COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Сургалтын хөтөлбөрийг сайжруулахаар үндэсний 550 сургагч багш бэлтгэнэ

2019 оны 8 сарын 05

Arslan.mn

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам 2019-2020 оны хичээлийн жилийн босгон дээр Сургалтын хөтөлбөрийг сайжруулж, энэ дагуу үндэсний сургалтыг эхлүүллээ.

Эхлээд наймдугаар сарын 5-10-нд үндэсний хэмжээнд сургалт явуулах үндэсний сургагч 550 багшийг бэлтгэх юм.

Бэлтгэгдсэн сургагч багш нар наймдугаар сарын 15-аас орон нутагт, мөн сарын 27-оос нийслэлд сургалтаа хийнэ. Сургалтад Монголын бүх багш нар, сургуулийн удирдлага (нийт 44,000 хүн), БСУГ-ын дарга, мэргэжилтэнг бүрэн хамруулж байгаагаараа онцлогтой.

Үүний зэрэгцээ мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулийн дидактикийн багш нар, ажил идэвхтэй хайж буй багш нар сургалтад оролцох нь нээлттэй байна.

Сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийсэн анхны туршлага

Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн хөгжүүлж ирсэн билээ.

Сургалтын хөтөлбөрийг 1998 оноос өмнө 10 жилийн, 1998 оноос хойш дундажаар 4 жилийн давтамжтайгаар шинэчилж иржээ.

Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хөгжүүлж ирсэн түүхэн практикаас авч үзэхэд дэлхийн чиг хандлага, манай орны бодит түүхэн шаардлагаар сургалтын хөтөлбөрийг үе үе шинэчилж ирсэн боловч аль нэг хөтөлбөрийг судалгааны үр дүн үндэслэн хэрэгжих явцад нь сайжруулалт (update) хийж, хэрэгжилтийг дэмжсэн тохиолдол байхгүй тул энэ удаагийн ажил нь хөтөлбөрт сайжруулалт хийсэн анхны туршлага гэж үзэх боломжтой.

Сургалтын хөтөлбөрийг хэрхэн сайжруулав?

 

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёололыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн.

Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1,242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дунджаар 35.5 хувиар буурсан байна.

Энэ мэтчилэн суурь боловсролын 8.7 хувь, бүрэн дунд боловсролын 9.2 хувиар агуулга тус тус буурсан байна. Энэ баримт бол зөвхөн тоон өөрчлөлт юм.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Чанарын сайжруулалтыг агуулга дахь суралцахуйн зорилтын үндсэн шаардлага болсон төрх байдал, гүйцэтгэл, нөхцөл, шалгуурыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн.

Мөн энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Тухайлбал, бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуур, жинг тодорхойлж хөтөлбөрт тусгаж өгсөн.

Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна тэдгээрийг хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих талаар сургалт семинар зохион байгуулах хэрэгцээ байгааг хөдөө орон нутгаар явж ажиллахад багш нар маань хэлж байсан.

Учир нь “багш нар сургалтын цөм хөтөлбөрт тусгасан хичээл тус бүрт тодорхой заасан зарчим зорилго, зорилт зэргийг ерөнхийдөө ойлгож байгаа хэдий ч хөтөлбөрийг сурагчийн тодорхой чадамжуудад буулгах нь хүндрэлтэй байгаа” тухай санал ихээр гарч байлаа.

Мөн суралцахуйн зорилтын тодорхойлолтыг тодорхой үйл, ур чадварыг ажиглаж болохуйц, хэмжиж болохуйц, сурагчийн чадамжийн хүрээнд байхаар тодорхойлох, шинэчлэх шаардлагатай гэж саналдаа тусгасныг бид харгалзан үзсэн.

 

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
606460
1 эможи

Зочин
2019-08-05 17:05
сонирхолтой
keyboard_arrow_up