COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

“ ЭЕШ-ийг товлосон хугацаандаа буюу зургадугаар сарын 8-11-нд авна“

админ
2020 оны 3 сарын 17

Arslan.mn

Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улс боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар хязгаарлаад байгаа. Гэсэн ч Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8-наас 11-ний өдрүүдэд зохион байгуулах тов гараад буй. 

Тэгвэл энэ талаар албаны эх сурвалжийн мэдээлснээр "Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 15-нд эхэлж, дөрөвдүгээр сарын 15-нд дуусна. ЭЕШ-ийг товлосон хугацаандаа буюу зургадугаар сарын 8-наас 11-нийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөсөн." гэдгээ хэлжээ.

Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яамнаас өгсөн мэдээллээр энэ жилийн хувьд улсын хэмжээнд нийт 28000 гаруй сурагч ерөнхий боловсролын 12 дугаар ангиа төгсөж байгаа юм байна. Мөн өмнөх онуудад төгссөн их дээд сургуульд элсэж амжаагүй 4000 орчим хүн байгаа гэнэ. Ингэхээр энэ жил нийт 32000 орчим хүн ЭЕШ өгнө гэсэн урьдчилсан тооцоолол байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614939
0 эможи

Зочин
2020-03-17 18:37
зочин
2020-03-17 13:46
Юун ЭЕШ вэ одоо наад ЕБС-н хичээлийн 2020,09,01-с бүх хүүхдийг ахин эхнээс нь сургалт явуулахгүй бол багш нь хичээл заагаад байхад хичээл хийдэггүй хүүхдүүд онлайн сурна гэж гонж шүү. Баахан мэдлэггүй арми бий болно
keyboard_arrow_up