COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ОЮУТНУУД: Хүүхдийн тэтгэлгээ хугацаандаа төлдөггүй эцэг, эхчүүдэд хүлээлгэх хариуцлага маш сул байна

2019 оны 12 сарын 18

Arslan.mn

Хүүхдийг Ивээх Сангийн Олон улсын эвслийн 100 жилийн ойн хүрээнд болсон “Монгол Улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд-2019” оюутны эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр болж, шилдэг илтгэлүүдээ танилцууллаа.

Тус хуралд нийслэл, орон нутгийн 10 гаруй их сургуулийн бакалаврын түвшинд суралцаж буй оюутнууд оролцсон байна.

Arslan.mn

Энэ үеэр “Хүүхдийн эрхийг хамгаалах нь зөвхөн хүүхэдтэй ажилладаг хүмүүсийн ажил үүрэг биш. Тиймээс Хүүхдийг ивээх сан 100 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн эрх салбар бүрийн асуудал болох нь: “Монгол улсын хүүхдийн эрхийн чухал сэдвүүд-2019” оюутны эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан гэдгээ  Хүүхдийг ивээх сангийн Хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрийн зохицуулагч Э.Цолмон хэлж байлаа.

Arslan.mn

ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрх зүйн III курсийн оюутан Б.Отгон “Би гэрлэлт цуцлалтын маргааныг хянан шийдвэрлэхэд хүүхдийн эрхийг хамгаалах нь сэдвийн дор судалгааны ажлаа бичсэн. Өнөөдөр гэрлэлт цуцлалтын тоо жил ирэх тусам нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуульд гэрлэлт гэдэг бол гэрлэх насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүүсийн сайн дурын болоод тэгш эрхийн үндсэн дээр үүсэх харилцаа гэж заасан байдаг.

Гэвч гэрлэлт цуцлалт нь өөрөө дан ганц эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын асуудал биш бөгөөд түүний цаана хүүхдийн эрх зөрчигдөж байдаг.

Түүнчлэн тэтгэлгээ хугацаандаа төлдөггүй эцэг, эхчүүдэд хүлээлгэх хариуцлагын асуудал манай улсад маш сул байна. Өнөөдөр тэтгэлэгээ хугацаандаа төлөөгүй тэтгэлэг төлөгчид зөвхөн Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгийн л торгууль ногдуулдаг” гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611724
0 эможи

Зочин
2019-12-19 01:16
keyboard_arrow_up