Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү? Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Эрдэнэбатыг тангараг өргүүлэх үү?

2021 оны 1 сарын 19

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Дээд шүүх Өнгөрсөн баасан гаригт шөнө дөл болтол хуралдаж, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, нарт холбогдох хэргийг хэлэлцэв. Улмаар давж заалдах шатны болон анхан шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаалаа.  Одоо энэ хэрэгт прокурор хуулийн хугацаанд эсэргүүцэл бичиж, шүүхэд хандахгүй бол Ж.Эрдэнэбат нар батлан даалтад  гарна.  Цаашлаад Ж.Эрдэнэбатыг  гишүүний тангараг өргүүлэх асуудал ч яригдах юм байна. Учир нь өнгөрсөн хугацаанд  ОУПХ-ноос  УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж, хорьсон хэмээн хэрэг үүсгэсэн байдаг.  Ж.Эрдэнэбат нь 2020 оны УИХ-ын сонгуулиар Сэлэнгэ аймгийн тойрогт нэр дэвшин өрсөлдөж,  ялалт байгуулсан.  Тэгэхээр Ж.Эрдэнэбат нарын хэргийг  ОУПХ-ны “шахалт”-аар хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүсэх магадлал өндөр юм байна. Ингэвэл Ц.Элбэгдоржийн найз гэгддэг “Азаргын гол чоно”-ын эзэн гэгддэг  Б.Отгонбаатар нарын хэрэг ч хэрэгсэхгүй болно гэсэн үг.

 

ЭХ СУРВАЛЖ: “ЗУУНЫ МЭДЭЭ” СОНИН 2021.1.19 МЯГМАР № 13 (6490)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
622877
1 эможи

зочин
2021-01-19 11:07
Тэгвэл ард түмэн жинхэнэ ёсоор эсэргүүцэл хийх болох байх.Бослог ч болж болзошгүй
keyboard_arrow_up