COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Төрийн тусгай хамгаалалтад гэрээ барьсан Ш.Баярсайханд төр хариуцлага тооцохоо мартахгүй гэж найдъя

2018 оны 8 сарын 17

Arslan.mn

Чойжин ламын сүм хийдийн хамгаалалттай бүсэд “Номин Холдинг” группын ерөнхийлөгч Ш.Баярсайханы хоёр давхар “цэмбэгэр” хаус сүндэрлэн бий. Уг байшингийн албан ёсны эзэмшигч нь Ш.Баярсайхан өөрөө.

Түүнийг гурван шатны шүүхээс байшингаа  буулгах учиртайг тогтоосон байдаг. Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Чойжин ламын сүм музей” УТҮГ-ын эзэмшлийн Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Хуримын ордоны баруун талд байршилтай, нэгж талбарын 18643310399724 дугаар бүхий 20 мянган ам метр газраас хариуцагч Ш.Баярсайханы хувийн сууцыг албадан буулгаж, газар чөлөөлсүгэй гэсэн шийдвэрийг гаргажээ. Гэвч шүүхийн шийдвэр гараад даруй жил болох гэж буй ч  Ш.Баярсайханы “орд харш” байсаар л байгаа юм.

Тэгвэл тус бүс нутгийг түүхэн байдлаас нь авч үзвэл Чойжин ламын сүм нь 1904-1908 онд Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн сахиусны гүдэнбэ Эрдэнэ билэгт, тунгалаг бишрэлт хутагт Лувсанхайдавын шашин номын үйл хэрэгт зориулан бүтээгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монголын түүх, шашин, дурсгалын хосгүй өв энэ сүм хийдэд хадгалагддаг юм. Уг хийдийг Халх Монголын бүх аймаг хошуудаас 300 гаруй шилдэг урчуудыг цуглуулан байгуулжээ. Тиймээс төрийн тусгай хамгаалалтад байдаг байна.

Түүнчлэн сүүлийн үед “Монголд мөнгө, шүүх засаглалын аль нь хүчтэй вэ” гэсэн иргэдийн “ёжлол” ч гэх үү, дургүйцэл олон нийтийн сүлжээгээр их боллоо. Уг хэргийг яаж, хэрхэн шийдвэрлэгдэхийг ч иргэд ажиж сууна. Ямартай ч өнөөдрийн байдлаар шүүхийн тогтоол гарсан ч сүндэрлэсээр байгаа түүний байшинг харахад дээрх үг үнэний ортой аж.

Тэгвэл “Номин Холдинг”-оор овоглосон Ш.Баярсайхан гэж хэн бэ? Тэрбээр “Их тэнгэр” цогцолборын 24 дүгээр байрыг “Номин холдинг” 2004, 2006, 2007 онуудад хууль зөрчин түрээсийн гэрээ байгуулан удаан хугацаагаар түрээсэлж байжээ. Түүнчлэн 503 мкв байрны төлбөрийг төлөлгүй амьдардаг байсан нь ил гарсан байдаг. Мөн гэрээнд түрээсийн 139.4 сая төгрөгийг тусгалгүй, улсын төсөвт төвлөрүүлээгүй завшсан гэх зэрэг түүнтэй холбоотой хэд хэдэн хэрэг байна.

Төрөөс гаргасан захирамж шийдвэрийг биелүүлэх нь бүү хэл өөрсдийнхөөрөө дураараа авирлаж байгаа талаар ч өмнө нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтой дурдаж байжээ.

Ш.Баярсайхан өдийг хүртэл хариуцлага хүлээгээгүйг бодоход “дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлдэг” нөлөө бүхий эрхэм байдаг хэмээх “хар” олон нийтийн дунд бий.

Төрийн тусгай хамгаалалттай газар байшингаа барьсан нь асуудал ч түүнийг нь харж сууж байгаад бариулсан тухайн газрын харьяалагдах Засаг Даргын Тамгын газар, удирдлагуудын хариуцлагыг  давхар ярих ёстой.

Манай улсад эрх мэдэлтэй, мөнгөтэй хүмүүст хууль үйлчилдэггүй “жишиг” тогтоод удаж байна. Төрийн тусгай хамгаалалттай газарт санаатай ч бай, санамсаргүй ч бай “үүрээ зассан”  Ш.Баярсайханд төр энэ удаа хариуцлага тооцохоо мартахгүй гэж найдъя.

Эх сурвалж: 24TSAG.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593927
0 эможи

keyboard_arrow_up