COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

АШУҮИС-ийн багш нар өнөөдөр ЯАМНЫ гадаа жагсана

2020 оны 1 сарын 22

Arslan.mn

БСШУСЯ-ны гадна талбайд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо, АШУҮИС-ийн багш нар өнөөдөр 11:00 цагт жагсаал зохион байгуулна.

Тэд АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Эрүүл мэндийн дэд сайд асан Ц.Цолмонг үүрэгт ажлаас нь чөлөөлж, үндэслэлгүй халагдсан хэмээн шүүхийн дүгнэлт нь гарсан өмнөх захирал Г.Батбаатарыг томилохыг шаардаж байгаа аж. 

Учир нь Анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх шатгаанаар шүүхэд гомдол гаргаж гурван шатны буюу анхан, давах, дээд шүүхээр үндэслэлгүй халсан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эцэслэн тогтоогджээ. Мөн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс гаргасан Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох  шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гаргажээ.

Гэсэн ч анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар АШУҮИС-ийн захирлын үүрэгт ажилд нь эргүүлэн томилоогүй өдийг хүрчээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
612836
2 эможи

Эмч
2020-01-23 21:22
Жирийн нэг сургууль биш, энэ улсын эрхэм дээд эрдэнэ болох иргэд, монгол түмний эрүүл мэнд, амь насыг батлан сахих эмч, эрдэмтдийг бэлтгэн гаргадаг уурхай болсон эрдмийн ариун өргөөг аваад явчих ээж аавын охид хөвгүүд энэ 2-с өөр байхгүй юм гэж үү? Нэг нь хар цагаан хэл амны бай, нөгөө нь хар хорын шавхай, цагдаа шүүхийн үүд сахисан хогийн тантан... Энэ монгол улс ингэтлээ эзгүйрлээ гэж үү?!!
Зочин
2020-01-22 14:20
Зочин
2020-01-22 11:15
Батбаатар АШУИС-ын эмчийн дипломыг сураагүй хүнд гаргаж өгсөн гэдгээр шалгуулж байгаа юм биш үү.
keyboard_arrow_up