COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Нөхрөө “ЗОДДОГ” эмэгтэй

2019 оны 11 сарын 27

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ зурган илэрцүүд

Гэр бүлийн хүчирхийллийн золиос, гэмт этгээдийн гарын шүүс болсон нь эмэгтэйчүүд байх нь элбэг. Гэхдээ хайр даадаггүй эхнэрүүд байх нь ч бий. Тэдний нэг нь би.

Манай ажлынхан намайг нөхөртөө зодуулдаг эмэгтэй гэж боддог. Хажуу ширээний эгч өрөвдсөн харцаар ширтэх хэр нь “Бие нь зүгээр үү” гэж асуухгүй. Харин “Эгчээсээ юу нуухав дээ. Яасан, нөхөртөө зодуулчихсан юм уу” гэж бусдаас дотночилж шивэгнэнэ. Хариулж ч амжаагүй байтал “Хадам ээж чинь хамт амьдардаг гэсэн биз дээ. Чамайг зодуулж байхад хараад л сууж байх уу” гэж нэмнэ. “Үнэн хэрэгтээ би өөрөө өөрийгөө гэмтээчихсэн юм”. Ингэж хэлсэн ч тэр итгэхгүй, итгэхийг ч хүсэхгүй байгаа бололтой “Эрчүүд ийм балиар шт” гэж ширэв татна. Гар хөхрөлттэй ирэх өдөр хэд хэд давтагдахад нөхөр, хадам ээж хоёр хамт олны минь дунд үзэшгүй муу хүмүүс болсоор байлаа.

Үнэндээ хань минь надад нэг ч удаа гар хүрч үзээгүй. Хадам ээж минь ч намайг гэхээр хошуугаа дэвсээд л угтдаг тийм л хүн. Харин би муугийн муу хань.

Ажлын шалтгаанаар байнга оройтно. Өөрөө ажилтай ч гэсэн намайг ажлаас минь байнга ирж авдаг хань, гэртээ харихад халуун хоолтой угтах хадам ээж. Идсэн хоолыг нь амттай ч гэж хэлэлгүй албатай юм шиг идчихээд дэлгэц ширтээд суучихна. Үгүй бол “хумс аваад өг” гэх нь холгүй нөхөртөө эрхэлнэ. Энэ байдал  даамжраад ирэхэд нөхөрт минь таалагдахгүй болж эхэлсэн. Энэ үед эмэгтэй хүний бардам зан гээчийг харин ч нэг дээд цэгт нь хүртэл мэдэрчихсэн амьтан “гуйна гэж байхгүй” гэж гэдийнэ. Өчүүхэн сэдэлтэй хэрүүлийн буруутан нь үргэлж би байх ч нөхөр минь үргэлж хүлцэнгүйгээр уучлалт гуйж аргадна. Яг л тулаанд ялсан цэрэг шиг гавьяа байгуулсан мэт хадам ээжийн хийсэн хоолыг дуртай дургүй идэж эхлэхэд нөхөр тэндээс зөөлнөөр миний бурууг учирлана, гуйна. “Тэгээд таалагдахгүй байвал больчихгүй юу” гээд аягатай хоолоо түлхэж орхичоод дахиад л түнтэгнэтэл уурлаад хэрүүл хийнэ. Хариуд нь нөхөр чив чимээгүй. Номхон дөлгөөхөн түүний энэ байдалд уламч арсаж гэмгүй ханиа нүүр, нүдгүй балбаж гардаг байв. Уур гарч, тайвшираад харахад хөөрхий нөхрийн минь хамаг бие улаан цоохор болтлоо хөхөрсөн байна. Хадам ээжээс нуухдаа дандаа л битүү хувцастай гэртээ халууцаж суудагсан.

Хэрүүлийг өөрөө эхэлж, хэнд ч гэм хийгээгүй нөхрөө зодож балбах явцдаа өөрийнхөө гарыг хөхрөөчихдөг байсан нь ажлын эгч “Зоддог нөхөртэй” гэж бат итгэхэд хүргэсэн. Үнэндээ нөхөр минь өөрийгөө хамгаалах гэж л миний гарыг барихад хөхөрсөн хэрэг. Үүнийгээ өвчин болгон баашилж ажлынхандаа гайхуулах гэж байгаа мэт богино ханцуйтай юм өмсөнө. Юунд ч буруугүй гэж бодох би, тэр болгонд нэг ч үг хэлж байгаагүй “миний хоёр”

Уржигдар мөн л жижигхэн шалтгаанаас болж хэрүүл үүслээ. Нөхөр ч чимээгүй л сууж байна. Би алгадаж, нүүр нүдгүй балбаж, харааж, сүүлдээ хадам ээжийгээ хүртэл хэрүүлдээ оруулж, “Танай ээжийг би л гэртээ байлгаж байна, бусад хүүхдүүд нь хаана байна. Танай ээжид хоол хийхээс өөр хийж гийгүүлж байгаа зүйл алга” гэсэн хатуу хахир үгийг хайр гамгүй чулуудчихаад эргэж ч харалгүй төрсөн гэрлүүгээ гараад гүйчихэв. Хадам ээж минь хариад ирэхэд халуун хоолтой угтахаас өөр би настай хүнээс өөр юу хүсээ вэ. Төрсөн гэр рүүгээ гүйж явахдаа энэ талаар эргэцүүлэх ухаан надад дутсан.

Ээжийн минь буруу нэгээхэн ч үгүй байхад би гэдэг хүн ямар муухай зан гаргаж, ямар ихээр тэр хүний зүрхийг зүсээ бол. Жижиг өрөөнд ээж энэ хахир үгсийг минь сонсоод эмтэрч л суусан байх даа...Одоо бодохоор дэндүү ичгүүртэй.

Уурлаж гарсан нь би ч учирлаж аргадах хүн нь тэр хэмээн итгэж түүний залгах, мессеж бичихийг нь өдөржин хүлээж суулаа. Байдаггүй. Орой  нь арга ядаад утасруу нь залгатал холбогдох боломжгүй...Мэдэх хараалын үгээ уртаа мессеж болгон бичээд орхичихлоо. Хариу байдаггүй. Арга ядаххдаа гэртээ иртэл харанхуй. Өмнө нь намайг хэн ч үгүй хав харанхуй угтаж байсангүй. Хадам ээж тэндээс “Өө миний охин хүрээд ирэв үү, ээж нь хоолыг нь халаагаад хий” гэх халуун дулаан үгс, удалгүй араас хаалга онгойлгон орж ирээд “Өө миний хань ирчихсэн юмуу” гэж хошуу дэвсэн үнсээд угтах хайр...Энэ бүгд өнөөдөр энд алга.

Харин ширээн дээр халуун савтай хоолны хамт жижигхэн захидал угтах нь тэр. “Миний хань гайхаж болохгүй шүү. Ээж бид хоёр нутагтаа оччихоод ирье. Энэ далимд өвлийн идэшээ ч бэлдчихье. Ээж “Охин өлсөж ирнэ. Хоол хийчихээд явна” гээд зөндөө хүлээлгэлээ. Залуу хүмүүс муудахыг алийг тэр гэх вэ, охинд хэлэхгүй явж болж байгаа юм уу л гээд байна. За гарлаа, би чамдаа зөндөө их хайртай шүү. Дахиж чамайгаа уурлуулахгүй ээ” гэсэн бичиг нүдний өмнө дурайна.

Миний буруу байтал дахиад л уучлалт гуйгаад, эвий ээж минь надад хоол бэлдээд тавьчихаж. Ийм том хайрыг би өдий болтол анзаарахгүй явжээ..Маргааш манай хоёр мах шөл болсоор хөдөөнөөс ирнэ. Хаалгаар ороод ирэнгүүт нь ханийгаа хүзүүдэн тэврээд, хадам ээжээсээ уучлалт эрж, халуун цай аяглаад угтана аа.

 

 

 

 

Эх сурвалж: М.ГЭГЭЭ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
15
haha an post
4
wow an post
2
yay an post
1
sad an post
6
ouch an post
1
confuse an post
3
angry an post
12
610953
86 эможи

Мандуул
2022-09-13 22:42
Анх тэгээд тэвчээд л байдаг байсан одоо тэсэхгүй зөрүүлээд түлхэж мангасддаг болсон. Өөрийнх хүсэл сонирхолд тааруулах гэж амьдрасаар одоо нэг ч найзгүй хүсэл сонирхолгүй болж дээ. Таалагдах юм гэж алгаа даа энэ хүнд. Угаасаа би өөрөө ч сайхан амьдралаар өсөөгүй ар гэр тийм хангалуун ч биш. Болохгүйг бүхни болгоно гээд өдий хүртэл л явж байна. Заримдаа бүүр амьдрах хүсэлгүй л болох юм даа.
Сүхээ
2020-04-11 18:23
Ийм хүн олон байнаа. Манай эхнэр яг ийм.зайл гэдэг мөртлөө салахгүй хараал урсгаж зодох нь байнгын. Эм хүнд гар хүрэхгүй гэж явсаар өөрөө хохирч дууслаа. Ер нь бол цоо эрүүл биш хүмүүс л ийм байдаг юм байна.Сайхан царай зүсээр халхалсан амилсан шуламнуудаас болгоомжил.ээж аав найз нөхдийнхөө үгэнд орохгүй яав даа л гэж өөрийгөө зүхэж сууна даа,
зочин
2019-12-04 19:39
худлаа байлгүй, ийм юм гэж хаа байдгийн. Ийм элий балай хүүхэнд зодуулаад сууж байдаг тийм арчаагүй эр бас байдгаа. Даварсан хүүхэн хөгширсөн хойноо ганцаараа хоцроно, эр хүн үүнийг удаан тэвчихгүй шд. Одоо ч их л том бна, нөгөөх нь хөдөөний орк болоод л дээрэлхүүлээд байж
hair
2019-12-02 21:49
Za arai iim aimar hvn bhku bailguidee.Arai ch dee....
Zochin
2019-12-02 16:03
Xadam eej bolgon muu baidaggui shuu torson eejiig guitsexgui ch gelee ur xuuxdiig mine bodox setgel n mash ix xaraad bayraldag daa eejee gej duudax xun xajuud bgaad
Maral
2019-12-02 11:24
Arai l hertsgii ym uu. Ene saihan hvmvvsiin hairig daaj l amidrah heregtei ymsan. Hvnii hair teswer tewcheerch hyazgaartai shvv.
Уран
2019-12-02 09:41
Ишш.Хүнийг байгаагаар нь хайралсан л хүн юм байна нөхөр хадам 2 нь. Юутай ч ухаарсан нь яамайдаа. Ухаарахгүй тэнэг юмтай зүдэрч байснаас, насны бага цагийн эртхэнд холдсон нь дээр. Тэгээд ч ганцхан амьдрах насанд нь муу бэрээр хөөрхий эцэг эхээ ёсөн өнгөөр зовоолгоод яанам бэ!
zochin
2019-12-02 00:27
ooroo setgest medreliin emchid vzvvl dee hvniig hairlahaa medehgvie hadam chin ym awstrahaar bayraldag ym bishvv
Zochin
2019-12-01 18:53
Huuh iim aimaar ehneruud baidag umuu arai ugui bailgui de,bas iim saihan hani nuhur,hadam eej baidag umuu arai l amidralaas hol umoo
үнээн
2019-11-30 09:20
үр хүүхдүүд л гэхээс ,ийм хүнээс эртхэн салж байхгүй яав даа гэж хожимдож ойлгож харамсдаг даа. Үсдүүлж зодуулж нүдүүлж байгаад нэг зѳрүүлээд гусчихаар эхнэрээ зодсон хэрэгт орчдог. Сэтгэцийн ѳвчтэй хүүхнүүд их байна шүү хаа сайгүй. Ээж эгч нарыг нь л харж байж суумаар юм билээ шүү залуу хүүхдүдэд хэлэхэд. Бас нѳхрѳѳ зайдагнасан хүмүүс байж таардаг
zochin
2019-11-29 13:04
zuulun ni hatuugaa idne geed l yawaad bgaa gehdee zarimdaa ch tewchihed hetsuu shuu ehneriin nzuud gej ul buteh nuhud nuhruud ni ch bas hetsuu uuna idne yawna ter hedteigee nmgaa haritsuulaad bdag yum shig bgaan bi uul ni ajil ger gej yawsaar and nz nartaigaa ch uulzahaa bsan hvn ldee say hurtel zam tugjreetei bna geed zuw zugeer ajilaa hj bgaa nadruu uurlaj strestuulcheed l bj bn
Зочин
2019-11-29 00:29
Энэ эхнэр харин ч гайгүй байна, эхнэр нь архичин бол бүүр хэцүү, заримдаа эрчүүдийн эрхийг хамгаалах хууль байдаг болов уу ч гэж бодох юм
туяка
2019-11-28 16:09
гэм нь урдаа гэмшил нь хойноо гэдэг байхаа амьддаа бие биенээ хайрлаарай
зочин
2019-11-28 14:51
энэ эмэгтэй ухаарах нүдтэй сэтгэлтэй хүн байна. ээ дээ зарим ни ч тун хэцүү шүү дээ тийм хүмүүсээс бүх юмаа хаяад хурдхан л холдсон ни ямар хоёр амидрах юм биш ганц олдсон амидралыг хэн нэгнийг царайчилж зовж арга эвийг ни олох гэж за засарах болов уу за хайртай юм эсвэл хүүхдүүдээ бодоод ч юм уу эсвэл эд хөрөнгөндөө хоргодоод ч гэх үү ер ни утгагүй амидалаар амидрах үнэхээрийн ямар ч утгагүй байдаг юм
Zochin
2019-11-28 14:00
Hair daahgui gichii ve zarim iimerhuu gichii nar zunduu
moroodol
2019-11-28 12:22
zokhiokh gej
Zochin
2019-11-28 07:48
Saihan hadamtai yum bnaa bi lav huugiinh ni 3 huuhdiig turuulcheed bhad 1 udaa ch 1 tsag ch harj ugch bgaagui. Er ni hadam eejuud ohin huuhdee l ih harj handdag yum shigee bi bas hadam eej bolj l taarna tegvel hamgiin sain eej bh bolno gej boddog sh de
Зочин
2019-11-28 07:43
er bai em ch iim humuus hajuud ni bgaa hundee ymar ih halgaitai horon bdgaa oorsdoo oilgohguil dee heden jiliin daraa onooh ni obchin geej zovlond darluulna oort ni darluulna tegeedl horvoogoos ymar ih gunigtai butzna geech
Оюунаа
2019-11-28 04:28
Ойлгосон нь яамайдаа жаахан оройтсон бол эвгүй,юм болж магадгүй,ямар сайхан хадам бэ надад хадам аав ээж 2улаа байхгүй гэхдээ манай хадам ээж их сайн хүмүүс байсан юм одоо бурханы,оронд очсон .Харин манай ханийн 2 эмэнтэй дүү нь ёстой сонин муухай зантай байнга намайг манай хүнд муу хэлдэг хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг за за бичих юм бол барахгүй байх
Бо
2019-11-28 03:44
Ингээд ч болов ойлгож бн гэдэг сайн хэрэг шүү. Юу ч болж байсан ямар ч аймшигтай үйл явдал тохиолдож байсан ч ойлгодоггүй хүн гэж байдаг л юм бн. Төрөлх ухамсар уу хүмүүжил үү ойлгохгүй бн.
Зочин
2019-11-28 01:59
ohinoo
2019-11-28 00:40
сайхан хадам юмаа азтай л юм бна миний хани бол их зөөлөн сайн хүн би хийе гэсэн зүйлээ л хийнэ гэхдээ хэзээ ч би нөхөртөө гар хүрдэггүй аа харин хадам бол манай хүнийг болоод намайг байнга харааж зүхнэ яг өөрийнхөөрөө л байлгах гэнэ юу хэлээд ямар сайхан зүйл авч өгөөд ч мөнгө яриал уурлаж сууна мөн ч чухал шүү хүүхэд ни өвдөөд хэвтэж байхад одоо мөнгө хэн олноо л гэнэ яаж бна гэж хэзээ ч асуухгүй тэгээд бас архийг ёстой ууж өгнө дөө их сонин гайхад байдгийн гэхдээ одоо яахавдээ бурхан надад сайн хани заяасныхаа бонусанд өгсөн юм шиг байгаан
Sxan ymaa
2019-11-28 00:30
Noxortei xadamtai zvn sxan ymoo bi ch gantsaardaj ooroo oorteigee yrij gyniglaj bdag xvn dee
Tuya
2019-11-28 00:11
Iim hadamtai ch boloosoi iim saihan hanitai ch boloosoi , uchnuun jil aav eejiin mini gert amidarchaad huuchnii bair gj golno , anh ber bolood ochohod aav eejees mini ber guigaagui huu n manaid l amidarsan , Anhnii tsagaan saraar ochihod chamd beleg baihgui shu geed yrzaital uuduus ineej doromjilj bsn, sayhan muudaltshad nuhuriin eej shuud goloor orj ereed yunaas bolson yasan iisniig n ch medehgui baij minii huugees salaarai gj bga yum . Yunii tuld bi 2 saihan turuulh ugch hamag zaluu nasaa zoliosolson yum be . Doromjluulj zoduulah gj u . Durguigee hurvel tsohiod avdag bainga heleh helehgui ugeer doromjilj bdg tenegiin tuil nuhuruysuu salmasr bn
SAINAA
2019-11-27 22:36
manai nz exnereesee bolood l uuchdag bolsiim shvv svvldee ch jaahan arxind orj baix shig bna muu xani gdg xetsvv yum daa.
Sainaa
2019-11-27 22:34
za yamai daa neg oilgoson ni...xarin manai bagiin nz xaya jaahan uuchad baidgii exner ni aashlana gej naigvi er ni jaahan uxaan muutai xvn l dee svvldee nz.g mine bainga zodoj nvddeg bolson bnalee bi baisan bol muu shulmasiig alaad xayax baisiim
keyboard_arrow_up