COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР барьсан 4000 айлын орон сууц БОРЛОГДООГҮЙ байна

2018 оны 1 сарын 23

Arslan.mn

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, нийслэлийн Засаг дарга С.Батболд нар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй өчигдөр уулзлаа. Энэ үеэр дахин төлөвлөлтийн төсөл яагаад удааширсан, юун дээр гацаад байгаа талаар хэлэлцэв. Төсөл хэрэгжүүлэгчид “Нэгэнт барьсан барилгыг худалдах, борлуулах асуудал хүндрэлтэй байна” гэдгийг онцоллоо. Тиймээс төсөл хэрэгжүүлэгчид дунд болон бага орлоготой иргэдэд зориулж боломжийн үнэтэй орон сууц барьж байгаа юм. Орлого багатай учраас ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй иргэн олон бий.

Энэ асуудлыг шийдэхийн тулд төр, засаг ямар бодлого баримталж байгаа талаар БХБЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Э.Батболд “ Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдсан орон сууцнаас худалдан авах гэж байгаа иргэдэд илүү боломж олгох тал дээр Х.Баделхан сайд байр сууриа илэрхийлсэн. Ипотекийн зээлийн хүү болон урьдчилгаа төлбөрийг тодорхой хэмжээгээр бууруулах талаар тогтоолын төсөл боловсруулж, Засгийн газарт танилцуулах гэж байна.

Гэхдээ зөвхөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдаж буй байршилд, шинэ суурьшлын бүс болон хөдөө орон нутагт орон сууц авсан тохиолдолд хэрэгжихээр тусгасан байна. Энэ нь хотын төв рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг зогсоож, улмаар өөрийн амьдарч буй бүс нутагт хямд өртөгтэй, бага хүүтэй орон сууцтай болох боломж олгож буй юм.
Төсөл хэрэгжүүлэгч компаниудын хувьд банкнаас өндөр хүүтэй зээл авч, барилгын ажлыг эхлүүлдэг учраас борлогдохгүй байгаа орон сууцыг анхны үнээр нь төрд өгөх санал дэвшүүлж байгаа юм. Хэрвээ шийдвэрлэгдвэл төрөөс иргэдэд түрээслэх байдлаар асуудлыг шийдэж болно гэж үзжээ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52749
1 эможи
keyboard_arrow_up