СУДАЛГАА: Дунд, ахлах ангийн сурагчдын 4 хүүхэд тутмын 1 нь ИХ ГАНЦААРДАЖ байна гэжээ СУДАЛГАА: Дунд, ахлах ангийн сурагчдын 4 хүүхэд тутмын 1 нь ИХ ГАНЦААРДАЖ байна гэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Дунд, ахлах ангийн сурагчдын 4 хүүхэд тутмын 1 нь ИХ ГАНЦААРДАЖ байна гэжээ

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Боловсрол, шинжлэх ухааны сайд ЕБС-д сэтгэл зүйч ажиллуулах асуудлаар хэд хэдэн уулзалт зохион байгуулж энэ чиглэлээр шийдэл гаргах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг тайлангаа танилцууллаа.

Уг тайланд дунд болон ахлах ангийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь их ганцаардаж, таван сурагч тутмын нэг нь их уйтгарлаж байна гэдгийг дурджээ.

Ажлын хэсгийн судалгаанд хамрагдсан сурагчдын:

  • 67.8 хувь нь ганцаардсан
  • 59.0 хувь нь бухимдалтай
  • 42.4 хувь нь айдас зовнилтой
  • 56.2 хувь нь дасан зохицох чадвар сул гэсэн дүгнэлт гарчээ.

Ажлын хэсэг Финланд, Япон, АНУ, ОХУ, Герман зэрэг 17 улсыг сонгож сургуулийн орчинд сэтгэл зүйч хэрхэн ажилладгийг судалжээ. Олон улсад дунджаар нэг сэтгэл зүйчид 1000 хүүхэд оногддог байна. Норвеги, Израйль, Швейцарь, Америк зэрэг улсад сургуулийн сэтгэл зүйчийн ёс зүйн дүрэм гэж байдаг байна.

Ингээд хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйчийг богино, дунд, урт хугацаанд бэлтгэх боломжуудыг тэд санал болголоо. Сургуулийн сэтгэл зүйчээр өмнө нь ажиллаж байсан 31, одоо ажиллаж байгаа 65 хүнийг 20 хоногийн түргэвчилсэн сургалтад хамруулах санал гаргалаа. Харин сэтгэл зүйч мэргэжлээр төгссөн 167, энэ мэргэжлээр сурдаг 4 дүгээр курсийн 68 оюутныг 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад хамруулах, 3 дугаар курсийн 93 оюутныг төгсөх ангид нь мэргэшүүлэх боломж байгаа юм.

Эх сурвалж: БШУЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625908
0 эможи

keyboard_arrow_up