7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 18, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Монголчууд АНГЛИ хэлний мэдлэгээрээ 100 улс орноос 88 дугаарт ЖАГСАВ

админ
2019 оны 11 сарын 07

Arslan.mn

Швейцарийн Люцерна хотод төвтэй, боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Education First”  “Education First” байгууллагаас дэлхийн улс орнуудын англи хэлний мэдлэгийн түвшний уламжлалт чансаагаа гаргалаа.EF EPI буюу хэлний түвшин тогтоодог индексийг тухайн улсын 400-гаас дээш тооны иргэнийг тестэд хамруулан гаргадаг байна.  Энэ оны жагсаалтад 100 улс орныг хамруулжээ.

Нийт 100 орон багтсан тус “English Proficiency Index 2019” чансаанд Монгол Улс 45.56 оноогоор  100 орноос 88 дугаар байр эзэлжээ. Азийн дундаж оноо 53.

Англи хэлний мэдлэг тун дорой орнуудад Ливи, Саудын Араб, Ирак, Киргиз, Узбекистан улсууд оржээ.

Англи хэлдээ хамгийн сайн орнуудад Нидерланд, Швед, Норвег улсууд багтсан байна. Нидерланд 70.27 оноо, Швед 68.74, Норвег 67.93 оноо авлаа.

Монгол орон

Хүн ам – 3,068,243

Интернэт хангалт – 22.0%

Боловсролын зардал – 13.5%

Ерөнхий боловсролын дундаж хугацаа - 10.10

Нэг хүнд оногдох ДНБ - $2,894.91

Манай улс энэ чансаанд 2015 онд 64, 2016 онд 66, 2017 онд 71 дүгээр байр эзэлж байв.

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс орж үзэж болно.

Arslan.mn

Эх сурвалж: ef.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610165
1 эможи

Зочин
2019-11-07 13:40
Зочин
2019-11-07 12:21
keyboard_arrow_up