7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 15, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТОДРУУЛГА: Гандан Тэгчилэн хийд ашгийн бус байгууллага хэрнээ ашигтай ажилладаг уу?

админ
2019 оны 2 сарын 14

Arslan.mn

Гандан Тэгчилэн хийд хөл хөдөлгөөн ихтэй байна. Өчигдөр шиний наймны билэгт сайн өдөр Монголчууд ёс заншил, уламжлалынхаа дагуу шинийн 15-наас өмнө засал номоо хийлгэхээр сүсэгтэн олны хөл хөдөлгөөнд дарагджээ. Ямартай ч сүүлийн үед гандан нь ашгийн төлөө бус байгууллага хэрнээ жилийн орлого төсөв 3-6 тэрбум төгрөг байдаг. Улсад эсргээрээ ямар ч татвар төлдөггүй. Мөн ихэнх иргэдийн уншуулах сүсэгтэн олны уншуулах ном айлдварууд нь бүгд тарифжуулагдсан зэрэг олон асуудал сөхөгдсөн. Энэ талаар холбогдох эх сурвалжуудаас тодруулга мэдээллүүдийг авсан юм. 

 Монголын Бурханы шашинтны төв Гандан Тэгчилэн хийдийн ОНХА-ны лам Ч.Бямбажаргал: 

Ч.Бямбажаргал:Өнөөдөр хүн бүрийн олзын үүд нээгдэж, туяаран гэрэлтэх онцгой сайхан өдөр тохиож байна ОНХА-ны лам Ч.Бямбажаргал зурган илэрцүүд

-Жил бүр гандан хэр их ашигтай ажилладаг талаар мэдээлэл өгнө үү.

Гандан бол одоо ашгийн төлөө бус буяны байгууллага тэгэхээр төрийн байгууллага биш. Өөрөөр хэлвэл төрөөс гандан төсөв авдаггүй. Хүмүүсийн бас нэг буруу ойлголт байна л даа. Гандан ерөөсөө улсад юу ч өгдөггүй татвар байхгүй. Зүгээр улсаас мөнгө аваад идэж байдаг гэж. Улсаас бол гандан ямар ч мөнгө аваагүй. 

-Гандан чинь өөрөө буяны байгууллага гэж байгаа шүү дээ. Тэгээд ихэнх номнууддаа бүгдийг нь тариф тогтоочихсон байдаг. Зарим ном нь одоо арав, хорин мянга байх жишээтэй. Энэ ямар учиртай вэ?
Тэр бол яах вэ ер нь одоо хүмүүсийн дийлэнх уншуулдаг ном нь бол 500 төгрөгөөс эхлээд, ихэнх нь 1000, 5000 төгрөгийн ганц 2 ном бий. Хамгийн доод түвшинд барьсан нь тэр л дээ. Ганданд цалин авдаг 300 орчим лам бий. Энгийн ажилчидтайгаа нийлэх юм бол 500 орчим хүний цалин болно. За тэгээд цалин авдаггүй лам нар бол ахиад цаана нь 800 орчим лам нар нийлэх юм бол байгаа байх. 

Тэгвэл ард иргэд,сүсэгтэн олон ямар бодолтой байгаа талаар хүргэж байна. Иргэн. Ц

Arslan.mn
Бүх номнууд янз бүрийн үнэтэй байна. 3,4 байтугай л ном уншуулж байна шүү дээ. Иргэд бид нар чинь нөгөө засал хийлгэх ёстой гээд нөгөө зурхайгаар заачихсан байна шүү дээ. Тэр номнуудыг цуглуулж авч ирж байгаад уншуулж байгаа. Овоо хэдэн төгрөг зарцуулах нь ээ? нилээн л олон төгрөг зарцуулна даа. Хүүхэд олон байвал тэрнийхээ хэмжээгээр л олон ном уншуулна. Мөнгө тэр хэмжээгээр зарцуулагдана гэсэн үг шүү дээ. Ном нь үнэтэй байлаа гээд одоо яахав дээ тэгээд жилдээ нэг удаа л юм даа. Сүсэглээд л тэр өгөх юм аа л өгнө шүү дээ. Тэр нэг төгрөг ч байсан буян л үйлдэж байгаа хэрэг.

Эх сурвалж: Гэрэл зургийг:MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600221
0 эможи

Зочин
2019-07-16 15:11
Чи яагаад дандаа Ганданг гоочилж байдаг юм чамайг ямар лам тэгтэл чинь их гомдоогоов ер нь Гандан ашигтай ажил нуу үгүй ажил нуу чамд энийг шалгах шүүмжилэх мѳрдѳх эрхийг хэн ологосон юм
Зочин
2019-02-14 18:59
Өөр жижиг хийдүүдээр ороод үзээрэй доод тал нь 5000 тэгээд дээшлээд 100 мянгын заслын ном уншдаг газар байхад өгсөнийг нь авдаг газарт байна
keyboard_arrow_up