COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“ЗУРААЧ“ ажилд авна

2017 оны 10 сарын 09

Төрийн ордны хоёрдугаар давхрын хананд үе үеийн Засгийн газрыг толгойлж байсан Ерөнхий сайдуудын зургийг өлгөдөг уламжлалтай. Тэгвэл энэ хананд Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд, "Шийдлийн" Засгийн газрын тэргүүн Ч.Сайханбилэгийн хөрөг ч өлгөгдөж амжаагүй байхад Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, дараагийн Засгийн газрын тэргүүн тодорч, бүтэц бүрэлдэхүүний талаар ярьж эхэллээ.

Монгол төрийн бодлого ийм шуурхай явж байхад хөрөг зураач яагаад хурд муутай ажиллаж байна вэ хэмээн шүүмжлэх гээд байна. УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын хөргийг зурдаг ганцхан зураачтай явж болохгүй юм байна. Тиймээс зураачдын тоог нэмье. Үгүй ядахдаа таван зураачид өрөө гаргаж өгөөд өдөр шөнөгүй зуруулъя. Монгол төрийн үйл ажиллагаа ийм шуурхай явж байгаа учраас зураачдынхаа тоог нэмж, ажилгүй шахам байгаа зураач нарт ажлын байр бий болгомоор байна. Хэрвээ энэ байдлаар хөрөг зурах ажил удааширч, 28,29 дэх Ерөнхий сайдын зургийг ханандаа өлгөөгүй байхад У.Хүрэлсүх Ерөнхий сайд огцорчихвол яах вэ. 31, 32 дахь Ерөнхий сайд ажлаа авчихвал яах болж байна.

Аливаа зүйлд хурд, мэдрэмж хоёр чухал гэдгийг төрийн сайдуудын халаа сэлгээ харуулсаар байгаа учраас зураачдын тоог нэмж, төрийн архив үүсгэх ажлаа шуурхайлсан нь дээр юм байна. Сайдын зургийг таван сард биш зургаан өдөрт л зурах чадвартай зураач нарыг ажилд авна гэсэн ЗАР ТҮГЭЭЕ. Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь гэгчээр УИХ-ын танхимд суугаа хүн бүхний дотор Ерөнхий сайд, УИХ-ын дарга болох мөрөөдөл нуугдаж байгаа. Ер нь төр энэ хэвээр хурдацтай ажиллаад байвал дөрвөн жилийн хугацаанд 76 Ерөнхий сайд "ӨЛГИЙДӨХ" юу ч биш. Тэгэхээр олон зураач нарт нэгэн зэрэг захиалга хүргүүлж, 76 гишүүний хөргийг зуруулаад бэлтгэчихвэл зүгээр байгаа юм. Зураач нар ч ажилтай, орлоготой, төр ч сандрах зүйлгүй архивтай болчихно. У.Хүрэлсүх ажлаа өглөө гэхэд маргааш зураг нь Төрийн ордны хананд залардаг байх шуурхай байдал хэрэгтэй байна.

Эх сурвалж: МОНГОЛЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47939
0 эможи
keyboard_arrow_up