COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 07, Ням
Өнөөдөр

Arslan.mn

“ЭЕШ-ын бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл явагдана”

админ
2020 оны 4 сарын 05

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн. Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй" гэдгээ хэлсэн юм.

Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ “Одоогоор Элсэлтийн ерөнхий шалгалтад 16.911 шалгуулагч бүртгүүлээд байна. Үүнээс өмнөх оны 1803 шалгуулагч байгаа бол хөгжлийн бэрхшээлтэй гурван шалгуулагч бүртгүүлсэн.

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг хойшлуулахгүйгээр долдугаар сарын 2- 5-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 15-ны 18.00 цагт дуусгана.

Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийн бүртгэлийн явц тааруу байгаа. Энэ нь танхимын сургалт яваагүйтэй холбоотой байх талтай. Шалгуулагчдын дунд Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацаа хойшилсон юм чинь бүртгэл нь бас хойшилно гэж бодож байж магадгүй.

Бүртгэлийг энэ сарын 15-нд хаана. Яагаад бүртгэлийн  хугацааг сунгахгүй вэ гэхээр Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлсэн шалгуулагч бүртээ тулж ажиллана. Хөл хориог сунгавал шалгуулагчдад хэрхэн мэдээлэл хүргэх вэ гэдэг дээр анхаарч ажиллана.  Жишээлбэл, Монгол Улсын хил дээр 2400 орчим сурагч байгаагаас төгсөх ангийн 74 сурагч байна. Эдгээр сурагчдад Хил хамгаалах ерөнхий газрын холбооны ангитай хамтран мэдээллийг хүргэхээр ажиллаж байна. Төмөр замын өртөө, уул уурхай дээр сурагчид байна. Ер нь баг болон сумын төвөөс аймгийн төв дээр ирж, шалгалт өгөх 8000 орчим шалгуулагч байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын даалгаврыг тавдугаар сарын эхний долоо хоногт зарлана." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615626
1 эможи
keyboard_arrow_up