COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Үнэ цэнэгүй” салбарын үнэлэгдээгүй зүтгэлтнүүд

2018 оны 2 сарын 09

Arslan.mn

Өнгөрсөн оны аравдугаар сард төрийн албан хаагчид цалингаа нэмүүлэхэр тэмцэж эхэлсэн. Багш, эмч гээд нийгмийн томоохон массыг хамардаг салбарынхан жагссан нь хөдөлмөрийн үнэлгээ байхгүйтэй адил Монгол Улсад том цочрол болсон билээ. Тэгвэл эмч, багш нарын зэрэгцээ соёл урлагийн салбарыг авч явдаг хүмүүс энэ тэмцэлд нэгдэж байсан юм.

Гэтэл тэднийг хүмүүс шүүмжилж, нийгэмд хэрэггү мэтээр ярьж байсан. Харин энэ талаар Монгол Улсын Ардын жүжигчин Г.Мягмарнаран  "Би нэг зүйлийг гайхсаар өдийг хүрлээ. Багш, эмч нар бол нийгмийн том салбар гэдэг нь ойлгомжтой. Гэтэл соёл урлаг энэ улсад ер нь байх хэрэгтэй юм уу. Олон жил төсвийн тодотголын талаар телевиз, радиогоор харж байхад Соёл, урлаг гэж ярьж байгаа нэг ч гишүүн, нэг ч яриа олж сонсож байсангүй. Тэгэхээр энэ соёл урлаг гэдэг энэ улсад хэрэггүй юм байна. Бид хэрэггүй зүйлийг ажиллуулаад энэ улсад дарамт шахалт учруулаад байгаа бололтой. Үнэхээр хэрэггүй салбар юм бол бидэнд хэлээд өгчих хэрэгтэй шүү дээ. Хэрэв хүнд гоо зүйн мэдрэмж өгдөг энэ салбар хэрэгтэй юм бол хэрэгтэй юм шиг л баймаар байна. Үнэхээр шаардлагатай юм бол сайн цалинжуулаад ажиллуул гэж хүсмээр байна" гэж байсан.

Тэгвэл өнөөдөр Соёл урлагийн ажилтнуудын дундаж цалин 563.4 мянган төгрөг байгаа нь 2013 оны үеийн 100 хүртэлх ажиллагчидтай төсвийн байгууллагын ажилтнуудын дундаж цалингаас 65.9 мянган төгрөг буюу 10.5 хувиар, 2016 оныхоос 168.1 мянган төгрөг буюу 23 хувиар, нэг яаманд харьяалагдаж байгаа шинжлэх ухааны ажилтнуудаас 153.2, ерөнхий боловсролынхоос 153.8, биеийн тамир спортынхоос 44.4, мөн улсын дунджаас 389.6 мянган төгрөгөөр доогуур байгаа аж.

Түүнчлэн Соёлын тухай хууль 1996 онд батлагдсанаас хойш дорвитой өөрчлөлт ороогүй, соёл урлагийн салбарын ажилтнуудын цалингийн тусгай сүлжээний доод жишиг, албан тушаалын ангилал зэрэглэл шинэчлэн тогтоогдоогүйгээс цалингаас өөр нэмэгдэл хөлс, урамшуулал, хөнгөлөлт эдлэхгүй явж ирсэн байна.

Харин манай урлагийнхан, ялангуяа сонгодог урлагийн төлөөлөгчид дэлхийд гялалзсан амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг дуурсгаж байгаа. Гэтэл тэд иймхэн үнэлгээтэйгээр соёл, урлагийг авч явж байгаа гэхээр харамсмаар.

Энэ тухайд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “Гадаадын олон уралдаанд манай урлагийнхан түрүүлэх болсон. Венец, Шанхайн биеннальд манай уран бүтээлчдийн бүтээл шилдэгт орж байна. Германы алдартай үзэсгэлэнд манай уран бүтээлчдийн бүтээл тавигдана гэдэг Монгол орныг дэлхийд сурталчилж буй томоохон гараа. Гэхдээ соёлын салбарын санхүүжилт хэзээд ард үлддэг.

Эдийн засаг хүндрэлтэй үед бидний цалин мөнгө сүүлийн хоёр жилд хасагдсан. Зэс, нүүрсний үнэ өсөж, эдийн засаг сайжрах төлөвтэй. Энэ үедээ соёл, урлагийн ажилтны цалинг нэмээсэй. Нийгмийг соён гэгээрүүлж, иргэдийн сэтгэлгээг өөрчлөхөд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүмүүс соёлынхон учраас төр, засаг анхаарах ёстой” гэсэн.

Мэргэжлийн уран бүтээлчид, ялангуяа хөгжимчдийг бэлдэхэд цаг хугацаа, ихээхэн хүч хөдөлмөр  зарцуулагддаг. Эрүүл саруул хэнийг ч сургаж  эмч, багш, инженер, эдийн засагч болгож болно. Харин өндөр дэсийн хөгжимчид, дуучид бол хэдэн зуун хүний дотор цөөхөн тохиох, байгаль эхээс заяасан онцгой сонсголтой хүмүүн байдаг учраас хосгүй нандин хоолойтой, оюуны өндөр чадавхитай дуучид, ижилгүй авьастай хөгжимчид  төр засгийн онцгой анхаарал халамжид багтаж байдгийг соёлт гүрнүүдийн жишээ харуулдаг.

Уран бүтээлчдийг дотоод гадаадын элдэв арга хэмжээнд хайр гамгүй зарж эх орны нэр нүүрийг тахалдаг атлаа соёл урлаг бол зардал сүйтгэл нь дийлддэггүй ачаа дарамт мэт үздэг суртахуунаас манай төр засаг ангижирч чадаагүй байгаа нь нэгэн зүйл эмгэнэл, сэтгэлгээний хоцрогдолын бодит жишээ мөн.

Эх сурвалж: ERENNEWS.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53623
0 эможи
keyboard_arrow_up