7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 18, Ням
Өнөөдөр

Arslan.mn

Оршуулгын зардлаар эцэслэгддэг “Нийгмийн даатгалын сан” монголчуудыг туйлдуулж байна

админ
2019 оны 7 сарын 29

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэж хөдөлмөрийн мөлжлөг ч юм шиг, хөгширсөн хойно жаргалаа эдэлж хэвтэхэд хэрэгтэй төрөөс өгч буй хайр хишиг ч юм шиг ойлгогддог цалингийн “хуримтлал” байна.

Хэрэгтэй ч юм шиг, хэрэггүй ч юм шиг энэ татварын цаад нарийн учрыг мэддэг хүн тэр бүр үгүй. “Нийгмийн даатгал төлөх ёстой” гэсэн хуульд захирагдаж буй болохоос яг хэзээ, юунд бүрэн ашиглах вэ, хэдэн төгрөгийн нийт хуримтлалыг нийгмийн даатгалын гэх дансанд төвлөрүүлснээ нарийн тооцож үздэг хүн бараг үгүй.

Яг өнөөдрийн байдлаар Монголд нийгмийн даатгалын шимтгэл төлөлт арилжааны болон ББСБ-аас зээл хүсэхэд, гадны улс руу зорчихдоо виз хүсэхэд, эмэгтэйчүүдийн хувьд жирэмсний тэтгэмж авахаас өөрөөр ашигтай зүйл тун цөөхөн.

Хэрэггүй гэж үзвэл, төр болон хувийн хэвшлийн бүхий л салбарт бие хайргүй, цаг наргүй зүтгэж зүтгэчихээд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хэмээн цалингийнхаа нэлээд хэсгийг хуулийн дагуу хураалгачихаад эцэст нь тэтгэврээ ч авч чадахгүй, татвар төлснийхөө үр шимийг ч үзэж чадахгүй бурхандаа явах олон хүнийг харж л байлаа. Магадгүй, уншигч танд ч ийм харамсалтай жишээ олон таарч байсан болов уу.

Яг энэ утгаараа нийгмийн даатгал гэдэг нь огт хэрэггүй татаас юм. Тэгвэл нийгмийн даатгалын шимтгэл төлөлт гэх “татаас” бидэнд яагаад үр шимээ бүрэн өгч чадахгүй байгааг Эдийн засагч, “Голомт банк”-ны гүйцэтгэх захирал Ө.Ганзориг “Нэг сая төгрөгийн цалинтай Монгол Улсын иргэн cap бүр цалингийнхаа 10 хувийг орлогын татварт төлж буй. Энэ бол тэрхүү иргэний зүгээс багш, эмч, цагдаа нарынхаа цалинд зориулан төлж буй хувь нэмэр нь юм. Үүн дээрээс нэмээд 10 хувийг нэмэгдсэн өртгийн татвар нэрээр төлж буй.

Таны худалдан авч буй бараа бүрт энэхүү татвар шингэсэн байдаг тул та эцсийн төлөгч нь юм. Мөн бид ямар олон зүйл үйлдвэрлэх биш, гадаадаас орж ирж буй бараа бүрт гаалийн болон онцгой татвар нэмэгдэж байдаг. Тэрийг нь мөн л нөгөө иргэн л төлж таардаг. Үүний дээр нэмээд cap бүр цалингийнхаа 21 хувийг Нийгмийн даатгал хэмээх “хулхины” системд төлнө.

Яагаад хулхины гэж нэрлээд байгаагаа одоо тайлбарлая. Даатгал бол татвар биш. Даатгалын суурь философи бол та хэзээ нэгэн цагт эр-гүүлж авна гэсэн ойлголт юм. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл ингэж л ойлгож ирсэн. Гэтэл Монголд л өөр. Даатгал бол татвар байж болох нь. Учир юу вэ гэвэл, нэг сая төгрөгийн цалинтай хүн cap бүр 200 орчим мянган төгрөгийг нийгмийн даатгалд даатгал нэрээр төлж байна.

Тооцоо хийж үзэхэд, хэрэв иргэн хүн энэ мөнгөө нийгмийн даатгалд биш хадгаламжид cap бүр хийгээд явбал тэтгэвэрт гарах үедээ нэг тэрбум гаруй төгрөгтэй болохоор байна. Ийм их мөнгө хураалгаад түүнийгээ авч болохоор байхад яагаад cap бүр ердөө 300 мянган төгрөгийн тэтгэвэр авч зарим нь тэтгэврээ авч чадахгүй нас эцэслэнэ вэ. Энэ бол угтаа “хулхины” Нийгмийн даатгалын тогтолцооны гай шүү дээ” хэмээсэн байдаг.

Эдийн засагч, судлаач хүний тооцоолол, байр суурь ийм байна. Хэзээ, хэдэн төгрөг авахаа мэдэхгүй cap бүр цалингийнхаа нэлээд хэсгийг төрдөө татвар нэрээр хураалгадаг иргэд тэгвэл нийгмийн даатгал төлсөн ч үр ашгийг нь хүртэж тэтгэврээ авч чадаагүй талийгаачдынхаа хуримтлалыг авах хүсэлтэй байна.

Өнөөдрийн байдлаар Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд Нийгмийн даатгалын сангаас нэг удаа оршуулгын тэтгэмж олгодог. Оршуулгын тэтгэмжийн хэмжээ 620 мянган төгрөг байсныг 2016 оноос нэг сая төгрөг болгон нэмэгдүүлсэн байдаг.

Тэгэхээр бид тэтгэвэрт гарах үедээ хураасан мөнгөө тооцвол тэрбум төгрөгтэй байх ёстой ч нийгмийн даатгалын шимтгэл төлснийхөө төлөө сая төгрөг л авч оршуулгаа хийгээд энэ ертөнцөөс өртэй бол өрөө үлдээгээд гойд их гавьяагүй буцаж байгаа харамсалтай дүр зурагтаа дасжээ.

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нийгмийн даатгалаа төлөөд эхэлсэн бидэнд дахиад ирэх оны нэгдүгээр сараас буюу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин нэмэгдэх хоёр хувийн татварын орчин хүлээж байна. Өөрөөр хэлбэл, нийт цалингийнхаа 20 хувийг суутгуулдаг болно. Үүнийг ойлгомжтой болгохын тулд жижигхэн тоо бодоцгооё.

Тухайлбал, иргэн та сарын 850 мянган төгрөгийн цалинтай байя гэж бодъё. 2019 онд cap бүр 170 мянган төгрөгийг нийгмийн даатгалын санд хураалгаж байгаа бол 2020 онд нөгөө 850 мянган төгрөгийн цалин нь өсөөгүй ч гэсэн цалингаасаа cap бүр 212.5 мянган төгрөгийг хэзээ, хэрхэн бүрэн ашиглахыг нь мэдэхгүй дээрэмдүүлэх нь ээ. Үүн дээр хүн амын орлогын 10 хувийн татвар нэмэгдэнэ. Тэгэхээр 850 мянган төгрөгийнхөө 30 хувийг ажил хийснийхээ төлөө төрдөө май гээд бэлэглэчихэж байгаа юм.

Таны гар дээр 595 мянган төгрөг ирнэ. Мэдээж үүнийгээ та сарын эхэнд, сарын сүүлчээр гэх байдлаар хоёр хувааж авна гэж тооцвол 297,500 төгрөгөөр та цалингаас цалингийн хооронд амьдарна. Тэгэхээр Монголын нөхцөлд бас ч гэж өндөр цалинд тооцогддог 850 мянган төгрөгийн цалинтай иргэд гар дээр авч байгаа дээрх мөнгөнийхөө хэдийг нь өр зээлдээ өгч хэдээр нь үр хүүхдээ тэжээж, бухимдахгүйгээр амьдрах вэ. Гэтэл 850 мянгаас ч бага цалинтай иргэд нийт ажиллах хүчний 40 орчим хувийг бүрдүүлдэг.

Тэд ч мөн цалингаасаа дээрх татваруудыг төлөөд үлдсэн жаахан хэдэн төгрөгөөр амь зууж байна. Татварын ийм эмгэнэлтэй орчинд Монголын ажиллах хүчин сайхан амьдарч чадах уу. Гэтэл бидний төрдөө дээрэмдүүлсэн дээрх мөнгөөр өнөөх л төрийн өндөр албан тушаалтнууд, нам нэрээр сэм хуйвалдагсад тансаглаж, сонгуульдаж, албан тушаал наймаалцаж, гадаад дотоодгүй аялцгааж байна.

Татварыг ийнхүү шатлалтайгаар нэмж байгаагийн шалтгаан нь НД-ын сангийн алдагдлыг (Олон жилийн хулгайг) нөхөх. Үр дагаварт нь ажилчдын амьдрал доройтож, аж ахуйн нэгжүүд дампууралд орох эмгэнэлтэй ирээдүй хүлээж байна гэдгийг Ванга шиг л хэлье. Нийгмийн даатгалын шимтгэлийг ингэж нэмснээр 2018 онд ажилчин ангиас 610 тэрбум төгрөг татсан бол энэ онд нэг их наядыг татах төлөвлөгөөтэй байгаа юм. Мэдээж 2020 онд дахин хоёр хувиар татвар нэмэгдэж байгаа учраас нэг их наядын хэмжээ ч мөн өснө.

Статистик мэдээгээр 2018 оны байдлаар Монгол эрэгтэй хүний дундаж наслалт 66 эмэгтэй хүнийх 75 гэжээ. Гэтэл хавдар, нас баралт залуужаад байгааг эмч нар хэлдэг. 40-60 насныхны дунд нас баралт хамгийн элбэг тохиолдсоор л байна. Төрдөө татвар нэрээр хураалгасан мөнгөө авч чадаагүй тэнгэрт дэвшсэн олон мянган хүн бий. Гэтэл бас л болоогүй 2027 онд эрэгтэй 65, эмэгтэй 60 настай тэтгэвэрт гардаг болно.

Наслалт богинотой, цалин багатай ажилчдад ийм их татвар оноогоод тэтгэвэрт гарах насыг нь өндөрсгөнө гэдэг тоталитар оронд ч байхгүй дарангуйлал юм. Энэ дээрмийн системтэй эвлэрч хөдөлмөрийн мөлжлөгт нэгдсээр л байх уу, монголчууд аа. Эцэст нь хэлэхэд, тэтгэвэр авах наснаасаа хойш удаан амьдарч чадахгүй нас барж байгаа иргэд олон. Оршуулгын зардал нэрээр эцэслэгддэг “нийгмийн даатгалын сан” монголчуудыг туйлдуулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
6
ouch an post
confuse an post
angry an post
4
606163
17 эможи

b
2019-07-31 11:02
Ogmoorgvi bnaa.ymar ikh mongiig maani abch bnaa
Зочин
2019-07-30 18:47
Үүнийг яавал дээр вэ, нээрэн арай дэндүү 30 н жил ажиллаж даатгал төлчихөөд тэтгэвэр авч чадахгүй нас барах тохиолдол гарч байна. Насаараа төлсөн даатгалаас оршуулгын зардал нэртэй сая хүрэхгүй төгрөг олгочихоор нөгөө хуримтлагдсан мөнгийг нь төр нэртэй дээрэмчид аваад үлдэж байна даа.
Зочин
2019-07-30 09:55
Ийм луйврыг зогсоох хэрэгтэй тэтгэвэрт гарахдаа өгсөн мөнгөө бүгдийг нь буцааж авдаг хууль хэрэгтэй
hmn
2019-07-29 11:17
Govisumber aimgiin niigmiin daatgald taliigaachiin orshuulgiin zardal awah getel 1 ч төгрөг байхгүй байсан ийм луйварын байж болохгүй ээ. Ядарсан хүмүүс бол тгд ажил явдалаа хийж чадахгүй юм байна лээ шүү. Арай дэндүү
keyboard_arrow_up