COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Т.Ням-Очир: Хорио цээрийн хугацаа сунгагдвал 12-р ангийн сурагчдыг тусгайлан хичээллүүлэхээр судалж байна

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийсэн. Тэрбээр "Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй" гэдгээ хэлсэн

Тэгвэл энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир "2019-2020 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 620 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Үүний 590 нь төгсөх 12 дугаар ангитай.

Нийт 21,798 бүлэг байгаагаас 1,146 нь 12 дугаар анги юм. Элсэлтийн ерөнхий шалгалтын товлосон хугацаанд өөрчлөлт оруулахгүй тул хорио цээрийн хугацаа сунгагдах тохиолдолд ямар зохион байгуулалт хийхээр төлөвлөж  судалж байгаа.

Тодруулбал, Хорио цээрийн хугацааг дөрөвдүгээр сарын 30-наас хойш сунгавал 12 дугаар ангийн сурагчдыг тусгайлан хичээллүүлэх ямар боломж нөхцөл байгааг судалж байна.

Сумын төвд байгаа хүүхдүүд интернэтээр мэдээлэл авах боломж ямар байна вэ гэдэгт тулгуурлаж, гарын авлага, DVD бэлтгэн гаргаж, хүүхэд бүрийн тоогоор тараана.

Монгол Улсын хэмжээнд 100-гаас дээш төгсөх ангийн сурагчтай 66 сургууль  байгаагийн 41 нь Улаанбаатарт, 25 нь аймгийн төвүүдэд байна.  Бидний боловсруулж байгаа төслөөр нэг сургууль дээр 100-гаас дээш хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүй, нэг ангид 15-аас дээш  бүлэг дүүргэлт хийхгүй, хүүхдүүдийн хоорондын зай, нэг багшийн хичээллэх давтамж ямар байх вэ гэдэг дээр нарийвчлан тооцоолж байгаа. 

Төгсөх ангийн сурагчдадаа зориулж ахлах ангийн сургалтын хөтөлбөр агуулгын дагуу бэлтгэсэн Теле хичээл, Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Теле хичээл, LIVE хичээл, видео зөвлөмж зааврууд, “Цахим зөвлөх” портал сайт, суралцагч нэг бүрт хүрэх гарын авлага (ном&DVD)-ыг бэлтгэн хүргэж байна. Тун удахгүй “Элсэгч” сонины 4 удаагийн дугаар бэлтгэж хүргэнэ.

DVD-нд

  • 12 дугаар ангийн Теле хичээлүүд
  • Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан Теле хичээлүүд
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын журам
  • Зөвлөгөө, мэдээлэл
  • Жишиг даалгавруудыг багтаасан

Элсэлтийн ерөнхий шалгалт нь 12 жилийн хугацаанд юу судалж, мэдсэнийг шалгадаг тул теле хичээлээр тухайн сурагч 12 дугаар ангийн хичээлээсээ гадна өмнөх ангийн агуулгуудаа сэргээн, санах боломжийг олгож байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
615625
3 эможи
keyboard_arrow_up