COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР: Кокүшо япон хэлний сургуулийн 100 хувийн тэтгэлэгт шалгалт зарлагдлаа

2019 оны 8 сарын 21

Arslan.mn

Кокүшо япон хэлний сургууль нь 1987 онд байгуулагдсан 32 жилийн түүхтэй сургууль юм. Сургалтын төлөвлөгөөг арвин туршлагатай багш нар боловсруулдаг ба нийт төгсөгчдийн 97% нь их дээд сургуульд дэвшин суралцдаг. Япон улсдаа сургалтын чанараараа эхний 10-т багтдаг нэр хүндтэй сургууль юм.

Кокүшо япон хэлний сургууль нь монгол улсад 2011 оноос хойш жилд нэг удаа 100% тэтгэлэгт шалгалтыг зохион байгуулж, япон хэлийг шамдан суралцаж буй хүүхэд залуучуудад тухайн улсад нь хэл соёлыг нь суралцах боломжийг олгосоор ирсэн.

Уг шалгалт нь Кокүшо япон хэлний сургуулийн монгол дахь албан ёсны төлөөлөгч Кэса япон хэлний сургалтын төв дээр зохион байгуулагдах ба шалгалтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Суралцах хугацаа:

2020 оны 4 сараас 2021 оны 4 сар хүртэл  1 жил суралцана.

Шалгалтын үе шатууд:

1-р үе Бичгийн шалгалт, зохион бичлэг

2-р үе Ярилцлагын шалгалт

Бүртгэл явагдах хугацаа:

2019 оны 8 сарын 19-ний өдрөөс 2019 оны 9 сарын 21-ний өдрийг дуустал явагдана.

Тавигдах шаардлага:

Монгол улсын иргэн байх

18-30 нас

Япон хэлний N4 ба түүнээс дээш түвшиний мэдлэгтэй байх

/сертификаттай байх/

Япон улсад 3 сараас дээш хугацаагаар оршин суугаагүй байх

Бие сэтгэцийн хувьд эрүүл байх

Цовоо сэргэлэн олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог бол давуу тал болно.

Бүрдүүлэх материал:

Иргэний үнэмлэх

3*4 хэмжээтэй цээж зураг 2%

Эцэг эхийн ажлын газрын тодорхойлолт

Бүртгэлийн хураамж 15,000төг

Оюутан бол

Оюутны үнэмлэх

Сургуулийн тодорхойлолт

Дүнгийн тодорхойлолт

Ажилтан бол ажлын газрын тодорхойлолт / цалинг тусгах /

Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом

Дэлгэрэнгүй мэдээллийг:

Утас: 7700-4235, 9553-4235

https://www.facebook.com/KesaJapaneseLanguageSchool/

Оролдоод үз, бүртгүүлээд үз, ирээдүйн замаа та өөрөө зур.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607060
0 эможи

keyboard_arrow_up