COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Оюутнуудын сургалтын төлбөрийг ХӨНГӨЛӨХ ҮҮ?

2020 оны 4 сарын 15

Arslan.mn

Жил бүр хавар, намрын улиралд боловсролын салбарын асуудал олон хүний анхаарлын төвд шилждэг. Тэр тусмаа  их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудал олон айл өрх, эцэг эхчүүд, оюутан, сурагчдын санааг чилээж байдаг билээ.  Энэ жилийн хувьд боловсролын салбар гэлтгүй бүх салбарт цар тахлаас шалтгаалсан томоохон сорилттой тулгараад байгаа нь ар араасаа мөн олон асуудлыг үүсгэх төлөвтэй байна. Үүний нэг нь оюутнуудын сургалтын төлбөрийн асуудал юм.

Энэ жилийн хувьд, дэлхийн өнцөг булан бүрт халдварт өвчнөөс шалтгаалан  боловсролын байгууллагууд, их, дээд сургуулиуд хаалгаа түр барьж, дэлхий даяар 850 сая орчим оюутан залуус хичээл сургуульдаа хамрагдаж чадахгүй байна гэдгийг ЮНЕСКО-гоос  мэдээлж байсан.  Манай улсад ч мөн коронавирусын халдварын тархалтаас урдчилан сэргийлэх зорилгоор орон даяар хөл хорионы дэглэм тогтоож, ЕБС болон их, дээд сургуулиудын  танхимын сургалтыг  цахим хэлбэрт шилжүүлээд байгаа юм.  Энэ шийдвэр нь дөрөвдүгээр сарын  30-ныг хүртэл үргэлжлэх байсан ч нөхцөл байдлаас шалтгаалан  ирэх есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгаад байна. Тиймээс энэ өдрүүдэд оюутнуудад тулгамдаад буй зарим асуудалд хариулт өгөхөөр дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН АСУУДЛЫГ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ШИЙДВЭРЛЭНЭ

Манай улсын хувьд 90 гаруй их, дээд сургууль байдаг гэсэн судалгаа бий. Үүнээс 17 нь төрийн өмчит сургууль. Эдгээр сургуулиудын сургалтын төлбөрийн асуудлыг  Боловсролын хуульд заасны дагуу  их, дээд сургуулиудын Удирдах зөвлөл шийддэг бөгөөд инфляцын түвшингээс  хэтрүүлэхгүй байх талаар салбарын яамнаас чиглэл өгдөг.  Энэ жилийн хувьд, гол хөндөгдөж буй асуудал нь  бүх их, дээд сургууль, коллежиуд цахим сургалтад шилжсэн.  Энэ нь мэдээж, багш оюутнуудын хувьд гэнэтийн зүйл байсан ч хичээл сургалтын асуудал цэгцэрч, хэвийн үргэлжилж байгааг албаныхан хэлж байна. Одоогоор ихэнх их, дээд сургууль багш нарын даалгавар оруулсан байдал болон оюутны даалгавраа эргүүлэн илгээсэн байдлаар багш, оюутнуудынхаа ирцийг бүртгээд, сургалтын үр дүнгээ хянаад явж байна.  БСШУСЯ-ны Дээд боловсролын бодлогын газраас хичээлээр олгодог мэдлэг хоорондын уялдаа, холбоо, сургалтын тасралтгүй байдлыг хангах, хичээл бүрт асуулга, даалгавраар мэдлэгийг нь шалгах, зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх чиглэлд хяналтаа тавьж, заавар зөвлөмж өгөөд явж байгаа гэдгийг хэлж байв. Харин цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг бууруулах хөнгөлөх талаар БСШУСЯ-наас судалж байгаа бөгөөд холбогдох хуулийн дүрэм журам хэзээ яаж хэрэгжихээс шалтгаалан одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Б.Батнэмэх: БСШУСЯ-НААС ИХ ДЭЭР СУРГУУЛИУДЫН  САНХҮҮЖИЛТ ТӨСӨВ, СУРГАЛТЫН ТӨЛБӨРТЭЙ ХОЛБООТОЙ СУДАЛГААГ ХИЙЖ БАЙНА

Хаврын шалгалтын хугацаа ойртож байгаа энэ өдрүүдэд оюутнуудын зүгээс “Хичээл сургалт цахим хэлбэрээр явагдаж байгаа учраас сургалтын төлбөрийг хөнгөлөх, бууруулах арга хэмжээ авч болдоггүй юм уу”, “Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэхээд байгаа нь эцэг эхчүүд, оюутнуудад хүндрэлтэй тусч байна” гэсэн асуудлыг тавиад буй. Энэ талаар зарим их, дээд сургуулиудын сургалтын албанаас тодруулахад  “Цахим сургалт бол дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хэлбэр. Тиймээс цахим сургалтын төлбөр танхимын сургалтын төлбөрөөс бага байх ёстой гэсэн зүйл байхгүй. Цахимаар сургалт орж байгаа тул оюутнууд төлбөрөө буцааж авна гэхчлэн ярьж байна. Тийм зүйл байхгүй. Суралцагчид интернэтийн бололцооноос хамааран ихэвчлэн гар утаснаас цахим сургалтад оролцож байгаа. Хичээл сургалт хэвийн үргэлжилж байгаа” гэсэн юм. Харин  БСШУСЯ-наас энэ талаар ямар бодлого, чиглэл баримталж буйг  тодруулахад “Их, дээд сургуулиудын үйл ажиллагаа цахим хэлбэрт шилжсэнтэй холбогдуулан бүх багш нарын сургалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж буй. Өөрөөр хэлбэл, багш нарыг ажилласанд тооцож, цалинг нь бүтнээр олгож буй. Тиймээс цаг үеийн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэлийг даван туулахад Засгийн газраас авч буй арга хэмжээнүүдийн хүрээнд Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, багш нарын цалин шимтгэлд өөрчлөлт оруулах асуудлыг  хэлэлцэж буйтай холбогдуулан БСШУСЯ-наас дээрх дүрэм, журмын хүрээнд тодорхой тооцоо судалгаануудыг хийж байна. Энэ хүрээнд бас их, дээд сургуулиудын санхүүжилт, төсөв, сургалтын төлбөртэй холбоотой тооцоо судалгааг ч бас хийж байна. Засгийн газраас авч буй арга хэмжээний хүрээнд их, дээд сургуульд ажиллаж буй багш нарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл хэрхэн яаж шийдэгдэхээс шалтгаалан бид тодорхой асуудлуудыг хэлэлцэн их, дээд сургуулиудад чиглэл өгнө. Их дээд сургуулиудын сургалтын төлбөрийн асуудлыг Боловсрлын хуульд заасны дагуу тухайн сургуулийн Удирдах зөвлөл шийдвэрлэнэ. Харин цахим сургалтад хамрагдаад явж буй оюутнуудын хувьд явцын үнэлгээгээр анги төгсөх шалгалтыг дүгнэх.  Жилийн чөлөө авч буй оюутнуудын хувьд дараа жилийн сургалтын төлбөрт шилжүүлж тооцох хэлбэрээр шийдвэрлэж болно” гэдгийг БСШУСЯ-ны Дээд боловсролын газрын дарга Б.Батнэмэх хэлсэн юм.

Б.Энхтуул

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
616049
3 эможи
keyboard_arrow_up