7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 13, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЭМГЭНЭЛ: Талийгаач Б.Алтантулгыг сүүлчийн замд нь үдэж Эрдэнэтчүүд лаатай цуглаан зохион байгууллаа

админ
2019 оны 1 сарын 29

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан цэрэг Б.Алтантулга энэ сарын 22-ны өдөр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч олон хvний зvрхийг зvссэн юм.

    Түүний дурсгалыг хүндэтгэж MBS HD телевизийн хамт олон санаачлан Лаатай цуглааныг Амарын талбайд өчигдөр орой зохион байгууллаа. Тус цуглаанд талийгаачийн ар гэрийнхэн болон түүнтэй үерхэж нөхөрлөж явсан найз нөхөд Эрдэнэт хотын олон зуун иргэд оролцож эмгэнэл илэрхийллээ.

     Цугласан олон цэл залуухнаараа чин шударгаар ажил үүргээ гvйцэтгэж явсныхаа тєлєє амиа алдаж байгаад гомдож, харуусаж , бас vзэн ядсан зvйлийг єєр хоорондоо шивнэлдэж байсан юм. Энэ чухам юу болж байна вэ гэсэн айдас түгшүүр эмгэнэлийг нємрєн авчирсан мэт байлаа. Єнєєдєр амьд явах баталгаа гэж юм байна уу. Тєр тvмнийхээ тєлєє чин шударгаар зүтгэж эх орноо батлан хамгаалах үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдаж байгаа энэ эмгэнэлт явдал хvн бүхэнд нэгийг бодогдуулж байлаа. Єнєєдєр намайг хамгаалах миний тєр хаана байна, миний цагдаа хаа явна вэ. Энэ Монгол оронд чинь хэн шударгаар ажиллаж, хэн тэмцэх юм бэ хэмээн бvгд л харуусаж байсан. Эрүүл саруул сэргэлэн цовоо явсан хүүгээ алдсандаа тvмэн олон ч харуусаж байлаа.

 

Гэрэл зургийг О.Довчин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
10
ouch an post
1
confuse an post
1
angry an post
1
599801
13 эможи

Z
2019-01-29 15:40
Hurelsuh saidaa zuun bayngiin darga nariig baga darga nariig bugdiig halaa solio hj togtson muu sistemiig n ugaar n uurchiluh tsag boljee uuniig hiihiig husej bn . Olon asviin huvguudiin umnuus
keyboard_arrow_up