COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Бид сошиал сүлжээн дэх нэрээ нуусан хуурамч этгээдийн гар хөл...

2019 оны 3 сарын 01

Бид сошиал сүлжээн дэх нэрээ нуусан хуурамч этгээдийн гар хөл...Бид сошиал сүлжээн дэх нэрээ нуусан хуурамч этгээдийн гар хөл...

Интернэт хөгжсөн энэ цаг үед эргэлзсэн мэдээгээ гүүглдээд шалгачих овсгоогүйгээсээ болж гадаад хэлгүй, сошиалд соёлжоогүй гэдгээ FB “найзууддаа” харуулах юм даа, бид... Дөнгөж сая FB-ийн гайгүй ажилтай нэгэн найз минь  Оросын KFC–г Путин хаасан тухай мэдээг харж байна уу та нар гээд л  бахархалтайгаар шэйрлэжээ. Бодлоо, өмнөөс нь ичлээ, бас өрөвдлөө.

Мэдээллийн энэ зуунд амьдарч байгаа бид google, youtube, Instagram гээд дуртай сошиал сувгаараа "KFC Russia" гээд хайхад л холбоотой мэдээлэл гараад ирж байна. Албан ёсны сайт www.kfc.ru–д Оросын  KFC 758 салбартай, 2020 он гэхэд 1,000 салбартай болох төлөвлөгөөтэй ажиллаж байгаагаа тодорхой бичиж. Энэ энгийн нэгэн жишээ. 

“Танхил өссөн миний амраг Тавхан үгэндээ тангдаад байна даа” ардын дууны үг FB найзуудын минь 5 постноосоо  л танигдаад байна даа... 

Тиймээс ядаж өөрөө батлаагүй, шалгаагүй баттай бус мэдээг харсан үзсэн шигээ мэдэмхийрэхээ  больчих доо.

Сонгууль дөхөж байна, худал мэдээллийг үнэн юм шиг тараадаг “хархнууд”-ын гар хөл болохгүй байхсан. Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллээс ангид дархлаатай байх юмсан.

Орос улсын KFC-ийн сайт: https://www.kfc.ru/ худлаа гэвэл эндээс мэдээллээ аваарай. 

Эх сурвалж: CAAK.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600730
2 эможи

keyboard_arrow_up