Л.Халтар, Г.Дамдинням хоёр “ДАРХАНЫХАА ТАМЫН ЗАМААР“ зорчиж үзсэн болов уу??? Л.Халтар, Г.Дамдинням хоёр “ДАРХАНЫХАА ТАМЫН ЗАМААР“ зорчиж үзсэн болов уу???
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Л.Халтар, Г.Дамдинням хоёр “ДАРХАНЫХАА ТАМЫН ЗАМААР“ зорчиж үзсэн болов уу???

2021 оны 8 сарын 31

Arslan.mn

Улаанбаатараас Дархан-Уул аймаг явах 200 км замыг "Тамын зам" хэмээн нэрлэх болоод удаж байна. 2017 оны зургаадугаар сард Дарханы замыг дөрвөн эгнээтэй болгож, стандарт хангасан нэгдүгээр зэрэглэлийн зам тавьж, 2018 онд ашиглалтад оруулна хэмээн замын ажлын нээлтийг  хийж байсан. Гэвч ажил олигтой явсангүй, хэдэн ч засгийн нүүрийг үзчихэв... 

2020 оны 11 дүгээр сард Дархан-Улаанбаатар чиглэлийн  68.92 км-ийг нь цементээр бэхжүүлсэн буталсан чулуун суурьтайгаар нээсэн ч төд удалгүй тэр замаар нь явах боломжгүй болчихсон. 

Өнгөрсөн гурван сард гэхэд л Улаанбаатар - Дархан чиглэлийн авто замын зорчих хэсэг усанд идэгдэж, тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжгүй болсон тул хааж байв. Зүгээр шороон замыг хааж байлаа шүү дээ. 

Олон ч  иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч байхад анхаарч байгаа төр засгийнхан нэгээхэн ч алга. Зам тээврийн сайд Л.Халтар нь Дарханы замаа нээлээ, хаалаа гээд сууж байдаг, тус тойргоос сонгогдсон гишүүн Г.Дамдинням хээв ч үгүй " Намайг гишүүн болохоос хоёр жилийн өмнө эхэлсэн ч таг гацсан байсан. Одоо би гишүүн болоод нэг жил болж байна. Энэ хугацаанд араас нь хөөцөлдөөд, гацааг нь гаргаад, санаачлагатай ажиллаад, явж байна. Үүнийгээ хүмүүст хэлэх ёстой юм шиг байна лээ." хэмээн ярилцлага өгөөд сууж байх юм. 

Л.Халтар, Г.Дамдинням хоёр "ДАРХАНЫХАА ТАМЫН ЗАМААР" зорчиж үзсэн болов уу... Том машин, онгоц хөлөглөдөг тэд ч нэг их мэдрэхгүй л дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
2
angry an post
630367
2 эможи

Зочин
2021-09-03 10:04
Зам барих тийм амар ажил биш ээ. Дамдинням аа
keyboard_arrow_up