COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

“Ардчиллаас ирээдүйд бидний хүлээх 30 өөрчлөлт” сэдэвт эссе бичлэгийн уралдаан зарлалаа

2019 оны 8 сарын 29

Arslan.mn

УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Ардчилсан намаас  “Ардчилсан хувьсгалын 30 жил”-ийн ойг тохиолдуулан “Олон Улсын Ардчиллын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Ардчиллаас ирээдүйд бидний хүлээх 30 өөрчлөлт” сэдэвт эссений уралдааныг оюутан залуусын дунд зарлаж байна. Энэхүү уралдаанд ЕБС-ийн 12-р ангийн сурагчид, Их дээд сургуулийн оюутнууд болон 25 хүртэл насны залуус оролцох боломжтой.

Нэг. ЗОРИЛГО:

Ардчиллын тухай ойлголтыг оюутан залуусын дунд түгээн дэлгэрүүлэх, ардчиллын үр дүнд нийгмийн болон хувь хүний хөгжилд нөлөөлсөн эерэг нөлөөллийг  түгээхэд оршино.

Хоёр. СЭДВИЙН АГУУЛГА:

Бүтээл нь ардчиллын үнэ цэнэ,  хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эдийн засгийн эрх чөлөөний талаарх түгээмэл ойлголтуудад суурилан өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн, нийгмийн өөрчлөлтийг харьцуулсан түүхэн сургамж, ололт амжилтыг гаргасан байна.  Ардчилал, эрх чөлөөнд тулгарч буй сорил, ирээдүйд хийх өөрчлөлтийн талаар санал дэвшүүлсэн байх нь чухал.  Ашиглах баримт, жишээ нь үнэн зөв, бодит мэдээлэлд тулгуурласан байна.

Гурав.  ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Эссе нь сэдвийн агуулгад бүрэн нийцсэн байх.
  2. Ардчиллын эерэг үр нөлөөний талаарх залуусын ойлголт хандлагыг нэмэгдүүлэхэд нэмэр болохуйц, таниулан сурталчилсан байх.
  3. Шинэлэг, олон нийтийн анхаарлыг татахуйц сонирхолтой асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн байх.
  4. Эссе нь А4-ийн цаасан дээр Arial 12 фондоор мөр хооронд 1,5 зайтай бичсэн хоёр хуудсаас илүүгүй байх, үгийн тоо 500 хүртэл байна.
  5. Эссе бичихдээ mn хаягаар орж дээрх хоёр логог  татаж, тавьсан байх.

Дөрөв. БҮТЭЭЛ ИРҮҮЛЭХ

  1. Эссегээ tengis1010@gmail.com хаягаар ирүүлнэ. Ингэхдээ өөрийн овог нэр, сургууль ажлын газрын хаяг, утасны дугаар, электрон шуудангийн хаягийг тодорхой бичсэн байна.
  2. Уралдаанд ирүүлэх нийтлэл, нэвтрүүлгийн хүртээмж, олон нийтийн сүлжээг ашиглан түгээсэн байдал нь давуу тал болно.

Тав. ХУГАЦАА

  • Оролцох эссег хүлээн авах хугацаа:

2019 оны 09 дугаар сарын 09-ны өдрийн 18 цагаас өмнө tengis1010@gmail.com хаягаар хүлээн авна.  

  • Зохион байгуулагдах хугацаа:

I үе шат: 2019.09.13-ны 09 цагт. /Нийт оролцогчдоос эхний 100 хүн  шалгарна/

II үе шат: 2019.09.20-ны 14 цагт. /Шилдэг 30 оролцогчид шалгарч, зохион байгуулагчдын зүгээс бэлдсэн гэрийн даалгавар авна/

III үе шат: 2019.09.30-ны 18 цагт. /Шилдэг 5 оролцогчид шилдэгээ тодруулна/

Шалгарсан бүтээлийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд таниулан сурталчилна.

Зургаа.  ШАГНАЛЫН САН

Эссе:

1-р байр:  Өргөмжлөл, “Гэгээн Од” алтан медаль, Хонг Конг аялах эрхийн бичиг, 500.000,00 төгрөг

2-р байр: Өргөмжлөл, “Гэгээн Од” алтан медаль, Хонг Конг аялах эрхийн бичиг, 400.000,00 төгрөг

3-р байр:  Өргөмжлөл, “Гэгээн Од” алтан медаль, 300.000,00 төгрөг

Тусгай байр-2:    Өргөмжлөл, 200.000,00 х 2= 400.000,00 төгрөг

Шаардлагатай мэдээллийг дараах дугаараас тодруулна уу: 9102-0880

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607413
0 эможи

Зочин
2019-08-29 13:40
keyboard_arrow_up