Элссэн хойно чинь тараа таниулах “МҮИС“ Элссэн хойно чинь тараа таниулах “МҮИС“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Элссэн хойно чинь тараа таниулах “МҮИС“

2021 оны 8 сарын 24

Arslan.mn

Монголын ууган их сургууль МУИС-ын нэрийг ганцхан үсгийн зөрүүтэй дуурайлгаж амьтаны толгой эргүүлдэг МҮИС гэгч сургууль байс хийгээд л нэг хэрэг тарих нь бий. Тэд ЭХЭМҮТ-ийн газрын булаана, Богдхан уулын газрын булаалдана, суралцагч оюутнуудаа дарамтлана гэх мэт олон л хэл амыг дагуулж яваа. Цар тахлын хүнд хэцүү үед тус сургуулийн олон ч оюутнууд хохирсон гэж хэлэхэд болно. Учир гэвэл тус сургууль нь БШУЯ-ны сайдын тушаалыг зөрчиж, оюутнуудаасаа төлбөр нэхсэн баримт нь дэлгэгдсэн. 

Arslan.mn

МҮИС-ийн будилан үүгээр дуусахгүй Үндэсний, Монголын гэдэг нэрийг хувийн байгууллагад өгдөггүй, ийм явдал гарвал хууль зөрчсөн үйлдэл болдог гэдгийг учир мэдэх хүмүүс олон жил ярьж байгаа ч МҮИС-д үйлчилдэггүй ямар үр дүнд хүрсэнгүй өдий хүрчээ.

Хуулийн байгууллагаар явсан ямар ч үр дүнд хүрээгүй төдийгүй нэрээ солих шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл хэвээр байлгаж байгаа нь зориудын үйлдэл гэдэг нь харагдаж байна.

Монголд байх бүх төрлийн мэргэжилтэнг бэлтгэнэ гэх супер тодотголтой сургуулийн чанарыг тэндээс төгсөж гарсан мэргэжилтэнүүд ажлын байр олдохгүй хоцордогсоос нь дүгнэж болно. Та тэндээс төгссөн нисгэгчийг олж харсан уу... Хараагүй гэвэл үнэнд нийцнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
4
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
6
630101
17 эможи

Зочин
2021-08-25 20:53
chanar muu surguuliig huuh heregtei
Зочин
2021-08-24 10:54
Энэ сүургуульд элсэж мөнгөө гарздах хэрэггүй
keyboard_arrow_up