7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 14, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Байгалийн түүхийн музейн газрыг онилсон МАНАН бодлого

админ
2019 оны 7 сарын 31

Arslan.mn

Манай Улс хэн ч ороод үзсэн  бахархам сайхан “Байгалийн түүхийн музей”-тэй байлаа. Гадаад, дотоодынхны  нүдийг  баясгадаг ганц төв  нь  байв. Гэтэл газарт нь шунасан олигархиуд, байшингийн бизнес хийдэг  бүлэглэлийн явуулгаар хэдэн жилийн дотор “балгас” болгочлоо.  Анх “Байгалийн түүхийн музей”-н захирал Н.Зоригтбаатар “Манай музейн барилгын ашиглалтын хугацаа дууссан. Дээврээс дусаал гоожлоо,  хэзээ мөдгүй нурах гээд байна” гэж үглэж дуулсаар музейгээ хаалгасан байдаг. Тэр хооронд үзмэрүүдийг найдвартай газарт хадгалсан гэж мэдэгдэл хийсэн.  Гэхдээ  бүрэн бүтэн эсэх нь тодорхойгүй өнөө хүрсэн. Жишээлбэл, байгалийн сэдэвт уран зургууд бүрэн байна уу. Хуулбараар сольчихоогүй биз гэдэг асуулт гарна. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн цуглуулга дахь зургуудын эх сурвалжийг  өнөө хэр тодруулан шалгасан уу гээд асуулт гарна. Энэ бүхэн тодорхой бус явж ирлээ.

Гэтэл саяхан наадмын өмнө Засгийн газраас хоёр тогтоол угсруулан гаргажээ. Эхнийх нь “Байгалийн түүхийн музей”-н үзмэрүүдийг “Батаарын музей”-н  байр руу шилжүүлэн дэглэх тухай юм.  Дараагийнх нь байшинг нурааж  шинээр бариад “Чингис хааны музей” байгуулахаар шийдвэрлэжээ. Энэ дунд БСШУС-ын сайд асан Ц.Оюунгэрэлийн санаачилгаар байгуулсан “Батаарын музей”-г татан буулгах шийдвэр багтсан бололтой. Баяр наадам хэмээн олон нийтийн анхаарал сарнисан үеэр  гаргасан энэ тогтоол, шийдвэрээ олон нийтэд мэдээлээгүй. Ер нь нэг музейн газарт, нөгөө нь байшингийн бизнест санаархсан хоёр намын  МАНАН бодлого хөшигний ард ийнхүү идэвхжсэн бололтой. Учир нь  Засгийн газрын тогтоолын эх хувь олдсонгүй.

Асуудлын мөрөөр “Үлэг гүрвэлийн музей”-н захирал Н.Жавзмаа руу утас цохиход “Би мэдээгүй байна” гэсэн. Харин “Байгалийн түүхийн музей”-н захирал Н.Зоригтбаатар руу утсаар холбогдоход “Яаман дээр асуудал яригдаж, ажлын хэсэг гарсан  гэсэн.Тиймээс  БСШУСЯ-ны мэргэжилтэн Б.Даваацэрэнгээс асуу”” гэв. Энэ дагуу БСШУСЯ-ныСоёлын биет өвийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Б.Даваацэрэнгээс тодруулахад “Өнгөрсөн сарын 3-нд Засгийн газрын тогтоол гарсан. Байгалийн түүхийн музейн эд өлгийн зүйлүүдийг “Батаарын музей” рүү нүүлгэн шилжүүлж,  музейг дэглэхээр болсон. Ер нь бол Монгол орны байгалийн ховор нандин олдвор, үнэлж боломгүй баримтыг хадгалж байдаг “Байгалийн түүхийн музей”-г үзэх юм сан гэсэн гадаад, дотоодын жуулчдын хүсэлт хүлээлт байдаг. Музейн барилгын ашиглалтын хугацаа нь 2013 онд дуусч, тухайн оны зургадугаар сард үйл ажиллагааг нь зогсоон, эд өлгийн зүйлүүдийг хурааж хадгалж байгаа. Сүүлийн үед Их тэнгэрийн аманд шинээр музей байгуулах тухай ярьж эхэлсэн. Тэр ажилд мэдээж хугацаа шаардлагатай. Тэр хооронд музейг үзэхсэн гэх хүсэлт хүлээлт үүссэнийг бодолцсон. Их тэнгэрийн аманд байгуулах шинэ музейн барилгын ажилд мэдээж хугацаа орно. Энэ хооронд “Үлэг гүрвэлийн музей”-н байранд гаргахаар болж, тийш нь үзмэрүүдийг шилжүүлж байгаа. Ажлын хэсгүүд гараад ажиллаж байгаа. “Байгалийн түүхийн музей”-н барилгыг нураан шинээр “Чингис хааны муей”-н орчин үеийн шинэ цогцолборыг барих ажил яригдаж байгаа” хэмээсэн.  Ингэхдээ “Батаарын музей”-г татан буулгасан талаар асуухад “Тэгж ойлгож болно” гэсэн хариултыг өгөв. Гэтэл үүнээс 2-3 хоногийн өмнө Улаанбаатар хотноо олон улсын судлаачид чуулж, “Монгол Улс үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд тэргүүлнэ” гэсэн дүгнэлтийг хийсэн. Харин манай улс эсрэгээрээ нэгэнт бий болгосон “Үлэг гүрвэлийн музей”-гээ татан буулгасан нь энэ юм. Баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлсэн 5-6 хоногт  тус музей улсын төсөвт зургаан сая төгрөгийг төвлөрүүлсэн гэсэн мэдээг тасалбар түгээгчээс  нь асуухад өгч байсан. Тэгвэл “Байгалийн түүхийн музей” хэдэн жил үзмэрүүдээ хурааж, чимээгүй байж ирсэн. Энэ музей ажиллаж байхдаа ч  улсын төсөвт их хэмжээний орлого оруулсан тохиолдол үгүй.  “Байгалийн түүхийн музей”  ид ажиллаж байх үед ч жуулчид үлэг гүрвэлийн дурсгалыг л үзэх гэж очдог байснаас бусад үзмэрийн тухайд тийм ч ач холбогдолтой байгаагүй юм.

Ер нь бол байгалийн түүх, палентологийн олдвор, үлэг  гүрвэлийн дурсгал “Байгалийн түүхийн музей” гэх нэг дээвэр дор байж болохгүй биш, харин ч   хамгийн зөв  хувилбар гэж болно. Хамгийн гол нь музейн үнэт  үзмэрүүдийг  Г.Алтангийн мэдэлд  өнөө хэр нь  байгаа. Ардын нам болоод  шүүхийн шатанд асуудал эцэслэн шийдэгдээгүй  “Үлэг гүрвэлийн музей”-н хүрэн байшинд аваачих нь хэр зөв бэ. Цаашлаад “Их тэнгэр”-ийн аманд барих музейн шинэ байр руу зөөнө гэдэг хэр оновчтой бол. Ийм байдлаар маневр хийсээр “Байгалийн түүхийн музей”-н барилга ба газрыг төрд эрх мэдлээ тогтоосон МАН, АН хэмээх хоёр нам хоорондоо тохиролцон “наймаалцаж” байгаа юм биш үү гээд олон асуулт гарч байгаа юм.

Газрыг нь онилсон  эрх мэдэлтэн  эсвэл улс төрийн хүчний зүгээс Чингис хааны  музей байгуулах байх. Харин Засгийн газар, эрх баригч намын зүгээс  хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг  үнэ хүргэж дундаас нь ашиг хүртсэн зарчмаар музейн  барилгыг хямд зардлаар хүчитгэл хийж сэргээгээд төсвөөс их мөнгө зарлагдаж “цавчаа” хийж магадгүй юм. Өнөөдөр болоод цааш өрнөх  үйл явдал үүнд хариулт өгөх биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин Ч.Үл-Олдох

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606243
0 эможи

Зочин
2019-07-31 11:08
сайн
keyboard_arrow_up