Элсэгчдэд зориулсан “Боловсролд хамтдаа” нээлттэй, цахим өдөрлөг болж байна Элсэгчдэд зориулсан “Боловсролд хамтдаа” нээлттэй, цахим өдөрлөг болж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Элсэгчдэд зориулсан “Боловсролд хамтдаа” нээлттэй, цахим өдөрлөг болж байна

2021 оны 1 сарын 10

Орчлон ОУ-ын сургууль нь ХУД-ийн Боловсролын хэлтэстэй хамтран Их дээд сургуульд элсэн суралцахаар төлөвлөж буй ахлах ангийн сурагчид, элсэгчдэд зориулсан цахим өдөрлөгийг нэгдүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна. Нээлттэй өдөрлөгийн үеэр Монгол Улсын төрийн болон төрийн бус өмчийн 27 их, дээд сургууль оролцож танилцуулгаа хийж байгаа юм. Энэхүү арга хэмжээнд 21 аймаг, Улаанбаатар хот, хилийн чинадаас 5000 оролцогч шууд оролцохоор бүртгүүлсэн бол Facebook, Youtube сувгаар шууд дамжуулж буй танилцуулгыг эхний өдрийн байдлаар 602 мянган хүн үзэж сонирхоод байна. Мөн Боловсролын үнэлгээний төв, Боловсролын зээлийн сан зэрэг байгууллагын төлөөлөгчид зочин илтгэгчээр оролцож элсэгчдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.

 

Өдөрлөгт бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл авах: https://www.facebook.com/orchlonschool/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622645
0 эможи

Зочин
2021-01-10 17:04
keyboard_arrow_up