Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулна

2021 оны 5 сарын 13

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.05.13/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улсын нийт иргэний 60 хувь нь вакцинд хамрагдаж байж сүргийн дархлаа тогтоно хэмээх шинжлэх ухааны тайлбар бий. Манай улсад 0-18 насны 1.2 сая хүүхэд байна.

Хэдийгээр насанд хүрсэн иргэдээ вакцинд бүрэн хамруулсан ч тодорхой насны бүлэг буюу 12-17 насны хүүхдүүдээ вакцинжуулж байж улс даяараа сүргийн дархлаа тогтох тооцоолол гарсан. Үүнд үндэслэж ДЭМБ бүртгэсэн, хүүхдэд хэрэглэж болох вакцинуудыг судалж байгаа.

Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө 12-17 насны хүүхдүүдийг вакцинжуулахаар төлөвлөн ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626882
0 эможи

keyboard_arrow_up