COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Алсын мэт бодож суусан аюул аминд тулаад иржээ

2018 оны 6 сарын 18

ЦӨЛЖИЛТ зурган илэрцүүд

Манай орны нутаг дэвсгэрт Сибирийн их тайгын өмнөд хэсэг байдаггүй байсан бол монголчууд эх нутгаа хэдийнэ ногооруулчих байсан байх даа гэж би хааяа боддог. Орон зайн хувьд тэс өөр орчны тухай эл бодол маань хатаж гандсан, хагарч хуурайшсан газар тарьж суулгасан мод, бутаа борви бохисхийлгүй арчилж тордож буй Африк, ойрх дорнодын ард түмний зүтгэлтэй харьцуулах бүрийд улам ч баталгааждаг юм.

Нутаг орондоо амьдрахын тулд иргэд мод тарьж, элсэн цөлийг ногооруулах “симфони” эгшиглүүлж байна. Иордан, Египет болон Африкийн ногоон бүс санаачилгад нэгдсэн орнууд бусадтай адил улс шиг улс байхын тулд газартаа хөрөнгө оруулж, үргэлжид нөхөн сэргээх нь эцсийн гарц, аврал, басхүү амьдрах боломж гэдгийг хэдийнэ ойлгосон ард түмэн аж.

Дэлхийн улс орнуудын олон шалгуур үзүүлэлтээр манайхтай бараг ойролцоо түвшинд явдаг Африк харин цөлжилтийг сааруулж, ойжуулах туршлагаараа Монголоос хол илүүрхэх биз ээ.

Манай гарагийн хамгийн их хуурайшилттай, халуун бүс нутгийн оршин суугчид элсний нүүдэл, салхины урсгалыг мод тарьж амжилттай сааруулж чадсан хятадын арвин туршлагыг үлгэр загвар болгож явдаг байна. Газарт л жинхэнэ үнэ цэнэ бий. Тиймээс үнэ цэнэтэй зүйлдээ хөрөнгө оруулахын ач холбогдлыг тайлбарлаж уриалахад энэ сарын 17-нд болох Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийн энэ жилийн утга учир оршиж байна. Одоохондоо бид эрчим хүч, зам харгуй, дэд бүтэц төдийгөөр газрын үнэ цэнийг ойлгодог байж болох юм.

Харин улс орнууд одоо ч, урьд өмнө ч дэлхийн гадаргыг бүрхсэн хүүхдийн зулай шиг халуун бүс нутгийн оршин суугчид элсний нүүдэл, салхины урсгалыг мод тарьж амжилттай сааруулж чадсан Хятадын арвин туршлагыг үлгэр загвар болгож явдаг байна. Газарт л жинхэнэ үнэ цэнэ бий. Тиймээс үнэ цэнэтэй зүйлдээ хөрөнгө оруулахын ач холбогдлыг тайлбарлаж уриалахад энэ сарын 17-нд болох Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийн энэ жилийн утга учир оршиж байна.

Одоохондоо бид эрчим хүч, зам харгуй, дэд бүтэц төдийгөөр газрын үнэ цэнийг ойлгодог байж болох юм. Харин улс орнууд одоо ч, урьд өмнө ч дэлхийн гадаргыг бүрхсэн хүүхдийн зулай шиг нимгэн үржил шимт хөрсний төлөө л хоорондоо өрсөлдөж, дайтаж байсан гэдэг. одоо ч гэсэн газар нутгаа алдсандаа биш харин газар нутаг нь үржил шимээ шавхан барж, амьдрах аргагүй болсонд орхин явдаг дүрвэгчдийн урсгал бий. Гэтэл манай ард түмэн цөлжилт гэдгийг алс холын мэт ойлгож явсаар өдийг хүрлээ.

Өнөө жил зуны дунд сар гарах гэж байхад малын хамар хатгах өвс нийт нутгаар тун ч тачир сийрэг байгааг хөдөөгийн иргэд хэлж байна. Уг нь өдийд малд махан тарга суулгах учиртай өвс ногоо, тариа будаа ид ургаж байх жамтайсан. Гэвч хойд мөсөн далайгаас ирдэг хүйтэн сэрүүн агаарын урсгал, чийг Сибирийн их тайгад, Номхон далай, өмнө зүгээс ирдэг чийглэг агаар хянганы нурууны өмнөд хэсэгт буугаад үлдчихдэг болж. Монголд хураа хайрлачихаар олигтой үүл алга. Буудъя гэсэн ч үүл дорвитой бүрэлдэхгүй байгаа тухай цаг уурчид анхааруулж байх юм. Уг нь монголчууд бид усны эх дээр оршдог, усан хагалбар дээр ургасан ой нь доороо 17 мянган жилийн тэртээд бүрэлдсэн мөнх цэвдгийг тогтоон барьдаг.

Цөлжилтийн мэдээллийн сангийн тоон үзүүлэлтээс үзвэл манай орны газар нутгийн 10.4 хувь л цөлжилт илрээгүй, цөлжих хүчин зүйлийн нөлөөгүй байна.

Усны нөөц хамгийн багатай дэлхийн 22 улсын тоонд ордог манай орны томоохон гол мөрнүүд хойд мөсөн далай, Номхон далайг тэтгэдэг гээд бодохоор дэндүү хайран. Өдий болтол яагаад үүнийг тогтоон барихгүй байгааг, мод тарьж, ойжуулах ажил сүйтгэж буйгаасаа удаан байгааг харах үнэндээ харамсмаар. Хиймэл нуур, усан сан байгуулж, Хэрлэн говь, Орхон говь зэрэг усны томоохон төсөл, усан цахилгаан станцуудаа урагшлуулж, говийн элсний нүүдлийг сааруулах ажлаа олигтой, эрчимтэйхэн хийвэл бид хоёр талаас үүл хүлээж суухгүйсэн.

Ойтой талбайн хэмжээ ихсэхийн хэрээр ой мод өөр дээрээ үүл татдаг. Бас тэр хэрээр модны үндэс хөрсний чийг, үржил шимийг тогтоон барьдаг давуу талтай. Угтаа манай орны хувьд цөлжилттэй тэмцэнэ гэдэг аль болох олон мод ургуулж, агаар мандалд чийг хуримтлуулах устай талбайн хэмжээг нэмэгдүүлэх нь гол шийдлийн нэг. Дэлхий дахинд ч нэн түрүүнд ийм гарц зөвлөдөг юм билээ. Харин малын тоог багасгах, бэлчээрийн даац зохицуулах, малаас татвар авах хуультай болох зэрэг нь цэвэр манай засаглал, улсын бодлогоос хамаарсан арга хэмжээ.

Харин газрын доройтолд орж, цөлжилтөд нэрвэгдсэн газар нутгийн 39 хувь нь хүний хүчинзүйл, 50.6 хувьд нь байгалийн хүчин зүйл давамгайлжээ. Дүгнэж хэлбэл, цөлжилт хүчтэй, нэн хүчтэй илэрсэн газрын нутагт байгалийн хүчин зүйл 56 хувь, хүний үйл ажиллагаа 44 хувийн нөлөө үзүүлсэн байна. Бүр тодорхой хэлбэл, хангайн болон зүүн бүсийг хүмүүс бид, говь ба Монгол алтай, Их нууруудын хотгорыг уур амьсгалын өөрчлөлт доройтуулж, цөлжүүлж буй аж. Тиймээс газартаа хөрөнгө оруулцгаая. гэхдээ зам тавьж, дэд бүтэц татаж биш харин ойжуулж, үржил шимийг нь тэтгэх ургамал тарьж, устай талбайгаа нэмэгдүүлэхэд анхааръя.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58637
2 эможи

keyboard_arrow_up