COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өмгөөлөгчдийн холбоо 300 сая төгрөгийн өрөө төлөхөөс зайлсхийсэн хэрэгт “УНАХ“ бололтой

2019 оны 1 сарын 30

Өмгөөллийн тухай хууль батлах тухай яриа ид яригдаж буй энэ цаг үед Өмгөөлөгчдийн холбооны талаарх таагүй мэдээлэл цахим орчинд тархаад байна. Тодруулбал, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нь өөрийн твитер хаягтаа “Өмгөөлөгчдийн нэрээр их хэмжээний өр тавьчихсан цөөн хэдэн хүн дөрвөн жилийн өмнөөс Хуульчдын холбоог татан буулгаж, өөрсдийн хуучин байгууллагаа байгуулах замаар хуульчдын татвараар өрөө дарахаар санаархаж байна. Хулгай, хуйвалдаанаас өөр бодлогогүй энэ өдрүүдэд гүйцэлдүүлэх шинжтэй” гэж бичсэн юм.

Тэгвэл сайд асангийн хэлсэн шиг өмгөөлөгчдийн нэрийг ашиглаж, бусдад их хэмжээний өр шир тавьсан хүн нь чухам хэн бэ гэдэг асуултын хариулыг олохыг хичээн цөөнгүй байгууллага руу цтас цохисон юм.. “Монгол даатгал” компаниас өгсөн мэдээллээр Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь “Монгол даатгал” компаниас худалдаж авсан оффисын талбайн төлбөрөө төлөлгүй бүхэл бүтэн 12 жил луу унжжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, “Гранд оффис” цогцолборын 15 давхрын нийт 308.2 м.кв үйлчилгээний талбай бүхий үл хөдлөхийг Монголын Өмгөөлөгчдийн холбоо худалдан авахаар 2007 оны есдүгээр сарын 11-ний өдөр Жигүүр гранд групп ХХК-тай барилгад хөрөнгө оруулалт хийх гэрээг байгуулсан байна. Үл хөдлөхийг өөрийн нэр дээр худалдан авсан гэрээг тус оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр нь байгуулахдаа хамтын ажиллагааны гэрээг Монгол даатгал ХХК-тай мөн байгуулсан байна. Уг гэрээгээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан өмгөөлөгчид “Монгол даатгал”-д өмгөөлөгчийн мэргэжлийн хариуцлагын даатгалд заавал даатгуулах үүрэг хүлээсэн байна. Харин Монголын Өмгөөлөгчдийн холбооноос үл хөдлөх худалдаж авсан төлбөрөө зээлийн хуваарийн дагуу төлөхөө амлаж, гарын үсэг зурж. Гэрээ байгуулснаас хойш жилийн хугацаанд Монголын Өмгөөлөгчдийн холбоо зээлээ хуваарийн дагуу төлсөнгүй. Дээр нь даатгалд хамруулна гэсэн өмгөөлөгчдөөс нь нэгэн ч даатгалд хамрагдсангүй. Өөрөөр хэлбэл, Монгол даатгал компани оффисын барилга ч үгүй, даатгалд хамрагдах өмгөөлөгч үгүй болж, хамараараа газар хатгасан байна. Тиймээс 2009 оны тавдугаар сарын 6-ны өдөр үүргээ биелүүлэхийг шаарджээ. Ингээд талууд дахин гэрээ байгуулахаар болж тус оны 11 дүгээр сарын 9-нд дахин гэрээ байгуулжээ.

Гэтэл Монголын Өмгөөлөгчдийн холбоо дахиад л гэрээгээ биелүүлэлгүй “татгалзаж” хойш гэдийсэн байна. Энэ мэт цаг хугацаа оромцоглож өнгөрөөсөн байдал бүхэл бүтэн долоон жил үргэжилсний эцэст 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулснаар Монголын Өмгөөлөгчдийн холбоо Монгол даатгал компанид алдангитай нийлээд 380 сая төгрөгийн төлбөрийг 1.6 жилийн дотор бүрэн төлж барагдуулахаар гэрээнд үзэглэжээ. Гэтэл дахиад луу унжив. Аргаа барсан “Монгол даатгал”-ынхан шүүхэд хандая гэхээр Өмгөөлөгчдийн холбооноос зээлийн төлөлт нэрээр сар бүр хоёр, гурван төгрөг төлдөг нь зээлийн төлөлт тасраагүй юм шиг харагдуулдаг байна. Ийм заль хэрэглэх байдлаар Монголын Өмгөөлөгчдийн холбооныхон цаг хожиж байна. Хэрвээ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол шүүхэд хандана гэдгийг Монгол даатгал компанийн ажилтан учирласан юм. Өнөөдөр Монгол Улсад богино настай хуулиуд олширсон. Үүний нэг нь Өмгөөллийн тухай хууль. Уг хууль одоогоос зургаан жилийн өмнө хүчингүй болох тэр үед Монголын Өмгөөлөгчдийн холбоо хүчээ алдаж, үйл ажиллагаа нь сарнисан байдаг. Хэрвээ Монгол даатгалд төлөх ёстой байсан мөнгө үүнээс болж гацсан гэдэг тайлбарыг Өмгөөлөгчдийн холбоо тайлбарлах аваас үүнээс өмнө тэдэнд зээлээ төлөх хангалттай хугацаа байсан.

Тиймээс л эндээс дүгнэж хэлэхэд хуулийн нэр, сүрээр далайлгаж, бусдыг дарамталдаг, ашиг хонжоо олох гэсэн үйлдэл Монголыг Өмгөөлөгчдийн холбоогоор үргэлжилж буй бололтой. Нийгмийн сайн сайхны төлөө эвлэлдэн нэгдэж, бусдын эрхийг хамгаалахыг төлөө дуу хоолойгоо хүргэх ёстой шударга ёсны төлөөх билэг тэмдэг болсон өмгөөлөгчид маань өөрсдөө энэ мэт хуудуутай үйлдэл гаргаж буй нь тун харамсалтай. Эх сурвалжийн өгүүлснээр Монголын Өмгөөлөгчдийн холбоо нь Монгол даатгал компаниас дээрх 308 ам.метр квадрат үл хөдлөх хөрөнгийг худалдаж авахдаа холбооны гишүүддээ “Төлбөрөө бүрэн барагдуулсан” гэж ташаа ойлголт төрүүлсэн бололтой. Хэрвээ дээрх мэдээлэл үнэн байх аваас өмгөөлөгчид өөрсдөө хууль зөрчсөн үйлдэлд холбогдох бололтой.

Г.Эрдэнэ

Эх сурвалж: 24TSAG.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
599850
1 эможи

Зочин
2019-01-30 22:31
Хуульчдын эрх зуйн хууль гэсэн балай зуйлийг еерчлех хэрэгтэй
irgen
2019-01-30 18:27
ingej bolohguiee. Holboo nertei ymnuudiig tsokloh heregtei
zochin
2019-01-30 18:12
энэ өр зээлээ дарах гэж өмгөөлөгчдийг ашиглаж байгаамаадаа, тэгээд хууль гаргах гээд зүтгээд байсан нь ийм л учиртай байждээ
keyboard_arrow_up