Б.ХУРЦ ЯВЖ, Ц.НЯМДОРЖ АМРАВ УУ? Б.ХУРЦ ЯВЖ, Ц.НЯМДОРЖ АМРАВ УУ?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Б.ХУРЦ ЯВЖ, Ц.НЯМДОРЖ АМРАВ УУ?

2021 оны 4 сарын 13

Arslan.mn

Монголын улс төр, хууль хүчний салбарт нэгэндээ муу үг шидэж, муудалцаж явдаг хүмүүс байдаг. Тэдний нэг бол ХЗДХ-ийн сайд асан, эдүгээ ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц нар.

Хамгийн сүүлд Б.Хурц хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ц.Нямдорж бид хоёрыг түүх шүүнэ, тэр үед хэн нь Монголд үнэнч байсан бэ гэдэг нь тодрох биз" хэмээн ширүүхэн ярьсан нь бий. Тэрээр ярилцлагадаа Ц.Нямдоржийн тухай "Ц.Нямдорж гэдэг хүн хувь хүнийхээ ашиг сонирхлыг намын эрх ашиг болгож маш сайн тоглож чадлаа. Үеийн үед хувийнхаа эрх ашгийг намын эрх ашиг болгож ирсэн тийм л хүн. Миний харж байгаагаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг ингэж завхруулах, юу ч биш болгох, 3 шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх зайлшгүй нэг шалтаг, шалтгаан тэр хүнд байна..." хэмээсэн байгаа юм. 

Энэ бол өнгөрсөн сард хийсэн ярилцлага. Харин Ц.Нямдорж Б.Хурцын тухай хэдэндээ ярьсан нь бий. Тэрээр "Зул бөхөхдөө бадамладаг гэж үг бий. Би УИХ дээр байр сууриа хэлсэн. Нам дамжсан бүлэглэлийг цэвэрлэнэ гэж. Тэр бүлэглэлийн гол зохион байгуулагч нь Б.Хурц л даа. Тиймээс солигдохоо мэдэрээд хэвлэлийн хурал хийж байгаа юм байлгүй дээ. Би өнөөдөр ЦЕГ-ын даргыг өөрчилнө. Энэ асуудал өнөөдөр шийдэгдэнэ. Цагийн дотор амжиж шийднэ. Цаашдаа  ч иймэрхүү асуудлыг шийднэ.
Би хэлж амжаагүй үг бий гэж ярьж байсан. “Эрдэнэт”-ийн 49 хувийг ийш, тийш болгох ажиллагаанд ТЕГ-ын дарга Б.Хурц оролцсон. Энэ бол Эрдэнэбилэг гэдэг хүний хуурай дүү. Хойд талд тусгай албаны Халанов гэж хурандаа байдаг юм. Ийм оролцоотой юм. Тэгээд “Эрдэнэт”-ийн асуудлаар шийдвэр гаргахаас өрсөж мэдэгдэл хийж байна л даа" гэсэн нь бий. 

Энэ хоёр хүний толхилцоон үүнээс ч олон бий.

Гагцхүү өнөөдөр өөр нэг нөхцөл байдал үүсээд байна. Б.Хурц эрүү шүүлтийн хэргээр 1.6 жилийн ял сонсоод хоригдлоо. Харин олон жил толхилцсон Ц.Нямдорж сайд таг чиг боллоо. 

Эх сурвалж: shuurhai.mn Г.ОЧИР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
625470
2 эможи

keyboard_arrow_up