COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХҮСЭЛ өөр ч ЗОВЛОН нэгтэй хоёр

2018 оны 1 сарын 24

Arslan.mn

Нэгэн цагт Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд төрийн бүхий л өндөр албан тушаалыг хашиж явсан Н.Энхбаярт өнөөдөр МАХН-ын дарга гэх “жижигхэн” албан тушаал, түүнийг нь гэрчлэх ганцхан модон тамга л үлдсэн.

Харин нэгэн цагт Н.Энхбаярын өмгөөлөгчөөр нь ажиллаж, түүний төлөө үгээ хэлж, түүнийг үхэн хатан хамгаалж ирсэн О.Баасанхүүд түүнийг бодвол УИХ-ын гишүүн гэх хууль батлалцах эрх мэдэл, парланментын гишүүний албан тушаал байна. Гэсэн ч нэг нь МАХН-ын даргын суудлаа авч үлдэх, нөгөө нь МАХН-ын дарга болох хүслээр л хязгаарлагдаж байгааг эс тооцвол мань 2 өнөөдөр гарааны яг ижил түвшинд зогсож байна.  

Өөрөөр хэлбэл, О.Баасанхүүд МАХН-ын даргаараа үлдэх хүсэл бий. Хэдийгээр мань хоёрын хүсэл үүгээрээ өөр ч, түүнд хүрэх “зовлон” нь нэг юм. Учир нь, МАХН-ын 35 мянга гаруй гишүүний нэг хэсэг нь Н.Энхбаярыг, үлдсэн хэсэг нь О.Баасанхүүг дэмжиж байгаа билээ. Тэд бүгд л өөр, өөрийн дэмжиж, итгэж байгаа хүнээ намын даргаараа сонгож, намынхаа модон тамгыг гардуулж өгөх сонирхолтой. Энэ мэт шалтаг, шалтгаанаас үүдэж МАХН доторх жинхэнэ “талцал” одоо л эхэлж байна гэхэд болно. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Н.Энхбаярын талынхан хэвлэлийн хурал хийх үедээ “Дураараа аашлах гэмт хэрэг гэж байдаг. Энэ бол өөртөө байхгүй эрхийг байгаа мэтээр хэрэгжүүлэхийг хэлдэг юм. О.Баасанхүү тамга тэмдэг хулгайлах, устгах, нуухаас гадна дураараа аашлах гэмт хэрэг үйлдэхийг завдлаа. 

Энд хариуцлага тооцно” гэж мэдэгдсэн бол уржигдар УИХ-ын гишүүн О.Баасанхүү “ Улсын дээд шүүхийн шийдвэрийг бичгээр авна. Албан бичгүүд нь тодорхойгүй гэж ирэх байх. Үүнийг нь засаад, эргүүлж аваачиж өгнө. Мөн би захиргааны шүүхэд хандана. Улс төрийн намыг Дээд шүүх шийдэх учиртай. Надад МАХН-ын удирдлагуудтай холбоотой мэдээллүүд бий. Ер нь МАХН шударга байх ёстой. Энэ хүмүүсээсээ салах ёстой” гэсэн юм. 
Түүнчлэн О.Баасанхүү гишүүнийг намаасаа хөөсөн гэдгийг Н.Энхбаярын талынхан өнгөрсөн хугацаанд найман удаа мэдэгдсэн. Харин О.Баасанхүү гишүүн намаасаа гараагүй, МАХН-ын гишүүн хэвээрээ гэдгээ ч мөн адил найман удаа илэрхийлжээ. О.Баасанхүү гишүүний зохион байгуулсан МАХН-ын II Их чуулганд Н.Энхбаяр оролцоогүй шиг Н.Энхбаярын зохион байгуулах МАХН-ын II Их чуулганд О.Баасанхүү ч оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Тэнд намын даргын төлөө шударга өрсөлдөөн өрнөхгүй гэж тэр үзэж байгаа юм. 

Бүтэн зургаан жил намын даргын суудалд тухалсан Н.Энхбаяр өнөөг хэр нь улс төрийн ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй нь магадгүй О.Баасанхүүд “том” боломж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ улстөрчийнх нь хувьд мань эрхийг Н.Энхбаяртай харьцуулахад тэр дэндүү “жижигхэн”. Ямартай ч энэ хоёрын нэг нь намын дарга болох, нөгөө нь намын даргаараа үлдэх хүсэлтэй нь хөдөлшгүй үнэн. Харин түүнд хүрэх зам нь “зовлон” нь ижилхэн байгаа нь тэдний хооронд жинхэнэ утгаараа “дайн-ыг” эхлүүлж байна. Харин олон нийт Н.Энхбаяр намын даргаараа үлдэх үү, О.Баасанхүү МАХН-ын шинэ дарга болох уу гэдгийг харах л үлдлээ. 

Эх сурвалж: Өглөөний сонин 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52824
1 эможи
keyboard_arrow_up