ЕБС-ийн сурагчдад зориулсан ТЕЛЕ ХИЧЭЭЛ өнөөдрөөс эхэлнэ ЕБС-ийн сурагчдад зориулсан ТЕЛЕ ХИЧЭЭЛ өнөөдрөөс эхэлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЕБС-ийн сурагчдад зориулсан ТЕЛЕ ХИЧЭЭЛ өнөөдрөөс эхэлнэ

2020 оны 11 сарын 11

Arslan.mn

Улсын Онцгой Комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Нийслэлийн хэмжээнд бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын телевизүүдийн холбоо хамтран теле хичээлийг эхлүүлэхээр боллоо. 

Теле хичээл зөвхөн хөл хорионы хугацаанд явагдах бөгөөд 11 дүгээр сарын 11-ний өдрийн 14:00 цагаас сургуулийн өмнөх боловсрол, бага анги, 15:00 цагаас дунд анги, 16:00 цагаас ахлах ангийн хичээлүүд хуваарьт телевизүүдээр гарна. Хичээлийн хуваарийг Боловсрол, шинжлэх ухааны яам албан ёсны пэйжид оруулна. 

Хичээлийг хуваарьт телевизүүдээр гаргахаас гадна www.econtent.edu.mn сайтад байршуулна. Үүрэн холбооны дөрвөн оператороос уг системд нэвтрэхэд үнэ төлбөргүй байх юм.

Эх сурвалж: БШУЯ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621057
0 эможи

Зочин
2020-11-11 12:59
keyboard_arrow_up