COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 25, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Р.ЭМҮЖИН: Өртэй хүмүүс өрөө төлж байхад өөр гарз бүү гарга

админ
2021 оны 5 сарын 08

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд Н.Алтанхуяг бүхий л аргыг хэрэглэж байна. Түүний ард хэн байгаа нь ч нэгэнт ойлгомжтой болсон.

Ардчилсан намын бүлгийнхнийг уриалан дуудаж, өлсгөлөн зарласан эдгээр нөхдүүд өнөөдөр ард нийтийн эрх ашгийн төлөө дугарч явсныг харин ч нэг санахгүй байна. Гэтэл өөрсдийнхөө эрх мэдлийн төлөө ингэж суучихаад ард иргэдийн төлөө гэж олон хүнийг турхирах нь үнэхээр өрөвдмөөр тактик. Үүнийг нь ард иргэд мэдэж байгаа болохоор дэмжихээсээ дэмжихгүй нь олон байна. Тэгвэл энэ талаар Р.Эмүжин өөрийн фэйсбүүк хуудаснаа ийн бичжээ.

Тэрээр "За алив юмны шулуухан нь дээр. Нүүрс тээврийн машинууд нь дөрвөн жил ажилтай байж, ардчиллын олон мэдлэг боловсролтой залуусыг арчин байж Баянхонгорт крандуулж татуулан АН-аас нэр дэвшиж, гишүүн болсныхоо төлбөрийг Адъяасүрэн төлж л байг, таны үр хүүхэд төлөх учиргүй шүү.

Хүний амь эрсдэж, хүчирхийлэл гаарч байхад хэлээгүй үгээ хэдэн тээврийн машин нь ажилгүй суух гээд айлгахад л ам ангайн дуугарч байдаг шүү. УИХ-ын индэр дээрээс угтай, углуургатай ганц өгүүлбэр зөв хэлж чаддаггүй юм байж жүжигт тоглох болохоор харин гайгүй цээжлээд, гараа савчаад дүрдээ орж байна билээ. Монголын ардчилал мөнгөний, өнгөний түүчээтэй болохдоо тулаагүй байна.

АН-ын тамгыг итгэл хүлээн гардаж авчихаад дүрмээ унтлагын өрөөндөө засч, ордны зүүн жигүүрт очин танилцуулж, Женкод таалагдах гэж гүйж явсныхаа төлбөрийг Туваан төлж л байг, ард түмэн төлөх учиргүй өр шүү дээ. Элбэгдоржийн хонгилоос нөгөө олон өндөр дүн бүхий санхүүжилттэй сангуудаа аваад мултарч, Баттулгын нөмөрт хоргодсоныхоо төлбөрийг Алтанхуяг төлж л байг, бид эрүүл мэнд, цусаараа төлөх ёсгүй.

Оюутолгойн хэлэлцээрийн ширээнд Баттулгын "Шийлэгдамбыг" багтаах гэж өлсгөлөн зарлаад, өөрийнх нь эрх ашгийг хамгаалан АН-аас нэр дэвших гэж алхам болгондоо татуулж чангаалгаж, энэ намын босгыг өшиглөөд ороод ирсэн Ганбаатар өрөө төлж л байг, өөр хүний эрх энэ талбай дээр эрсдэл хүлээх учиргүй. Өртэй хүмүүс өрөө төлдөг жагсаал цуглаанд очих гэж яарав аа. Нэмж хэлэхэд дундаа ганц л тамгатай АН дүрэмдээ багтаж ирсэн. Дүрэм ёсоор энэ намд ядаж зургаан сарын өмнө элсэж, гишүүн болсон хүн аливаа сонгуульд нэр дэвших эрхтэй. Үүнийг нам дамжиж явдаг Ганбаатар биш гэхэд Ганбат, Алтанхуяг хоёр мэдэхийн сайнаар мэдэж байгаа.

Өрөө төлөх гэж байгаа бол өөрсдөө л төл. Хүний үр садыг, хөгжил мөрөөдсөн залуу үеийг төв талбайд хоолны мөнгө, хоногийн залиар бүү дууд. За тэгээд надад ганц асуулт байна. Энд ямар нэгэн эрсдэл гарч, хэн нэгэн эрүүл мэндээрээ хохирох нь яг өнөөдрийн байдлаар хэнд ашигтай вэ? Улс даяар онц байдал зарлах гэж удаан мөрөөдөж байгаа Женкод л ашигтай.

Тэгэхээр үймээн шуугианд ил, далд турхирах нь аргагүй шүү дээ. Цагдаа, иргэн хоёрыг мөргөлдүүлчихээд, цаана нь наймаагаа хийдэг туршлагатай хүн шүү, цаадах чинь. Элбэгдорж, Баяр хоёроос Ерөнхий сайд байхад нь Тавантолгойгоо л өгчих гэж ичихгүй гуйж байсан хүн одоо тэр мэтийн наймаагаа түмний үрсийг төрийн цагдаатай нь нанчилдуулж байгаад ардуур нь амжуулахгүй гэх баталгаа ер үгүй. Монголын ардчилал хаачив гээд Америкийн хэвлэлд бичээд байна гэсэн үү, АНУ-ын PR компанид Ц.Туваанаар дамжуулан, АН-ын нэрээр 150 мянган ам.доллар төлөн байж хэдэн сонин сайтад хөлсний мэдээ нийтлүүлэх гээд гэрээ хийчихсэн, гэрээ нурааж яваа хүн гэдгийг мэдэж ойлгож байж л дуугараарай. Үг үнэндээ хатуу, үйл шулуундаа цагаан даа." хэмээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
4
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
1
confuse an post
angry an post
1
626660
60 эможи

Зочин
2021-05-11 06:38
Зөв шүү албан тушаалын төлөө болохоос ард түмний төлөө биш нь тодорхой ард түмэн дэмжихгүй тайван амгалан амьдармаар бна
Baagii
2021-05-10 20:25
Ard songoltiig hundetgeh heregtei shuu uursdiihun humuus garahhui bolhoor luiwardlaal ghii uursdu inghed har mashin oruulj irsen bizde , erunhiilugch zasgin gazar niislel sum duureg dr ardchilsan nam bsn udaa bi shu teheer ta nar har mashinaara luiwardsan gsen uguu , dollar usult geed buh zuil ta nar buruutai shuu hurelsuh garj bj ta naraas yl asuun harj bgaara luiwarchdaa
Зочин
2021-05-10 13:52
Урвагч Жанхуу
ТОД
2021-05-10 11:49
Ёстой зөв шүү. Үнэн л хэлж байна даа.
Зочин
2021-05-10 11:30
яг зөв.албан тушаалын тэмцэлдээ ард түмнийг босгох гэж цуглараад бга.одоо мөнгө өгч хэдэн авгай нарыг турхирч бна.1 намаас 2 хүн дэвшүүлж өөрсдөө хууль зөрччөөд ард түмний нэр барьж эмх замбараагүй байдал үүсгэх гээд айдас төрүүлээд байх юм.Адьяасүрэн бол хуулиа я сайн ойлгохгүй амьтан бналээштээ.Юмны цаадахыг харж чадахгүй юм чинь дагаж салбагнах нь аргагүй
Иргэн
2021-05-10 10:59
Ёстой зөв хэлжээ. Баттулга ч Монгол улсын маань эдийн засгийг мөн ч их хорлосон доо
Зочин
2021-05-10 10:21
Гадаадын шунахай капиталистууд Хүрэлсүхийг уяаны нохой болгож эх орноо худалдах гэж бна бид яагаад эдний өрөнд явах гэж
Зочин
2021-05-10 09:43
За энэ авгай Хүрэлсүхээс хэдэн цаас авч юм бичсэнээ юун ч их юманд боддог юм.Мөнгөнд худалдагдсан элий халтар хүүхэн больж үз.
Зочин
2021-05-10 09:28
Ёстой голоор нь хэлжээ Эмүжинг доромжлоод байгаа амьсгаанууд энэ эмэгтэйн чигчий хуруунд нь ч хүрэхгүй хүний арьс нөмөрсөн сүгнүүд мөнөөсөө мөн
Монгол
2021-05-10 08:05
Эмүүжин та Сүгийн угаадас балгаж Хүүкийн бөгсийг угаах өчүүхэн амьтан байжээ. МАНгас мөхөх жамтай. Үүнийг ухах биз эрх биш.
Иргэн
2021-05-10 07:52
МАН-д олонхи суудалыг ард түмэн л сонгуулиар өгсөн, АН аль эртнээс л үл бүтэх нөхөдөөр удирдуулсанаас сонгуульд амжилтгүй, хүчтэй сөрөг хүчин биш болсон, сүүлдээ 2 хуваагдсан, өөрсдийнхөө асуудлаа шийдэж чадахгүй байж ямар юмны шударга ёс ярьж төр засгийг удирдах гээ юм бол, зүгээр л эрх мэдлээр ашиг хонжоо бялуурах л арга шантааж хийж байна
Ё
2021-05-10 07:08
Мөнгөөр жагсдаг хэд бас троллууд нь очино биз өар хүн очихгүйл дээ
Зочин
2021-05-10 03:50
Эмүжин зөв бичжээ Алтанхуягийг ерөнхий сайд Баттулгыг ХХААн сайд бхд Цогтгэрэл гээд залуу Алтанхуягийн зөвлөх бсныг санаж бна тэр үед ТЭСО групп сураг ч үгүй бсн мөн тэр үед сүү хөтөлбөрт 26трбм Чингис бондоос батлагдаж бсныг ч саналаа харамсалтай нь жинхэнэ эзэддээ очоогүй лдээ юм гдг чинь учир жанцантай л бдгим бна
Zochin ah
2021-05-10 00:01
Ardchilaliig jinhene uursduu bulshilj bgaa garuud da ene hed odoo tegeed tsashaagaa yamar jujig boloh yum bgaan
Нооров
2021-05-09 23:34
Хэдэн троллууд нь л очно биз миний лав эргэн тойрныхон дэмжихгүй байгаа
Irgen
2021-05-09 05:02
Goe ygeer hyn muulah amarhaan.har amia bodoh byrch amar.ard tymnii ardchilal nereer olson itgel setgelee hudaldsan erdenee metiig magtah gedeg munch buzar shyy.huuli yariad huuramch tamga hiilgeeg erh medeltnyydii tald urvana gedeg eh ornoo hudaldahad belen gesen yg.ardchilal ene yumuu
Зочин
2021-05-08 16:50
Бүү ойрт
Zochin
2021-05-08 14:07
Zov kheljee yg unen. Demjij baina ard irged mini iishee buu oirtooroi . Ted bidnii toloo bish shuu
Иргэн
2021-05-08 13:45
Тэмүүжингийн үг шулуун шудрага, ончтой байх ю . Үнэндээ ард түмэнд амар амгалан, энх тунх аж төрөх л юу юунаас чухал. Хэнч гэсэн үүнийг ойлгож, байгаа. Дотоодын дайсан гадныхнаас илүү. Чонотой нийлсэн нохой хоттой хотруу дайрахтай адил бус уу.
Зочин
2021-05-08 12:52
Сайхан хэлжээ үнэн юм үнэнээрээ сайхан
keyboard_arrow_up