COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Лхагва гараг гэхэд нийслэлийн сурагчдын амралтыг сунгах эсэх талаар шийдвэр гарна“

2020 оны 1 сарын 06

Arslan.mn

Сурагчдын амралтыг сунгах эсэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байна. Тиймээс нийслэлийн сурагчдын амралтын хугацааг сунгах эсэх талаар  НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатараас тодрууллаа.

Тэрбээр "Сурагчдын амралтыг сунгах эсэх шийдвэрийг хотын дарга гаргах эрхтэй. Ханиад томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотогоор сунгаж болох хэдий ч нөгөө талаас хүүхдүүд гэртээ цоожлогдож үлдэх, галаа түлж чадахгүйгээс угаартах эрсдэл бас байгаа. Тиймээс тал талын хүчин зүйлийг харж байж шийдвэр гаргана.

Энэ долоо хоногийн Лхагва гараг гэхэд сурагчдын амралтыг сунгах эсэх талаар шийдвэр гарна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612322
0 эможи

keyboard_arrow_up