COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

АН-ын дарга С.Эрдэнийн хүрээллийнхэн дуучдыг “Гавъяат” цолоор даллаж эхэлжээ

2019 оны 7 сарын 09

Одон. Социализмын үед шударга, үнэн хөдөлмөрийг үнэлсэн хамгийн үнэ цэнэтэй эд болох “Одон” Ардчилал хөгжсөн 30 жил ч монголчуудын сэтгэлийг догдлуулсаар байна. Ялангуяа Төрийн одон, медальд урлагийнхан бараг амьдралаа өгөхөөс ч буцахааргүйгээр улайрах болжээ.

Мэдээж хэрэг, энэ асуудал өчигдөрхөн Хөдөлмөрийн баатар цол хүртсэн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Б.Шарав нарын алдартнуудад хамаарахгүй. Авъяас чадвараараа дан ганц монголчуудын биш гадныхны зүрх сэтгэлийг татсан хөгжмийн зохиолчид энэ цолыг авч байгааг иргэд нийтээрээ талархан дэмжиж байгаа.

Авъяас чадвар сулхан хүмүүс сүүлийн 30 жил ар өврийн хаалга, танил тохой татан гавьяат болон бусад цол тэмдгийг хүртэх болсон. УИХ-ын гишүүд, эрх барьж байгаа намын дарга нар хөдөө гадаа томилолтоор явахдаа “Алтангадас” гэх мэт одонг бараг шуудай дүүргээд хөдөлдөг гэсэн яриа ч бий.

Үүнийг нотлох мэт Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгаа Ерөнхийлөгчийг наамдын шагналаа гардуулахаас өмнө олон нийтийн сүлжээн дэх хаягтаа “Одон, шагнал авах хүсэлтэй байгаа хүмүүс над руу битгий яриарай” хэмээн бичсэн байсан. Эзнээ олоогүй шагнал ямар замаар, өргөн хэмжээнд тархдаг вэ гэдгийг Г.Уянгаагийн бичвэр илүү тайлбаргүй нотолж байх аж.

Харин намаас нь Ерөнхийлөгч тодорсон АН, АН-ын дарга С.Эрдэнэ болон, С.Эрдэнийн тойрон хүрээлэгчид дуучдыг Монгол Улсын гавьяат цолоор даллан, Ерөнхийлөгчөөс гавьяат цол авч өгнө хэмээн амлаж, намынхаа арга хэмжээг сурталчилах ажилд дайчилж эхэлжээ.

49ae4b24da196cd2e25679cf699b298c_1464167151 АН-ын дарга С.Эрдэнийн хүрээллийнхэн дуучдыг "Гавъяат" цолоор даллаж эхэлжээ

АН 2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлаа хэдийнэ эхэлсэн бөгөөд энэ зун 21 аймгаар тойрсон томоохон арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна. Энэ ажилд дайчлагдсан Салхи хамтлаг болон зарим цөөн тооны зохиолын дуучид “удахгүй гавьяат болно” гэсэн мөрөөдөлтэйгөөр АН болон АН-ын дарга С.Эрдэнийн ажилд зүтгэж эхлээд байгаа аж.

Дуучдыг Баянгол дүүргийн Гэр бүл, ёслолын ордны дарга Х.Болор-Эрдэнэ гэх эмэгтэй цуглуулсан бөгөөд, түүнд Ерөнхийлөгчийн олгодог гавъяат цол ч ядах юмгүй хурдан олддог бололтой юм. Х.Болор-Эрдэнэ гэх энэ эмэгтэйг С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын ойрын хүн ч гэдэг.

Ерөнхийлөгч өө! Төрийн одон тэмдэг ийм хурдан олгогддог хэрэг үү, хэсэг бүлэг хүмүүс Таны нэрийг барьдаг хэрэг үү. Үүний ялгаа заагийг гаргахгүй аваас Төрийн шагналын үнэ цэн буурсаар буусаар Таны үед бүүр ч шалдаа унахдаа тулж магадгүй байна шүү.

Эх сурвалж: UPDOWN.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
605742
1 эможи

Хх
2019-07-15 21:04
Загасны дэлгүүртэй баагий хүүгээрээ Алтангадас авахуулаад ичихгүй найр хийх байх даа.Отгонбаяраа
Зочин
2019-07-15 12:57
Төрийн шагнал утгаа алдаж байна даа.
Хэн
2019-07-14 22:50
Хошин шогийн нөхдүүд ичих хэрэгтэй, маскынхан, өчнөөн жил урлагт хийсэн бүтээсэн ард түмний сэтгэлд хүрсэн дүр бүтээсэн ахмад жүжигчид СТА-с дээш явдаггүйээ, тэдний урдуур орохоосоо ичих ч үгүй, ичих булчирхайгүй нөхдүүд байнаа байна
Хэн
2019-07-14 22:50
Хошин шогийн нөхдүүд ичих хэрэгтэй, маскынхан, өчнөөн жил урлагт хийсэн бүтээсэн ард түмний сэтгэлд хүрсэн дүр бүтээсэн ахмад жүжигчид СТА-с дээш явдаггүйээ, тэдний урдуур орохоосоо ичих ч үгүй, ичих булчирхайгүй нөхдүүд байнаа байна
Зочин
2019-07-14 22:45
Яг үнэн, МУГЖ цолыг хэн нь мэдэгдэхгүй, хийсэн бүтээсэн зүйлгүй нөхдүүд авч шагналын үнэ цэнгүй болгож байна, ичдэггүй юм байх даа,
Oyun
2019-07-10 09:42
Minii 1 tanil solongosd 10 jil haraar bj bgaad mongold ochood erdenii songuuliin ajild ikh idekhtei yawsan gj bgaan tegsen altan gadasaar shagnuulsan bsn eniig yu gj oilgoh we
uka
2019-07-10 07:30
hoshin shogiin bayrmagnai ooroo icheed bolij boloohui ym bhda
Зочин
2019-07-10 00:56
Угаасаа Эрдэнэ бол одон медалийг байнга жил болгон бөөнддөг хүн шдээ. Баянгол дүүрэг бол нуль чанаргүй одонтонгууд.
zochin
2019-07-10 00:36
энэ тэнэг хэдэн юмнуудын бж бгааг харахаас инээд хүрээд бхийн алиа салбадайнууд хөөрхий зайлуул
Иргэн
2019-07-09 23:18
Өө чааваас даа. Урд хойно нь гарч гүйгээд л, Эрдэнэ ах нь ерөнхийлөгчдөө шивнээд л гавъяат уу.Балиар заваан хүмүүс юм даа.
иргэн
2019-07-09 22:28
үзэл бодолоороо дэжиж байгаа хүмүүсийг их харлуулах юм даа энэ бол эсрэг намын даалгавараар бичсэн үнэн болой
Дуучид ч амьд явах эрхтэй, энэ нийгэмд
2019-07-09 16:37
МАХН буюу МАН намаасаа суралцсан нэг зүйл нь энэ юм байлгүй дээ
Irgen
2019-07-09 16:21
Ter avah gd bga duuchid ni ch gsen ichih heregtei sh de
keyboard_arrow_up