7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 22, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“IQ“ хэний бизнес вэ, Ё.Баатарбилэг сайд аа

админ
2019 оны 10 сарын 23

Arslan.mn

“Сургуулийн босго дөнгөж алхангуут л мөнгө нэхээд эхлэх юм”  гэсэн уцаар үгсийг хаа нэгтээ сонсч л байлаа. Гэхдээ 2-р ангийн хүүхэд  өвөөгөөсөө “IQ  гэдэг чинь мөнгө хураахыг хэлдэг юм уу” гэхийг сонсоод бодлоо. Тэр хүүхдүүдэд мөнгө хураасан нь харагдаж үзэгдэж  байгаа болохоос яагаад IQ гэдэг хичээл дээр нь үзсэн юмс толгойд нь тогтоогүй юм бэ... Энэ бол асуудал.

Ерөнхий боловсролын сургуулиудын 1-4-р ангийханд энэ хичээл ордог юм байна. Гэхдээ хүүхдүүд заагаад ойлгоогүй тухайд биш  энэ хичээлийн ном, шоо гэх мэт зүйлийг “шахдаг” нь асуудал  үүсгээд байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх.

Хүүхдүүдээс яг юу заадаг тухай асуухад “Багш завтай үедээ тарааж өгсөн номноосоо юм хийлгэдэг ш дээ” гэх.  Тарааж өгсөн номыг нь сонирхлоо. 1-р ангийханд 2 ширхэг ном 1 шоотой өгдөг юм байна. 2-р ангийнханд 2 ширхэг ном, 3-р ангийханд 1 ширхэг ном дүрс бүтээдэг 1 шоотой тарааж өгсөн байх юм.

Тэдгээр ном шоонууд  нийлээд 1 хүүхдээс 66.000 төгрөг хураасан байна.Тэгвэл сургуулиудын анги  дүүргэлт хэрээс  хэтэрсэн бөгөөд 1 анги доод тал нь 50 хүүхэдтэй гэж  тооцоход багшид  багаар бодоход  3 сая 300 мянган төгрөг очиж байгаа дүр зураг харагдаж байгаа юм. Гэхдээ үүнээс  нэг хүүхдэд ноогдож буй номны 20.000, шооны 6000 нийт 26.000  төгрөгийг хасахад 2 сая төгрөг багшид үлдэж байна. Тэгвэл энэ мөнгийг  “Яагаад багш авч байгаа юм бэ” гэх асуулт гарах нь тодорхой.

Яагаад тэр вэ... Хүүхдэд заасан гэх IQ гэдэг хичээлийг  ангийн багш ордог, хиээлийн хуваарьт нь бичигдсэн тодорхой цаг, өдөртэй юм билээ. IQ гэдгээр чухам  бага ангийн сурагчдад юу зааж сургадаг нь юм бэ.

Энэ асуудал 2019 онд гарч буй биш. Эцэг эхчүүдийн ярьснаар 5-6 жил болж байгаа аж.

Үүнийг Боловсрол Соёл шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг та тайлбарлах хэрэгтэй.  Сурахаар тэмүүлж буй бяцхан хүүхдүүдэд  “IQ  гэдэг чинь мөнгө хураахыг хэлдэггүй юм” гэдгээ тод томруунаар тайлбарлаж  өгөх хэрэгтэй байна.

Олон мянган эцэг эхчүүд IQ-гийн учрыг хүлээж байна, сайд аа.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
609587
0 эможи

Зочин
2019-10-23 10:35
keyboard_arrow_up