COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ТЭДС-аас хүүгүй зээл авсан 7 компани хэн нь хэнийх вэ?

2018 оны 11 сарын 16

Засгийн газар 2010-2014 онд Чацаргана үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж Н.Алтанхуяг 2012 оны 8 сард Ерөнхий сайд болсноор чацарганы тариалалтыг нэмэгдүүлэх үүднээс ХХААЯ-ны Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-аас хөнгөлөлттэй зээл, хүүгүй зээл буюу дэмжлэг үзүүлсэн байдаг.  Чацаргана үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн хугацаанд улсын төсөв болон гадаадын зээл тусламжаар 10.2 тэрбум төгрөгийг үүнд зарцуулжээ.

Тухайн үед буюу 2012-2014 онд ҮХАА-н сайдаар одоогийн  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  ажиллаж байсан бөгөөд жилийн 2.4 хувийн хүүтэй 5 жилийн хугацаатай зээлийг 70 компанид олгосон бол тусгайлан сонгосон найман аж ахуйн нэгжид жимс жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, төрөл сортыг олшруулах зорилгоор 7 жилийн хугацаатай тус бүр 750 сая төгрөгийн хүүгүй зээл олгосон байна. Энэ нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг ҮХАА-н сайд Х.Баттулга нарын үед олгогдсон одоогоор мэдэгдээд байгаа нийт 6 тэрбум төгрөгийн хүүгүй зээл болж байгаа юм. Зээл нь 2013 оны 5-12 дугаар сард эзэддээ бүрэн очжээ.

Энэхүү зээлээс тухайн үеийн Ерөнхий сайд одоогийнхоор бол Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын  Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж буй Н.Алтанхуяг өөрийн үүсгэн байгуулсан “Хаан жимс Эс Би Ти” ХХК-ийнхаа нэр дээр 750 сая төгрөг авчээ. 7 жилийн хугацаатай хүүгүй зээл авсан компани болон үүсгэн байгуулагч эздийг дараах жагсаалтаас харж болно. Аль нь хэнийх вэ гэдгийг уншигчид та бүхэн тунгаана биз.

Одоогоор зээлийн хугацаа дуусахад 2-хон жил үлдсэн бөгөөд компаниуд өнгөрсөн хугацаанд зээлээ  хэрхэн яаж төлсөн нь тодорхойгүй байна. Холбогдох албан тушаалтан болон ХААХҮЯ-ны ТЭДС-аас энэ талаар албан ёсны мэдээлэл өгнө гэдэгт найдаж байна.

РД

Компанийн нэр

Үүсгэн байгуулагч

Авсан зээл

Харьяалал

5306922

Таримал загийн төрөл

Гал Алтанцэцэг

750.000.000

УБ

3736806

Товхонжимс

1.Нанзаддорж Өөдөс

2.Энхболд Санаа

750.000.000

Сэлэнгэ аймаг Цагааннуур сум

2001977

Солонго талст

Ширнэн Хорлоо

750.000.000

Увс аймаг Улаангом сум

2785218

Гурван сээр

Цагаач Оюунжав

750.000.000

Улаанбаатар хот БЗД

2743469

Үдлэг эд

Гэндэн Очирбат

750.000.000

Төв аймаг Батсүмбэр

2817721

Хаанжимс Эс Би Ти

1.Норов Алтанхуяг

2.Норов Наранцэцэг

3.Бадарч Цог-Очир

750.000.000

Улаанбаатар СБД

???

Дархан УГТСЭШХ

???

???

???

???

Дорнод ЭШС

???

???

???

???

Увс ЭШС

???

???

???

1 ТЭДС-аас хүүгүй зээл авсан 7 компани хэн нь хэнийх вэ?!

Харин Үндэсний Аудитын газраас 2014 онд хийсэн ҮАГ-НАГ/2014/07-НА  шалгалтын тайланд дурдсан 750 сая төгрөгийн хүүгүй зээл авсан 8 байгууллагаас дээрх  6 компаниас гадна Дархан УГТСЭШХ, Дорнод ЭШС, Увс ЭШС гэх байгууллагуудыг Улсын бүртгэлийн албан ёсны сайтаас http://opendata.burtgel.gov.mn/les?condition=2&text=%D0%A3%D0%B2%D1%81 хайгаад олсонгүй. Магадгүй энэ нь ЭШС буюу эрдэм шинжилгээний станц эсвэл хүрээлэн байх магадлалтай бөгөөд ҮХААХҮЯ-наас албан тайлбар хийхийг хүсч байна.

Дараагийн удаад ТЭДС-аас жилийн 2.4 % хүүтэй 5 жилийн хугацаатай зээл авсан 70 иргэн, аж ахуйн нэгжийг зарлахаар ажиллаж байна.

 

2 ТЭДС-аас хүүгүй зээл авсан 7 компани хэн нь хэнийх вэ?!

3 ТЭДС-аас хүүгүй зээл авсан 7 компани хэн нь хэнийх вэ?!

4 ТЭДС-аас хүүгүй зээл авсан 7 компани хэн нь хэнийх вэ?!

6 ТЭДС-аас хүүгүй зээл авсан 7 компани хэн нь хэнийх вэ?!

5 ТЭДС-аас хүүгүй зээл авсан 7 компани хэн нь хэнийх вэ?!

Эх сурвалж: tvmongolia.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597191
0 эможи

Зочин
2018-11-17 12:01
Таван богд хаан банк ждү ч болчихоор юу гэхэв. Бас л мөнгө угаалт монголд банкууд хиидэг болсон юм байна
Зочин
2018-11-16 23:28
Цагаач оюунжав таван богд баатарсайхан байна ш дээ
keyboard_arrow_up