COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Монголд АНХ УДАА олон улсын болоод 21 аймгийн БӨӨРНИЙ МЭС ЗАСЛЫН эмч, мэргэжилтнийг хамарсан ОЛОН УЛСЫН ХУРАЛ болно

2017 оны 9 сарын 08

Монгол улсад ганц байдаг Урологи-Андрологийн төвийн 60 жилийн ойг тохиолдуулан “Урологийн дурангийн мэс заслын орчин үеийн чиг хандлага” сэдэвт Олон улсын хурал ЭНЭ САРЫН 8-9-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

 

Монголд анх удаагаа зохион байгуулагдаж буй энэхүү хуралд урилгаар БНСУ, БНХАУ, АНУ улсын эмч, эрдэмтэн судлаачид, манай улсын 21 аймгийн бүх бөөрний мэс заслын эмч, мэргэжилтнүүд зэрэг нийт 100 гаруй хүн оролцоно.

Хурал хоёр өдөр үргэлжилэх бөгөөд эхний өдөр буюу 9 дүгээр сарын 8-ны өдөр Урологийн эмчилгээнд нэвтэрч буй орчин үеийн БАГА ХҮРЦЭТ хэвлийн дурангийн мэс заслыг гадны эмч нар хийж байгааг мэс заслын өрөөнөөс УНТЭ-ийн хурлын заал руу шууд дамжуулан, оролцогчдод үзүүлэх сургалт болно.  Мэс заслыг УНТЭ-ийн залуу эмч нарыг эх орондоо сургасан БНСУ, БНХАУ-ын эмч, мэргэжилтнүүд хийнэ.

Хурлын хоёр дахь өдөр буюу 9 дүгээр сарын 9-ий өдөр Чингис зочид буудлын хурлын танхимд БНСУ, БНХАУ, АНУ-ын эрдэмтэд шинэ технологи, эмчилгээний талаар шилдэг илтгэлүүдээ тавихаас гадна манай улсын эмч мэргэжилтнүүд өөрсдийнхөө сурсан мэдсэнээ хуваалцах, туршлага солилцох онол практикын хурал болно.

Энэ хурлын бас онцлог нь  9 дүгээр сарын 8-ны өдрийн мэс заслыг шууд дамжуулах арга хэмжээнд хуралд оролцогчдоос гадна  сэтгүүлчид сурвалжилага бэлдэж шууд дамжуулах боломжоор хангагдаж байна.

Дашрамд дурдахад урологийн салбар сүүлийн 20 жилийн хугацаанд маш эрчимтэй хөгжиж, сүүлийн 10 жилийн хугацаанд дурангийн мэс засал тэр дундаа бөөр, шээлгүүр, давсагны дуран хурдацтай нэвтэрсэн бөгөөд нийт хийгдэж байгаа мэс заслын 70-80 хувь нь дурангаар хийгдэж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26
0 эможи
keyboard_arrow_up