COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Ж.БОЛОРМАА: Ц.Цогзолмаа сайдад өөрийн гэсэн БОХИР АРГА БИЙ

2018 оны 1 сарын 16

Arslan.mn

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Ж.Болормааг танилцуулъя. Тэрбээр Мэргэжлийн Засгийн газрыг огцрохоос сар гаруйн өмнө үүрэгт ажлаа авсан. Харин УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа БСШУС-ын сайд болмогцоо түүний үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Энэ явдал багагүй шүүмжлэлд өртөж, олон янзын таамаг тайлбар дагуулсан. Тиймээс Ж.Болормаатай ярилцаж, болж өнгөрсөн бодит явдлыг олон нийтэд хүргэхийг зорилоо.

- Ц.Цогзолмаа сайд, та хоёрын дунд хувийн шинжтэй зөрчил бий юу?

 Бидний дунд хувийн ямар ч асуудал байхгүй. Харин хувь хүнийхээ зүгээс намайг үнэлдэггүй. Өөрөөр хэлбэл, хамтарч ажиллахад тохиромжгүй гэсэн бодолтой. Гэхдээ Ц.Цогзолмаа ямар арга барилаар ажиллаж, яаж хүнээ сонгож, хэрхэн хамтарч ажилладаг вэ гэдгийг олон хүн мэднэ. Шуудхан хэлэхэд, тэр хүнд өөрийн гэсэн бохир арга бий. Төрийн нарийн бичгийн дарга хэмээх албан тушаалтан яамны бүх аппаратыг томилно, чөлөөлнө, төсөл хөтөлбөр, бодлогын олон шинж чанартай болон санхүүгийн баримт бичгийг баталгаажуулна, гарын үсгээ зурна. Сайдтайгаа ойлголцсон байх шаардлагатай. Харин сайд Ц.Цогзолмаагийн тухайд Ж.Болормаатай ойлголцохгүй гэж үзсэн байх. Миний бодлоор энэ хүн сайд болохоосоо өмнө хамтарч ажиллах багаа тодорхойлсон байсан болов уу. Тэгээд сайд болсон өдрөөсөө энэ хүнтэй би хамтрахгүй гээд шуудхан зарлаад явчихсан.

 -  Ц.Цогзолмаа сайдын тухайд салбарын туршлагагүй гэхэд хэцүү. Гэхдээ арвин ойлголттой гэж тодорхойлж болох уу?

Багшийн ажил хийж байсан эсэхийг би мэдэхгүй. Нэг үгээр салбарын талаарх мэдлэг байхгүй гэхэд болно. Энийг тэр хүний үг, үйлдлээс харж болно. Гэхдээ энэ хүний хажууд салбарыг мэдэх сайн зөвлөх байвал маш хурдан ойлгоод, өөрчлөлт хийж чадна.

 -  Ц.Цогзолмаа сайдын хэлсэн шиг яам үнэхээр хэцүүдсэн, ажил нь явахаа больсон газар мөн үү?

Өөрөө тийм ойлголт, мэдээлэлтэй байсан байх. Энэ бол нийгмийн хардалт. Олон жил ажилласан хүмүүсээс нийгмийн сэтгэхүй уйлдаг юм байна. Гэтэл үр дүн эсрэгээрээ гардаг. Салбарт арвин их туршлага хуримтлуулж, ажлаа хийж чаддаг, хүлээн зөвшөөрөгдсөн хүн олон. Тийм болохоор асуудлыг ялгаж салгаж, зөв хүлээн аваасай гэж хүсдэг. Би хоёр сар яаманд ажиллахад туйлдаа хүрсэн хэцүү зүйл байгаагүй. Ганц нэг чадавхжуулж ажиллахаар хүн байсан. Гэхдээ хүмүүсийн яриад байдаг шиг 1000 долларын цалин авдаг газрын дарга байхгүй.

   - Та нэгэнтээ Ц.Цогзолмаагийн хэлсэн, гуйсан бүхнийг биелүүлдэг байсан гэж хэлсэн. Энэ үгийг тэгтэл онцлон хэлэх шалтгаан байсан уу?

Би Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга, Ц.Цогзолмаа нийслэлийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга байсан болохоор өгсөн үүрэг, даалгавар бүрийг нь биелүүлдэг, мөн дарга нарт анхан шатны удирдлагуудтай харьцахгүйгээр надаар шийдүүлэх асуудал гарна. Энийг хэлж байгаа юм.

  -  Ц.Цогзолмаа сайд багш нарыг мал амьтантай зүйрлэсэн л гэнэ, бодлогогүй үг хэлсэн гэнэ. Яг ийм явдал болсон юм уу?

Би Цогзолмааг сайн мэдэхийн хувьд үг ярианы алдаа гаргасан ч хүнийхээ хувьд ийм хүн байгаагүй гэж хэлнэ. Үнэндээ энэ хүн одоо өөр Ц.Цогзолмаа болчихоод байна. Уг нь ажлын хурдтай, хүнтэй таарч ажиллавал үр дүн гаргах хүн. Харин бид ойлголцож чадсангүй. Хатуухан хэлэхэд, дарга болсон хүмүүс бие, хувь хүнээсээ холдоод явчих юм. Ц.Цогзолмаа  дарга аль нэг сургуулийн бага ангийн багш, захирал, эрхлэгчтэй уулзаж, чин сэтгэлийн яриа өрнүүлж, хэлэх үгийг нь бүрэн сонсоосой л гэж бодох юм. Хөрсөн дээр яг юу болж байгааг мэдрээсэй. Тэгэхгүйгээр өндрөөс хараад дор яг юу болж байгааг хэн ч олж мэдэхгүй.

Эх сурвалж: НИЙГМИЙН ШУУДАН сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52429
0 эможи
keyboard_arrow_up