COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ж.Мягмар: 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдана. 2 настнуудыг элсүүлэхгүй.

2020 оны 7 сарын 29

Arslan.mn

2020-2021 оны хичээлийн жилийг хэрхэн зохион байгуулах талаар БШУЯ-наас мэдээлэл хийлээ.

Энэ үеэр СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар "2020-2021 оны хичээлийн жилд 309,700 хүүхэд цэцэрлэгт хамрагдахаар байгаа. Үүнээс 77,235 нь цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнууд. Энэ насны хүүхдийг цэцэрлэгт хамруулахгүй байх шийдвэр гаргахад биеийн онцлогийг анхаарсан. 0-3 насныхан тэр дундаа шинээр цэцэрлэгт элсэн орсон хүүхдүүд есдүгээр сарын дунд, аравдугаар сарын эхээс амьсгалын замын болон гэдэсний халдварт өвчнөөр өвдөж эхэлдэг. Ингээд хичээлийн жилийн хугацаанд нийт хоёр настнуудын 60-70 хувь нь халдварт өвчнөөр өвддөг.

Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт цэцэрлэгүүдийн тооноос харахад 3, 4 настай хүүхдүүдийн 60 хувь, 5 настнууд 100 хувь цэцэрлэгт хамрагдах боломжтой байна. Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхдүүдэд теле хичээл орно. Энэ шийдвэрийг аравдугаар сарын 01 хүртэл мөрдөх бөгөөд Covid-19-ийн нөхцөл байдалтай холбогдуулан хэвийн горимд шилжүүлэх эсэхийг тухайн үед нь шийднэ. 

Жилд дунджаар 48,000 хоёр настан цэцэрлэгт хамрагддаг бөгөөд энэ жил хоёр настнуудыг хамруулахгүйгээр 3, 4 настнуудын хамрагдах боломж нэмэгдэнэ. Цэцэрлэгийн бүртгэл өмнөх жилтэй адил цахимаар явж, эцэг эхчүүдэд зурвасаар хариу очно." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
618772
2 эможи

Зочин
2020-07-29 17:35
Зочин
2020-07-29 15:01
keyboard_arrow_up