COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Хавар бүртгүүлж амжаагүй НЭГДҮГЭЭР АНГИД орох хүүхдүүдийг БҮРТГЭЖ байна

2019 оны 8 сарын 22

Arslan.mn

2019-2020 оны хичээлийн жилд нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид орох сурагчдыг тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд  бүртгэсэн.

Харин энэ үеэр бүртгүүлж амжаагүй хүүхдүүдийг бүртгэх ажил өчигдрөөс эхлээд байна. Бүртгэл наймдугаар сарын 30-ныг дуустал үргэлжилнэ.

Хавар бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагагүйг нийслэлийн Боловсролын газраас хэллээ.

Таван настай буюу 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний эх хувилбар болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн үнэмлэх хуулбарын хамт
  • Хүүхдийн 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг
  • Шилжилт хөдөлгөөн хийсэн бол холбогдох материалыг авчирна.
  • Шаардлагатай тохиолдолд УБЕГ-ын лавлагаа болон бусад нэмэлт материалыг үзнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.

Энэ хичээлийн жилд 38,232 сурагч нэгдүгээр ангид элсэн орох аж.

ХАМРАН СУРГАХ ТОЙРГИЙГ ЭНДЭЭС ХАРНА УУ.

http://www.edub.edu.mn/data/uploads/SAZA/l%20nasan/2019/Hamran%20surgah%20toirog%20tushaal%202019.pdf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607113
1 эможи

keyboard_arrow_up