COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хотын дарга “Улаанбаатар” телевизийн хамт олонд 25 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ

2017 оны 9 сарын 14

Монголын ууган телевизүүдийн нэг “Улаанбаатар” телевиз байгуулагдсаны түүхт 25 жилийн ой тохиож байна. Ойн хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт боллоо.

Arslan.mn

Анх “Өлзий” телевизээс өнөөгийн “Улаанбаатар” телевиз болсон түүхтэй. Ойн арга хэмжээг нээж тус телевизийн Ерөнхий захирал, Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн Л.Балхжав үг хэлсэн юм. Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд телевизийн үе үеийн уран бүтээлчдэд 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлээд, Санхүүгийн албаны дарга Ж.Оюун, программын редактор С.Лхагвасүрэн нарт Алтан гадас одон, Ахмад ажилтан Д.Оюунчимэг, Ахмад ажилтан н.Хишигээ нарт Нийслэлийн хүндэт тэмдэг, жолооч М.Түмэндалайд Нийслэлийн тэргүүний ажилтан тэмдэг гардууллаа. Мөн телевизийн хамт олонд өргөмжлөл, “Хангарьд” гардуулан өгөв.

Хотын дарга баярын арга хэмжээний үеэр “Монголын Үндэсний олон нийтийн телевизээс өөр  үзэх суваггүй байсан  монголчууд  мэргэжлийн  2 дахь телевизээ 25 жилийн өмнө өлгийдөн авсан байдаг. Өнгөрсөн хугацаанд тус телевиз нь  хэвлэл мэдээллийн салбарт  шинэ санаа, шинэ төрх, шинэ технологийг нэвтрүүлж,  “Шинэлэг” бүхнээрээ  үзэгч түмнээ  баярлуулж, тэдний оюун санаа болон  хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаныг онцлоход таатай байна.     Улаанбаатар телевиз нь  Нийслэлийн засаг даргын тамгын газар, түүний харьяа байгууллагуудын үйл ажиллагааг сурталчилж, иргэд олон нийтэд төрийн байгууллагын шийдвэрийг үнэн зөв бодитоор хүргэж ирсэн нь  мөн л та бүхний их  зүтгэл, тууштай хөдөлмөрийн үр дүн юм.  Тиймээс ч та бүхэндээ  талархаж явдагаа энэхүү хүндэтгэлийн индэр дээрээс хэлье.

Arslan.mn

 Тус телевизийн ”Universe best songs”, ”To be or not to be” зэрэг цуврал нэвтрүүлгүүд  нь хотын залууст урлагийн их  мэдлэг, соёлыг олгодог,  үзэгчдийн зүгээс  өндөр үнэлгээ авдаг нэвтрүүлгүүд билээ. Түүнчлэн  тайз дэлгэцийн олон томоохон бүтээлүүдийг  танай хөдөлмөрч хамт олон хүчээ нэгтгэн хийж  чаддаг нь  Улаанбаатар телевизийнхэний давуу тал гэж хардаг.  Тухайлбал “Содура” уран сайхны кино нь  үзэгч түмнээсээ  өндөр үнэлгээ аваад зогсохгүй  Монголын кино урлагийн салбарт ч шинэ салхийг хагалсан гэж боддог. 25 жил гэдэг бол байгууллага, тэр тусмаа Телевизийн тухайд урт түүх,  хөгжлийн төлөө тэмүүлсэн он жилүүд гэдэг нь ойлгомжтой. Харин хүний амьдралын насаар бол ид хийж бүтээх,эрчтэй хүчтэй шижигнэсэн залуу нас. Тиймээс та бүхэн  маань  амьдралын, уран бүтээлийн шинэ гараан дээр зогсож байна гэсэн үг юм. Иймд  энэ  түүхт ойгоос  хойш  Улаанбаатар телевиз  ирэх  25 жилийн уран бүтээлийн гараагаа эхлүүлж байна. Та бүхний  уран бүтээл үргэлж өөдөө байж, урлагийн  Янжинлхам бурхан ивээх болтугай гэсэн өлзийтэй  ерөөлийг өргөн дэвшүүлье.” хэмээлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47009
0 эможи
keyboard_arrow_up