COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Нийслэлийн сурагчдыг ӨВӨЛ, орон нутгийн сурагчдыг ХАВАР урт хугацаагаар АМРААНА

2019 оны 8 сарын 20

Arslan.mn

2019-2020 оны хичээлийн жилийг угтаж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг болон яамны бусад удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Энэ жилийн хичээлийн жилийн бүтэц батлагдсан. Бага анги 32 долоо хоног, дунд анги 33 долоо хоног хичээллэнэ. Хот болон орон нутгийн хүүхдүүдийн өвлийн амралт ялгаатай байгаа. 

 Нийслэлийн сурагчдыг өвлийн улиралд амраах бол хөдөө, орон нутгийн сурагчдыг хавар мал төллөх үеэр урт хугацаатайгаар амраана.

Зуны амралт тавдугаар сарын сүүлээс зургадугаар сарын 06-ны хооронд эхэлж, бүх анги амарсан байна. Эцэг эхчүүд хүүхдүүдээ хэзээ амрахыг тодорхой мэдэж байх учраас ажил амралтаа зохицуулаад явах боломжтой болсон. 
Энэ жилийн хичээлийн жилээс өмнө нийслэлд 6280 хүүхдийн суудал бүхий 14 сургууль, 4635 хүүхдийн хүчин чадал бүхий 29 цэцэрлэг шинээр ашиглалтад орно. 137 сургуульд 1.7 тэрбумын урсгал засвар хийж, 231 цэцэрлэгт 762 сая төгрөгийн урсгал засвар хийсэн. 

2019-2020 оны хичээлийн жилд 21420 хүүхдийн суудал бүхий 48 сургууль, 13140 хүүхдийн ор бүхий 93 цэцэрлэг ашиглалтад орно. Энэ ондоо багтаад эдгээр сургууль цэцэрлэгийн 90 гаруй хувь нь ашиглалтад бүрэн орно. Сүүлийн 10 жилийн хугацаанд ийм их хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийж байгаагүйг цохон тэмдэглэмээр байна. 
Эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих анхаарал халамж сул байна. Тиймээс эцэг эхчүүдтэй хатуу гэрээ байгуулж ажиллах шаардлагатай байгаа. Эцэг эхчүүдтэй байгуулах гэрээний үлгэрчилсэн загварыг баталсан. Эцэг эхчүүд хүүхдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдал, хоцрогдолгүй суралцахад дэмжлэг үзүүлэх, хичээлийн хэрэглэгдэхүүнээр бүрэн хангах үүрэгтэй, 13 хүртэлх насны хүүхдээ заавал өөрийн биеэр хүргэж өгөх, хүүхдээ хичээл сургуулиас хоцроохгүй авах үүрэгтэй, эцэг эхийн хуралдаа заавал хамрагдах гэх мэт 14 үүргийг зааж өгсөн." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
607019
15 эможи

yooyo
2019-08-25 13:14
amarsaar btal ene huuhduudiin tolgoi bur hoosorch duuslaa
Hi
2019-08-24 19:51
Sn bnu Tsetserleg bvr amardagggvi ymuu Tsetserlegin bagsh bvr ydardag shvv Surguli tsetserleg yagad ylgasan ym be
Зочин
2019-08-20 15:13
сайн байна.
keyboard_arrow_up