COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ

2019 оны 11 сарын 14

Arslan.mn

15 настай хүү бие даан код бичиж улмаар өөрийн аппликейшнийг найман сарын хугацаанд зохион бүтээсэн байна. Тэрээр залуусыг цахим хэрэглээний эрин үед монгол бичгийг орхигдуулахгүй байлгах үүднээс аппликейшнийг бүтээжээ.

Монгол улс 2025 он гэхэд хос бичигтэн улс болохоор яригдаж байгаа. Тэгвэл Г.Батмэнд хүүгийн зохиосон хэрэглүүр залуусыг хос бичигтэн болгоход чиглэж, тэдний өдөр тутмын хэрэглээнд нь нэвтрүүлэхээр ажиллаж байна.

15 настай хүү монгол бичгийг хөрвүүлдэг аппликейшн зохион бүтээжээ

Бид цахим орчинд монгол бичгээр бичих үед хэвтээ байдлаар бичигдэх асуудалтай тулгардаг. Тэгвэл Г.Батмэнд хүүгийн зохиосон “Гэгээ” нэртэй хэрэглүүр нь энэ асуудлыг шийдэж бичвэрийг босоо болгон хөрвүүлэх, бичвэрийг зурган хэлбэрт шилжүүлэх, хэрэглэгч өөрийн хүссэн зургаа нэмэх зэргээр загварыг бүрэн өөрчлөх боломжтойгоор хөгжүүлжээ. 

Энэ аппликейшн гар утасны болон компьютерын гэсэн хоёр хувилбартай гарчээ. Тэрээр 2025 он гэхэд бүх санаагаа багтаан, илүү хөгжүүлсэн хэрэглүүрээ олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа гэсэн юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610507
2 эможи

Zochin
2019-11-15 04:24
Mundag yumaa amjilt husie
Зочин
2019-11-15 02:26
keyboard_arrow_up