COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУДАЛГАА: Хүүхдүүдийн биед НУРУУ БӨГТӨР байх өөрчлөлт түгээмэл байна

2019 оны 8 сарын 13

Arslan.mn

Өнөөдөр ХХААХҮЯ-ны захиалгаар АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "ХАА-н нэмүү өртгийн сүлжээг дэмжих төсөл"-ийн хүрээнд хийж буй “Монгол хүүхдийн биеийн хэмжээ тодорхойлох” судалгааны үр дүнг танилцууллаа.

“Монгол Хүүхдийн биеийн хэмжээ” судалгааны үр дүн, ач холбогдлыг нийтэд танилцуулах, судалгааны үр дүнг цаашид хэрхэн ашиглах талаар үйлдвэрлэгчид болон хэрэглэгчдэд танилцуулах зорилготой семинар өнөөдөр мөн болж байгаа юм.

Arslan.mn

Судалгааны талаар ШУТИС-ийн Хувцас судлалын төвийн захирал Д.Ариунболор "1985 оны судалгааг үндэслэн 1995 онд "Монгол хүүхдийн биеийн хэмжээний стандарт"-ыг гаргасан байдаг. Амьдралын хэвшлээс үүдэлтэйгээр хүүхдийн биеийн өсөлт хөгжилд нэлээд өөрчлөлт орж байгаа учраас стандартыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байлаа.

2017 оны арванхоёрдугаар сард эхэлсэн судалгаанд зургаан аймаг, Улаанбаатар хотын 10 гаруй сургуулийн 9,000 хүүхдийг хамруулсан. Хүүхдүүдийн биеийн хэмжээг насны бүлгээр, аймаг бүсээр ангилан гаргасан бөгөөд хүүхдүүдийн биед түгээмэл гарсан өөрчлөлт нь нуруу, мөрөн дээр ажиглагдсан. Нуруу бөгтөр, мөр нь өндөр, нам байх нь түгээмэл байна. Хүмүүс хүүхдүүд өндөр болж байна гээд байгаа ч өмнөх стандартад байгаатай харьцуулахад онцлохоор хэмжээнд өндөр болоогүй байна" гэв.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
606741
1 эможи

Зочин
2019-08-13 14:08
сонирхолтой
keyboard_arrow_up