COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 17, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ЗӨВЛӨМЖ: Сурагчийн цүнхний стандарт ямар байх ёстой вэ?

2019 оны 9 сарын 19

Arslan.mn

Хичээлийн шинэ жил эхэлж, эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийн бэлтгэлийг базаагаад тун завгүй. Ялангуяа хичээлийн хэрэгсэл сонгох амаргүй үүрэг тэдэнд ногдож буй. Хүүхдийнхээ нас, анги, бүлэгт тохирсон хичээлийн хэрэгсэл сонгох, тэр дундаа биеийн жинд нь тааруулж, элдэв гаж нөлөөгүй сурагч цүнх сонгох нь чухал. Манай орны нөхцөлд анги танхимд сурагчид сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэгслээ хадгалж үлдээх сав байхгүйн улмаас өдөр бүр гэр, сургууль хооронд цүнхээ үүрч явдаг. Боловсролын хүрээлэнгээс гаргасан судалгааны үр дүнгээс үзвэл сурагч дунджаар I ангид 3,145 кг, II ангид 3,074 кг, III ангид 3,212 кг, IV ангид 3,127 кг, V ангид 3,765 кг ачаа (Өмсөж буй хувцасны жинг тооцоогүй болно)-г үүрдэг байна.

Цүнхний жин нэмэгдэхэд нэмэлт гарын авлага, дасгал ажлын ном (500-1100 г), номын тавиур том, жижиг (300-500 г), хөгжмийн хичээлд бишгүүр ууттай 300 г, зургийн болон бусад хэрэглэгдэхүүн (100-160 г), үдийн цайны хэрэгсэл (100-120 г), ундаа, савтай ус гэх мэт зүйлс мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байгаа болно.

Тэгвэл сурагч цүнхний стандарт ямар байх ёстой вэ? Гадаадын зарим улс оронд дараах байдлаар сурагчийн биеийн жинд тохирох сурагч цүнхний стандартыг гаргасан байна.

 1. АНУ

2. ОХУ

Анги /Цүнхний ачааны дундаж хэмжээ

            1.       1-2-р анги -1,5 кг-аас илүүгүй

2.       3-4-р анги -2,0 кг-аас илүүгүй

3.       5-6-р анги -2,5 кг-аас илүүгүй

4.       7-8-р анги -3,5 кг-аас илүүгүй

5.       9-11-р анги-4 кг-аас илүүгүй

Дэлхийн улс орнуудын хувьд сурагчийн цүнхний жин нь тухайн хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх нь зохимжтой гэж үздэг байна.

Ингээд сурагч цүнхний стандарт хэтрэх нь ямар сөрөг нөлөөтэй болох талаар олон улсын судлаачдын хийсэн судалгааг хүргэе.

1.Хүнд цүнх үүрэх нь нуруу өвдөж, ядардаг

Австралийн нуруу нугасны мэргэжилтнүүдийн гаргадаг сэтгүүлд сургуулийн насны хүүхдийн үүрч яваа цүнхний дундаж нь тэдний нас, биеийн онцлогт тохироогүй болохыг тогтоожээ. Иймд тэд сургуулийн бага насны хүүхдийн үүрч явах ачааны хүндийн дундаж хэмжээг тогтоож, стандарт гаргасан байна. Сургуулийн сурагчдын 79.1 хувь нь тэдний цүнхний ачаа хүнд байдаг, 65.7 хувь нь цүнх хүнд байгаагаас болж ядардаг, 50.0 хувь нь хүнд цүнх үүрсний улмаас нуруу нь өвддөг болохыг тогтоожээ.

2.Хүзүү, мөр нь байнга өвдөх

Угандад хийсэн судалгаагаар сургуулийн сурагчдын 30.8 хувь нь өөрийн биеийн жингийн 10 хувиас хэтэрсэн хүнд жинтэй цүнхийг барьж байгааг тогтоожээ. Тэдний 88.2 хувь нь хүзүү, мөр, нуруу нь өвддөг гэж хариулсан байна. Мөн сурагчдын 35.4 хувьд хүнд цүнх барьж явдгаас шалтгаалсан булчин өвдөлт байдгийг илрүүлсэн байна. Сурагчдын нуруу бага зэрэг өвдөх, удаан алхах, сургууль дээрээ удаан суух зэрэг нь хүнд цүнх үүрч явахтай хамааралтай болохыг тогтоожээ. Сургуулийн сурагчдын 19 хувь нь л сургууль дээрээ ном, дэвтрээ хадгалах хайрцагтай байжээ.

3.Булчин өвдөх хам шинжтэй болдог

Шинэ Зеланд улсын Хөдөлмөрийн эрүүл мэнд, эргонометрикийн төвийн судалгаагаар сургуулийн сурагчдын 77.1 хувь нь булчин өвдөх хам шинжтэй, үүнээс 44.3 хувь нь хүзүү, 43.6 хувь нь мөр, 36.4 хувь нь нуруу, 35.0 хувь нь аарцаг нуруу нь өвддөг болохыг тогтоосон байна.

-Хүүхдийн биеийн жингийн 10-15 хувиас хэтрэхгүй байх ёстой-

Манай улсад одоогоор сурагчийн цүнхний жингийн хувьд мөрдөх стан­дарт, хуульчилсан нарийн зохицуулалт алга байна. Тиймээс НЭМҮТ-өөс сургуулийн удирдлага, багш,  эцэг, эх асран хамгаалагч нарт зориулан дараах зөвлөмжийг гаргажээ. Ингэхдээ тэд сурагч цүнхний жинг Монгол  хүүхдийн биеийн дундаж жингийн 10 хувиас ихгүй байхаар тооцох хэрэгтэйг зөвлөж байна.

Жишээ нь:  Таны хүүхэд 30 кг жинтэй бол 3 кг-аас бага жинтэй цүнх байх ёстой.

Жич: Гадаадын зарим улс орнуудад хэрэглэж буй цүнхний хэмжээнд дараах нийтлэг шаардлага буйг анхаарч хүүхдийнхээ цүнхийг сонгоорой. 

Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлага, багш нарт

  1. Сурагчийн биеийн жинг хэмжиж, сурагч цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10  хувиас хэтрэхгүй байхад хяналт тавих;
  2. Сурагчдын өөрсдийн жинд тохируулан цүнхний жингийн норм хэмжээг анги бүр гарган мөрдөх ажлыг зохион байгуулах;
  3. Тухайн өдөр орох хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага гэх мэт зүйлсийг ялгаж буйд хяналт тавих ажлыг зохион байгуулах;
  4. Сурагчдад боломжтой бол аль болох нимгэн дэвтэр ашиглахыг дэмжих;
  5. Хичээлд ач холбогдол багатай нэмэлт хэрэгслээр сурагчдын цүнхний жинг нэмэгдүүлэхгүй байх;

Эцэг эх, асран хамгаалагчид юу анхаарах ёстой вэ?

  1. Сурагчийн цүнхийг авахдаа элдэв тоноглолгүйг сонгох;
  2. Хүүхдэдээ цүнх болон бичгийн хэрэглэлийг хөнгөн жин, эдэлгээ сайтай, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг анхаарах;
  3. Хүүхдэдээ хичээлд шаардлагагүй зүйлс /тоглоом, үлгэрийн ном г.м/ өгч явуулахгүй байх;
  4. Хичээлийн хуваарийн дагуу сурах бичиг, дэвтэр, гарын авлага хичээлийн хэрэгслээ ялгахад  туслах;
  5. Биеийн жинг хэмжиж, цүнхний нийт жин нь хүүхдийнхээ биеийн жингийн 10  хувиас хэтрүүлэхгүй байхад  анхаарах;
  6. Сурагчийн үүрч буй цүнхийг нуруунд жигд ачаалал өгөхүйц хоёр мөрөндөө үүрч дадуулахад анхаарах;

Үүнээс гадна өдөр бүр хүүхдийнхээ хичээлд зайлшгүй шаардлагатай зүйлийг нь бүртгэж, өгч явуулж байгаарай. Зарим хүүхэд хичээл сургууль руугаа хүнд хөнгөн материалаар хийсэн тоглоом авч явдгаас болж гэмтэх тохиолдол гардаг байна.

НЭГЭНТ ТА ХҮҮХДИЙНХЭЭ ЦҮНХИЙГ СОНГОСОН БОЛ ЯАХ ВЭ?

1. Цүнхээ зөв үүрч явах техникийг зааж өгөх

  • Нэг мөрөндөө хэзээ ч үүрч болохгүй, хоёр мөрөндөө үүрэх. Мөн хэт бариу оосортой цүнх хүүхдийг чөлөөтэй амьсгалахад саад учруулдаг тул цүнхний мөрөвчийг суллах;
  • Ном, дэвтрээ хийсний дараа хүүхдийн цүнхийг үүрүүлэхэд доод тал нь хүүхдийн аарцганд, дээд тал нь мөрний хэмжээнд байхаар оосрыг нь тааруулах;
  • Цүнхний мөрөвч өргөн байх тусам цүнхний хүнд, хөнгөнийг хүүхдийн биед жигд хуваарилахад тусалдаг. Тиймээс таны хүүхдийн цүнхний мөрөвч нарийн бол өргөн болгох мөн бүсэлхийгээр бүсэлдэг бүслүүр хийж өгөх;
  • Хүнд жинтэй хавтгай зүйлийг аль болох нурууных нь талд хийх

2. Цүнхний ачааллыг бууруулж болох бусад аргууд

  • Боломжтой бол гэрт нь сургууль дээр хэрэглэдэг номыг нь авч өгөх
  • Хэрэглэсэн номоо бие биедээ дамжуулдаг аяныг сургууль дээр явуулах
  • Хүүхдээ хүргэж өгөхдөө цүнх нь хүнд байгаа эсэх болон өвдөлт өгч байгааг байнга асууж шийдлийг олж байх
  • Биеийн тамирын хувцас, хөгжмийн зэвсэг зэрэг хүнд зүйлсээс гадна хүүхдийн цүнхэнд хүнд байх хичээлийг хэрэгслийг зохицуулж өгч явуулах
  • Сургуулийн захиргаа болон багшид хүүхдийн цүнх хүнд байгаа талаар хүсэлт гаргаж хамтдаа шийдлийг олох. Тухайлбал,
  • Даалгаврыг нь олшруулж өгч байх
  • Цахимаар даалгаврыг нь явуулах
  • Сургууль дээр хүүхэд бүрд номоо хадгалах хайрцаг хийх
  • Бага ангийн хүүхдүүдэд зориулсан ном бэлэглэх, хандивлах аян зохион байгуулах

 

"Four seasons" сэтгүүл, 65 дахь дугаар.

Эх сурвалж: network.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608267
0 эможи

Зочин
2019-09-19 22:13
Зочин
2019-09-19 12:03
мэдээлэл өгсөнд баярлалаа.
keyboard_arrow_up