COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БСШУСЯ: Сүнсний баяр тэмдэглэхийг хоригложээ

2019 оны 10 сарын 28

Arslan.mn

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулиудыг энэ жил Halloween буюу "Сүнсний баяр" тэмдэглэхийг хоригложээ. Учир нь тус яаманд энэ баярын талаар зарим эцэг, эхчүүд гомдол ирүүлсэн байна.

Тэдний үзэж буйгаар уг баяр хүүхдэд ямар нэгэн ач холбогдолгүй зүйлд тусгай өмсгөл шаардаж, мөнгө татаж байгаа аж.

Энэ талаар БСШУСЯ-наас ""Сүнсний баяр"-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмлэглэхгүй байх чиглэлийг өнгөрсөн онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд дагаж мөрдөхийг сануулж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609753
0 эможи

Зочин
2019-10-28 12:31
keyboard_arrow_up