7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

“Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тэгш хамруулан сургах журмын бодит хэрэгжилтийг хангах хэрэгтэй“

админ
2019 оны 9 сарын 04

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг жирийн сургуульд сургахаар болсон билээ. Энэхүү тушаалаар "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуульд тэгш хамруулан сургах журам"-ыг баталж, энэ хичээлийн жилээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон юм. Тэгвэл уг тушаал бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж буй талаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг, эхчүүдийн  холбооны төлөөлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах эрх зүйн бичиг баримтуудыг батлан гаргасанд талархалтай хандаж байна гэдгээ энэ үеэр хэлж байлаа.

Arslan.mn

Мөн батлагдсан эрх зүйн баримт бичгүүдийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн амьдарч буй бүсэд Дэмжлэгийн зөвлөлийг байгуулах ёстой. Гэтэл дэмжлэгийн баг байгуулагдсан нь тодорхой биш байгаагаас хүүхдүүд үр ашиг хүртэхгүй байх магадлалтай. Тиймээс Дэмжлэгийн зөвлөлийг байгуулах шаардлагатай байна гэдгээ мөн хэллээ.

Мөн тохируулгат орчныг бүрдүүлэх болон тусгай мэргэжлийн ба туслах багш ажиллуулах санхүүжилтийг шийдэх нэн шаардлагатайг холбооныхон тодотгож байв.

2019 оны зургаадугаар сард ХБХЭЭХ-ноос хийсэн судалгаагаар 6-18 насны 1,685 хүүхэд сургуульд хамрагдаж чадаагүй аж.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607631
0 эможи

keyboard_arrow_up