7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Ё.Баатарбилэг сайдын хууль зөрчсөн томилгоо хүний аминд хүрэх вий!!!

админ
2019 оны 8 сарын 30

Arslan.mn

ХААИС-ийн харьяа Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Т.Батсүхийн биед халдсан хэрэг гарчээ. Гэхдээ энэ нь албан тушаалын томилгоо, цаашлаад тус байгууллагын газартай холбоотой хэрэг бололтой. Учир нь нэг хүнд сар хүрэхгүй хугацаанд сахилгын хоёр ч арга хэмжээ авч, өөрийнх нь биед халдаж, дараагийн шинэ захирал нь ажлаа хүлээж авчээ.

Тодруулбал, Т.Батсүх захирал албаны машинаа хүүхэддээ унуулж, зугаацуулсан гэдэг асуудал нийтэд дэлгэгдсэн. Энэ асуудлаар ХААИС-ийн Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргаж, Т.Батсүх захирлын цалингийн хувь хасах сахилгын шийтгэл ногдуулсан. Тун удалгүй албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан байдаг.Үндсэндээ эхний тушаалыг 8 сарын 8-нд, дараагийнхийг 19-нд нь гаргажээ.Түүгээр ч зогсохгүй Т.Батсүхийг гэртээ байхад нь танхайн хэрэг өдүүлж, түүнийг зодсон тухай мэдээлэл цахим сүлжээгээр тарсан.

Тодруулбал, Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан гэх нөхөр энэ сарын 26-ноос  27 нд шилжих шөнө Т.Батсүхийг зодож, гэрт нь хоёр гар утас, бичиг баримт зэргээ үлдээгээд явсан байна. Т.Батсүх энэ асуудлаар гомдол гаргасан тул одоогоор уг хэргийг хуулийн байгууллагад шалгаад эхэлжээ. 

Мэдээж энэхүү зодоон яагаад гарах болов. Юунаас болов. Энэ асуудлын ард хэн байсан. Т.Батсүхийн ажил албан тушаалыг авах шийдвэрийг хэн гаргав гээд олон асуулт бий. Тэгвэл БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өөрийн зөвлөх М.Найданхүүг тус хүрээлэнгийн шинэ захирлаар томилж эрх мэдэл алөан тушаалаа урвуулан ашигласан уу гэх асуулт гарч ирнэ. 

                                                /  Т.Батсүхийн биед ингэж халджээ/

Ямартай ч сайдаар ар талаа хийлгүүлж бусдын биед халдуулж энэхүү хүрээлэнгийн захирлын суудалд суусан М.Найданхүү гэгч аль хэдийнэ ажлаа хүлээн авч маадгар гэгч хариулт өгснийг бид өчигдөр харсан. Тэрбээр "хэрвээ АТГ-аас боломжгүй гэж үзвэл эргээд сайдын зөвлөхөөр ажиллачихна, аавынхаа эзэмшлийн газарт эцэг, эхдээ байшин бариад өгчихнө"  гэх зэргийн тайлбар тайлбар тавьж байгаа нь М.Найданхүү хэр том “артай” хүн бэ гэдэг нь ч харагдах болов уу.

Түүнийг ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр, АТГ-аас ашиг сонирхолын зөрчилгүй гэсэн бичиг нь ирээгүй байхад үүрэгт ажилд нь томилсон нь энэ хүнийг яаран сандран томилох шалтгаан юу байв гэдэг нь анхаарал татаж байна. Уг нь түүнийг  уг албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тогтоолгох албан бичиг даваа гарагт очсон байдаг.

Гэхдээ М.Найданхүүгийн хувьд 2019 оны 6 сарын -3нд АТГ-т БСШУС-ын сайдын зөвлөхөөр ажиллахад ашиг сонирхолын зөрчилгүй гэж үзсэн байна. Гэтэл М.Найданхүү нэгэнт тэнд ажиллахад зөрчилгүй гэж үзсэн учраас Мал аж ахуй эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирлаар ажиллахад ямар нэгэн зөрчилгүй гэж өөрөө тайлбарлаж байгаа юм. Угтаа бол М.Найданхүүгийн аав Минжигдорж нь тус байгууллагын төслүүдэд зөвлөхөөр ажилладаг, хүрээлэнгийн эзэмшлийн газраас хувьдаа эзэмшилтэй болчихсон гэх зэрэг асуудалтай. Энэ утгаараа М.Найданхүүг ашиг сонирхолын зөрчилгүй гэж үзэхэд эргэлзээ төрүүлэхээр байгаа юм. 

Мэдээж түүний ар нь БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг гэж хардах үндэслэл ч бий.М.Найданхүүгийн хэлснээр захирал болохыг АТГ эсэргүүцвэл сайдын зөвлөхөөрөө эргэж очоод ажиллана гэх, сайдын нутгийн буюу Архангай аймгийн Засаг дарга Ц.Мөнхнасан нь өмнөх нь захирал Т.Батсүхийг “ажлаа чимээгүй өг” хэмээн гэрт очиж зодсон зэрэг нь хардах үндэслэл мөн болов уу.

Хичээлийн шинэ жил хаяанд тулчихсан энэ үед салбарын сайд нь боловсролын салбарын хүртээмж, бүтээн байгуулалтдаа анхаарал хандуулахгүй албан тушаалын хойноос Архангайн Засаг даргыг хүртэл оролцуулан байж хутгалдаж байгаа нь хууль зүйн хувьд хэр зохистой алхам бэ. Хууль бус томилгооны цаана хэдий газрын эрхтэй холбоотой маргаан гарах нь гарцаагүй ч байдал хурцадвал хүний амь ч эндэж болохоор ажээ.

Бид дараагийн нийтлэлдээ У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдын зөвлөх бусдын  биед халдаж албан тушаал авах нь хэр зүйтэй вэ гэх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэх болно. 

Үргэлжлэл бий...

М.Найданхүүг ажилд томилсон албан бичиг

Т.Батсүхийн биед халдсан Архангай аймгийн Засаг дарга Т.Мөнхнасан энэхүү бичиг баримтаа түүний гэрт орхиод явжээ.

Эх сурвалж: erennews.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3
607450
4 эможи

zochin
2019-09-02 22:07
haais dampuursan...shuu...
zochin
2019-09-02 22:05
man ii mangaruud bolovsoroliin salbariig..sehehgui boltol ni unagaalaa daa...haais bol buren dampuursan sh dee....buh talaaraaa....
zochin
2019-09-01 21:11
батсүхийн ажлыг авах хэрэгтэй хааны алба халаатай. өгөхгүй үхлээ. шинэчлэх хэрэгтэй. дархалсан улсуудыг сольж байх хэрэгтэй
Зочин
2019-08-31 21:28
ХАА МАА-н ЭШХүрээлэн Их Сургуулийн захирлууд доктор професссорууд гэж ийм л хэдэн оркууд бнадаа. Delete Restart хийдээ Хүрэлсүх сайдааа
Zochin
2019-08-31 21:24
Norwegiin хѳгжлийн загвар баялагийн тэгш хувиарлалт сэдвээ post- хийгээд л явж байх нь нэн тохиромжтой за Др Найданхүү!
түвдэнбалжир
2019-08-31 07:01
АРХАНГАЙ АЙМГИЙГ ЗАСАГ ДАРГА МѲНХНАСАНГ БОЛОВСРОЛЫН САЙД БААТАРБИЛЭГИЙН ЗАХИАЛГААР СОГТУУГААР ХҮН ЗОДОЖ ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛААД ОРГОН ЗАЙЛСАН ТУЛ ХАН УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА ҮЗСЭН ХАРСАН ХҮН БАЙВАЛ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 102 ТООТ УТСАНД МЭДЭГДЭНЭ ҮҮ ОРЦ ХОНГИЛООР НУУГДАН АРХИ УУЖ ХОНОГЛОЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Зочин
2019-08-31 07:01
АРХАНГАЙ АЙМГИЙГ ЗАСАГ ДАРГА МѲНХНАСАНГ БОЛОВСРОЛЫН САЙД БААТАРБИЛЭГИЙН ЗАХИАЛГААР СОГТУУГААР ХҮН ЗОДОЖ ХҮНД ГЭМТЭЛ УЧРУУЛААД ОРГОН ЗАЙЛСАН ТУЛ ХАН УУЛ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРААС ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА ҮЗСЭН ХАРСАН ХҮН БАЙВАЛ ЦАГДААГИЙН ГАЗРЫН 102 ТООТ УТСАНД МЭДЭГДЭНЭ ҮҮ ОРЦ ХОНГИЛООР НУУГДАН АРХИ УУЖ ХОНОГЛОЖ БАЙЖ БОЛЗОШГҮЙ
Зочин
2019-08-31 00:51
Хэруга болно доо. Энэ түүхийн багш сайд юу хийнээээ
Зочин
2019-08-31 00:50
Боловсролын яамыг Цо авгай бүрэн бузартуулаад зайлсан. АН-н нэрийг ч энэ хоосон толгойтой авгай гутаасан даа
Зочин
2019-08-30 12:11
сонирхолтой
зочин
2019-08-30 11:33
Хахах ямар аймар зодуулаа вээ
Зочин
2019-08-30 10:58
зайлахгүй ээ дарганарыг долигнодгийн доктор хамгаалсан хүн шүү дээ
зочин
2019-08-30 10:57
Т.ХЭРҮҮГА ГЭЖ АЛЬЧ НАМЫНХАНД ТАЛТАЙ НАМ НАМ ДАГАЖ ДАЛДГАНЖ ЯВДАГ НӨХРИЙГ ЗАЙЛУУЛААЧ БААТАРБИЛЭГ САЙДАА.ЭНЭ НӨХӨР ОДОО УБОЛСОН ШҮҮ.
зочин
2019-08-30 10:54
ХААИС ЗАХИРАЛ ХЭРҮҮГА ЗАЙЛАА
2019-08-30 10:02
Хэрүүга гэж дарга нарт долигнож өдөр хоног өнгөрөөсөн, ажлаа хийж чадахггүй гахайг зайлуул.
keyboard_arrow_up