7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 17, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Хүүхдийн эрүүл мэнд хулдааснаас дор үнэтэй гэж үү

админ
2019 оны 9 сарын 16

Arslan.mn

Хөөрхөн хар нүднээсээ нулимс унаган  уйлах охин цаанаа л айдастай  зогсох нь өрөвдмөөр.  Хажууд нь  ангийнх хүүхдүүдийн эцэг эхчүүд бололтой  2,3  эмэгтэй байв. Инээснийг асуу, уйлсныг бүү асуу  гэдэг өвгөдийн сургаалийг  умартан  өөрийн эрхгүй л "Яасан бэ  миний дүү" гэж  асуув. Охин хариу  хэлж  чадахгүй эхэр татан уйлж байснаа гарынхаа  араар  нулимсаа шудраад "Миний гутал бас л алга  болчихож" гэв. Хэзээ алга  болсон бэ гэхэд " Өглөө уутанд хийгээд  өлгөөд орсон. Сая тараад ирсэн чинь алга  болчихож" гээд дахин уйлав.  Тэгснээ "Одоо манайх мөнгөгүй  болчихсон. Миний түрүүчийн гутал олдоогүй. Ээж   чийг татдаггүй гээд 70 мянгаар  авч  өгсөн. Сүүлд алга  болдгийг нь "Чийг л татахгүй бол болох нь тэр" гээд 40 мянган төгрөгрөөр авч өгсөн" гээд бас л   уйлав...

Энэ дүр төрх Баянзүрх дүүргийн лаборатори 44 дүгээр сургууль дээр ганцхан өдөр  болсон асуудал  биш. Ийм асуудалгүй өдөр гэж үгүй гэхэд хилсдэхгүй.  

Ард түмний амьдрал ядуу,  тэр тусмаа гэр хорооллынхны  амьдрал  бүр ч  хүнд байдаг. Гэтэл хичээл эхлээд 2 долоо ч  хоноогүй байхад  энэ хүүхдийн аав ээж 110 мянган төгрөгөөр 2 гутал авч өгсөн атал хүүхэд нь  өнөөдөр сургуульдаа  сольж  өмсөөд орсон таавчигтайгаа үлдчихээд  уйлж  буй нь энэ юм. Уйлахаас ч  яахав. Аав ээждээ  загнуулна. Мөнгөгүй болсон тул гэрт өмсдөг шаахайтайгаа  хичээлдээ ирж  явах дээрээ тулж.

Зургаа, долоохон  настай  хүүхдүүд өнөөдөр  эрдэм  ном сурах гэж  ядарч, шантарч, цэцэрлэгийн багачуудаас ч дутахгүй уйлаан майлаантай,  нойрмог хүүхдүүд зарим нь  унтаагаараа  тэврүүлчихсэн хичээлдээ  ирж  байдаг.  Гэтэл тэдний  гутлыг  тайлуулж  оруулах  ямар  шаардлага  байнаа.

Шил толь болсон  "пүү" гэж  үлээх  тоосгүй орчинд хичээллэж байна уу гэвэл түүн шиг үлгэр үгүй.

"Цагаан хулдаастай учраас хар зураас  гарчихдаг юм" гэх тайлбарыг багш ажилчид гээд шат шатны  удирдлагууд нь хэлэх биз. Тэгвэл  өнөөдөр бидний хүүхдийн  эрүүл мэнд  шалны хулдааснаас  дор үнэтэй  гэж үү.

Мэдээж  хүүхдүүд  гутлаа  барьсан гараа угаагаад  хичээлдээ  орох боломжгүй. Тэгэхлээр нян бакатеритай тэр гараараа  шүд амаа оролдоно. Үдийн хоол,  цайгаа ч зооглодог  нь тодорхой.

Боловсролын сайдаа, боловсорч эхлэх гэж  байгаа бяцхан үрсээ бакатериар дарамтлах хэрэг байна уу.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
3
ouch an post
3
confuse an post
angry an post
5
608117
14 эможи

z
2019-09-20 12:43
arai heterhii ene 14 surguuli bas door podvoldoo huvtsas gutlaa solino hicheeliin hajuugaar wun huvtsas solih dongoj 1-r angid orj baiga huuhed huvtsas solij umsunu gedeg buun alaan zavaarsan wm hiih wm
Зочин
2019-09-17 22:29
Өлгүүрт өлгөсөн гутлыг алдахгүй байх нь тэр сургуулийн өлгүүрчингийн ажил шүү дээ.
Zochin
2019-09-17 22:27
Гутлаа солиод хичээлдээ орж байгаа нь юу нь буруу гэж. Манайд хөрсний бохирдол ямар байгаа билээ. Гудмаар өмссөн гутлаа солиод ороход ядаж бага бохирполтой
Ээж
2019-09-17 22:07
Tsewerlegch nertei mungu huulegch nar bdag bolj neg angi tsewerled mungu awna undsen ajil boloh shal hanaa l ugaaj tseweelehq unees bolood l yugaach mdehq huhdud mini bas iluu gutal awch ywaj archlah hetsuu bn
Ножен солиот
2019-09-17 22:04
Хуухдуудийн гутлыг тайлуулж, уутанд хийлгэж елгуурт елгуулээд, еер тапочка ч юм уу сольж емсуулдэг явдал хаа сайгуй л байгаа. Жишээ нь Д.Сухбаатарын нэрэмжит 2- р сургуулийн бага ангийн хуухдуудийг евел гутлыг нь солиулаад хичээлд нь оруулж байхыг еерийн нудээр енгерсен жил хараад их л гайхсан! Бас хуухэд бурээс 39000тегрег цуглуулж, нэг едер байгаль орчинтой танилцах маягийн гэх юмуудаа, аялал зохион байгуулж(едрийн хоолтой гэж байгаа ч тэр нь едер Ганц ширхэг БУРГЕР егсен гэсэн) ; Энэ аялалд нь бага сургуулийн хуухдууд бунд оролцсон гэхэд хичнээн тегрег хэний кармана орлов? гэдэг асуудал зуй есоор гарнадаа!!! Энэ жил тайм аялал бас болсон, эсвэл удахгуй болох биз! Боловсролын яам нэг шалгаад узчихэд илуудэхгуй л боловуу???!!! Асуудал уусээд газар авчихсан хойно нь "енгерсенборооны хойноос... гэдгийн YЛГЭР болохвийдээ!!!
Ээж
2019-09-17 19:40
Энэ сургууль ёсөн шидийн юм нэхэхээ болимоор юм манайх шиг өмсөж зүүхийг нь хүртэл сургууль багш мэддэг амьдрал хэцүү байхад бас өр зээл тавин дутуу явуулахгүй гэж зовно арай юм аа
Ээж
2019-09-17 19:40
Энэ сургууль ёсөн шидийн юм нэхэхээ болимоор юм манайх шиг өмсөж зүүхийг нь хүртэл сургууль багш мэддэг амьдрал хэцүү байхад бас өр зээл тавин дутуу явуулахгүй гэж зовно арай юм аа
eej
2019-09-17 09:53
bid huuhed bhdaa gutlaa solidgui orood l guigeed l har zuraas gdgiig n tatuulaad l rezineer urj arilgachaad yavdg l bsn.odoo gutal ntr soliulj oruulj t1thee bolimoor um.dumug gutliig n hulgailchoj bg um bn ldaa.kamer gdg n bdg bol shuuj uz
babobi
2019-09-16 21:29
bas bodoh l asuudal. Bas surah bichig 1-5r angid unegui taraana gesen bolowch 5-r angiin 50garui suragchid 2huuhdiin dund 1nom hereglej bna. Mun huuchin surah bichig ni 00iin tsaasnaas dor uragdaj tasarsan ungegdej urchiisen nom irj bna. Ene asuudliig shiidej ugmuur bna. Han uul duurgiin buh surguuliudad 1-5r angiin buh nom dutuu bgaad bna.
Зочин
2019-09-16 18:19
Зочин
2019-09-16 12:21
сонирхолтой
keyboard_arrow_up