COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

4500 хүнийг хамруулсан англи хэлний сургалтанд бүртгүүлээрэй

2019 оны 7 сарын 29

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

Оюутан залуусын хүсэлтээр Ерөнхийлөгчийн ивээл дор “Ажилтай оюутан-Англи хэлтэй залуус” хөтөлбөр хэрэгжиж байна. Хөтөлбөрийн хүрээнд  энэ зун нийт 1200 гаруй оюутан түр ажлын байраар хангагдаад байгаа аж.

Харин англи хэлтэй залуус хөтөлбөрийн хүрээнд анхан, дунд, ахисан түвшний 21 хоногийн англи хэлний сургалт зохион байгуулах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Уг хөтөлбөр нь англи хэлний түвшинг ахиулах,  цаашид залуусын англи хэл сурах идэвхи чармайлтыг нэмэгдүүлэх үндсэн зорилготой. Сургалтад нийт 4500 хүн хамрагдах бөгөөд дөрвөн их сургуулийн гадаад хэлний тэнхим, гадаад багш нартай хамтарч зохион байгуулах юм.

Нэг ангид 160 хүн 10 багштайгаар лекц, семинар гэсэн хэлбэрээр хичээл явагдах аж. 

Сургалтад хамрагдаж буй хүмүүсийг их дээд сургуулиуд байраар үнэ төлбөргүй хангаж, багш нарыг цалинжуулах юм байна. Ингэхдээ монгол багш нарыг 700 мянган төгрөг, гадаад багш нарыг 2 сая төгрөгөөр цалинжуулах юм байна.

Хичээл 08 дугаар сарын 1-ээс эхлэх бөгөөд өнөөдөр 20:00 цагт Монголын оюутны хөгжлийн зөвлөл гэсэн цахим хуудсаар анги хуваарилалт  явагдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606182
0 эможи

Zichin
2019-07-31 00:39
Vnen yumuu?
Сүрэн
2019-07-29 15:32
Цалин авч байгаа багш нарын ажлын үр дүнг яаж шалгадаг юм бол. Ерөнхийлөгчийн ивээл дор гэсэн нэрийн дор халтуурын ажил болчих вий, 2017 онд бол чадах чадахгүй хэдэн багш нар баахан оюутан сурагчдын цагийг л барсан ажил болсон. Цалин мөнгө авч байгаа юм чинь олигтойхон заах хэрэгтэй, Залуус хэлтэй устай болно гэдэг бас л нэг хөгжлийн ахиц шүү.
ygv
2019-07-29 15:16
өөр нэг мэдээн дээр нас заасан байсан. Нас заадаг нь яаж байгаан юм бэ
keyboard_arrow_up